25 April 2025

1.25 болон 1.5

YouTube-ээр подкаст, ярилцлага, зааварчилгаа, хичээл, мэдээ тэргүүтэй бичлэгүүдийг 1.25 хурдаар үздэг. Зарим тайван, үгээ зөөж ярьдаг нөхдийг 1.5 хурдтай үзсэн ч болдог. Аудиономууд мөн 1.25-тай явж байгаа. Харин дуу хөгжмийг бол 1 хурдтай сонсохгүй бол болохгүй.

20 April 2025

Хутга хийв

UPD 2025.04.20 17:41
Янзалж дууссан.
UPD 2025.03.23 16:12
9 жил өнгөрөхөд хутганы хэлбэрийг нь ч засаагүй, бариулыг нь янзлаагүй, ха-ха. Хөдөө гадаа авч явах, яс мөгөөрс хугалах, хулгар шар өвчүү, толгой шийр хуйхлах зэрэг хамаг л бүдүүн баараг ажилд ашигласаар ирсэн. Алхаар цохьсоор байгаад ар нь хавтгайрч барьсан байна лэ. Жаахан додомдоё до гээд бариулыг нь олсоор ороолоо ш дэ.
Ирлэж бариад өнгө зүсийг нь тоглоомчгүй сэргээнээ ойрмогхон.

UPD 2016.02.15 01:13
Амалсан ёсоор Сэкийн цехийн хэдэн фото. 
Үндсэндээ мод, төмөртэй ажиллахад шаардлагатай бараг бүх багаж энд байгаа юм: хөрөө раам, компрессор, цахилгаан гагнуур, цахилгаан өрөм болон харуул г.м. Одоо токарийн суурь машин болон төмөр хайлуулагч гаазаар ажилладаг зуух өрчихвөл үндсэндээ юу л бол юу хийж болохоор болно. Дарханы ажил хийгээд эхэлнэ гэсэн үг. Зууханд төмөр улайсгаад эхэлвэл поршений хуруу, түлхүүр зэргийг бэлдэц болгож болдог гэсэн. Жишээ нь:
Хийгдсэн хутганы хувьд одоо байгаа хэлбэр нь энэ:
Яваандаа зав гарвал жаахан нимгэлэх санаа байгаа. Ингэж:
Тэгэхгүй бол балиус шиг харагдаад байх юм. Мөн чадвал ховил татнаа, чухам болохнуу яахнав.
За тэгээд төгсгөлд нь ганц богино бичлэг (хийх явцад Сэк тестчилэл гүйцэтгэж буй байдал):
 

2016.02.05 21:27
Хөдөө гадаа явж байхад хутга их хэрэг болдог. Бүдүүн баараг, юу л бол юу хэрчиж, цавчиж байхад хэрэглэгдэх мэс машины ард явж байхад илүүдэхгүй. Гар аргаар хутга хийнэ гэсэн санаа аль дээр төрсөн. Өнөөдөр биеллээ олох шив дэ.
Өглөө 10-ын үед Хосоо-той Сэк-ийн гаражруу (гараж нэртэй боловч үндсэндээ үйлдвэрийн цехээс дутахгүй тоноглогдсон газар байдаг юм, удахгүй хэдэн фотог нь оруулна) хөдөлцгөөв. Хосоогийн машины ард хөрөө раам-ны ир ачаастай. Ийм ир мод зүсдэг хэсгээрээ металл нь илүү сайн байдаг онцлогтой боловч бидний авч явсан төмөр аль амбасын үеийнх, зөвхөн ир гэлтгүй тэр чигээрээ ган сайтай, уяралт байхгүй, халалтад ажирахгүй, Сэргэлэнгийнд олон жил хадгалагдсан хөрөө раамны ир юм. Ирсэн даруйдаа хутганыхаа макетыг төмөр дээрээ буулгаад, тасдагчаар (болгарка) зэвсэглэж аваад дайрлаа. Оч үсэрсээр ажлын бээлий тэр дороо цооров.
Хоёр хутганы хэмжээгээр тасдаж авсан хөрөөний ир:
Бэлдэцээ тискинд хавчиж байгаад хэлбэрийнх нь хэмжээнд ойртуулж тайралтууд гүйцэтгэв. Төмөр 5,5 мм зузаан, ган сайн болохоор тасдаж авах процесс удаан урагшилж байлаа.
Дараа нь точилоор контурыг нарийн гаргав. Бөөн утаа хиншүү, тоос тортог. Үр дүнд нь хутганы дүрс бүрэн гарав. Дараагийн алхам - зүлгүүрийн машинд барьж ирийг нь гаргах. Халаад ирэхлээр нь усанд дүрж байгаад ажлаа үргэлжлүүлж байлаа. Мөн зүлгүүрээр зэвийг нь бүрэн арилгав.
 
Ир гарч дуссаны дараа бариулаа нүхлэв.
Дараа нь металлыг зэврэлтээс сэргийлж воронение (тос нэвчүүлэлт) гүйцэтгэсэн. Гаазаар хутгаа халааж хөх өнгөтэй болгож байгаад машины моторын тосонд дүрээд авав. Үр дүнд нь хутганы бариулаас бусад хэсэг нь хар өнгөтэй болсон. Хутганыхаа ирийг зүлгүүрт барьж дахин өнгөлөв.
 
Байгалийн гэрэлд:
Counter-Strike:
 
Хутгаа эхэлж точилд барьж, дараа нь билүүгээр нарийн ирлэв. Тискинд хавчуулж байгаад бариулыг нь олсоор ороов. Яваандаа нарийн сураар ороох юм, өнөөдөр сур байгаагүй болохоор түр ингээд аргалчихлаа. Гэхдээ барьцтай, эвтэйхэн болсон. Нэг хэсэгтээ сур олтол ингээд л байж байг:
Эцсийн бүтээгдэхүүн:
Аймар хутга болсон. Төмөр нь ч гэж аюул. Царай зүс загал болсон ч гэлээ сэтгэл ханамжтай харьцгаав. Цаг 16 өнгөрч байлаа.
Төгсгөлд нь ганц GIF:

19 April 2025

1923

Гоё сериал байна. S01-ийг үзэж дуусгаад S02-ыг нь үзэж байгаа.

16 April 2025

Хуушуур

UPD 2025.04.16 13:38
Сийртэй хуушуур.
UPD 2022.06.12 23:54
Ээлжит хуушуур: Хөөрхөн хуушуур, Кинг хуушуур, Одонтой ээжийн хуушуур, Гоонь эрчүүдийн хуушуур, Та 3 хуушуур барах уу?
UPD 2017.06.27 22:45
Хуучин файлууд дундаас 2 "хуушуур" гарч ирж байна. Нэг нь дугуй, нэг нь 24.

UPD 2015.01.03 14:36
Ээлжит самбарууд: наадмын, бөөрөнхий ба шадивлан хуушуур.
UPD 2014.12.14 22:44
Ээлжит хуушуур - өвөө, эмээгийн.
2013.12.02 22:43
Блогд буузны дажгүй цуглуулга бий. Үзээгүй нэгэнд нь харахыг зөвлөж байна. Цаашид энэ сэдэв улам өргөснө. Жаахан эргэлзэж байгаад хуушуурын цуглуулга хажуугаар нь хөтлөхөөр шийдэв. Ингээд "баруун зүгийн нутгаар бага зэргийн мах олдно" буюу ард түмний хоол - хуушуур.
Халиартай. Яагаад ч юм дандаа контейнерт.
Хачиртай.
Баялаг.
За тэгээд мэдээж гэрийн хуушуур.

Холимог хуурга

Орон сууцны доорх зогсоол. Тосгуур урлахыг бодоход бохир нэг бус удаа хальж байсан байх.
Opel туфль.
Автовус.
Найзын офисын сандал.

Утопенцы, сало

Муу хүн идсэнээ цувралаас.
Дээр чех утопенцы хийж үзсэн. Дажгүй болсон.
Урам ороод сало дарсан. Гахайн өөхтэй мах аваад.
Давсны уусмалд удаан гэгч сойгоод.
Амтлаад.
Эцсийн дүнд идэх аргагүй резин шиг зүйл болсон, ха-ха. Хаана ямар алдаа гаргасан юм байгаа юм бүү мэд. Амралтын өдөр чанаж зөөлрүүлж байгаад шарнаа туучийг.