28 February 2023

Cocaine Bear

Үзмээр санагдчихлаа.

11 February 2023

Brandon Flowers - Only The Young

UPD 2023.02.11 10:29

2012.12.16 16:47 
.: Энд ажиллахаа байсан player байв :.

Клюшка

Шархадны хашаанд очилгүй удаж удаж нэг очсон чинь миний клюшка ийм болж хувирсан байдаг юм да.
Энэ яагаа вэ? гээд асуулаа. Ээжийн хэлэхнээ булан тохойд тавихад дэгээ нь саад болоод, тэгээд аж ахуйд хэрэглэхэд хүндрэлтэй байсан гэнэ. Тэгэхлээр нь аавд хэлээд саад болоод байсан хэсгийг хөрөөдүүлчихсэн чинь янзын гоё саваа мод болсон гэнэ. Мод их сайтай юмаа л гэж байна. Дотроо "Өө хөөрхий, за одоо яай гэхэв нэгэнт хөрөөдчихсөн юм бол" гэж бодоод гаднаа "Мод сайтай байх ёстой, аж ахуйд хэрэглэж болж байгаа бол яамай да" л гэсэн.

Муур

Надад хүмүүс муурны зураг хааяа илгээдэг юм. Айлд харсан, таарсан г.м.
Гэхдээ өөрийн муур л хамгийн хөөрхөн харагддаг, ккк. 

08 February 2023

LGBT

Хүн болгоны үзлийг хүндэлнэ, гэхдээ хүчээр тулгаж буйг дэмжихгүй, элдэв сурталчилгааг сайшаахгүй. Филаделфия Флайерсын тоглогч Иван Проворов саяхан солонгорсон хувцас өмсөж тоглолтын өмнөх бие халаалтад гарахгүй гэснээсээ болж багагүй чичлүүлсэн. Дасгалжуулагч нь тоглогчийнхоо сонголтыг хүндэлж байна гэнэ билээ. Проворов ч гэсэн зөв ярьсан.
 
Ер нь өөрийн үзэл бодолдоо үнэнч, намирахгүй байх чадвар хүн болгонд тодорхой хэмжээнд байх ёстой. Бэлгийн цөөнхийн талаар санаа зовдог бол зов, эрхийг нь дээдэлдэг бол дээдэл, өөрөө бэлгийн цөөнх болсон ч болно, гол нь надад, хүүхдүүдэд битгий сурталчилж элдэв байдлаар тархи угаалт явуул.
Жишээ: зохиогдсоноос нь хойш тоглож байгаа Clash Royale тоглоом сая splash screen-ээ ийм болгосон байгаа юм. 
Би ийм splash screen тоглоом эхлэхэд хармааргүй байгаа бол яах уу? Ийм зүйлээ л больчих хэрэгтэй байна. 
Төгсгөлд нь: гомосексуалист пидарас хоёрын ялгааг мэдэх үү? Гомосексуалист болохын тулд дор хаяж хоёр хүн хэрэгтэй бол пидарас болохын тулд ганцаараа байхад хангалттай, ккк.

03 February 2023

American Football - Uncomfortably Numb (ft. Hayley Williams)

Дэлгэц

Нээх аймар цэвэрч биш ч гэлээ компьютерын дэлгэцийг цэвэр байлгах гэж их хичээдэг. Загал болсон байвал арчиж байж ажлаа эхэлдэг. Хажууд хүн ирээд хуруугаараа дэлгэцрүү чичихлээр дотор "ёо-о-онк" гээд л явчихдаг, ккк.