21 November 2021

Увс

Шинэ нэсэх буудлаас Доной - Улаангомын чиглэлд ниссэн. Гоё буудал баригдсан байна лэ.
Миний мэдэхийн энэ анхааруулах самбар 10 гаруй жил бол баталгаатай болж байгаа. Орон нутгийн онгоц буудал болгонд байдаг.
Улаангомд Гранд нэртэй буудалд 7 хоносон.
Буудлын өрөөний хананд өлгөөтэй байсан зураг.
Нямхүү эмчтэй бас тааралдсан.
Буудлын хувьд - хоол нь маш сайн, өрөөнүүд нь дундаж, орон нутаг шүү дэ, ойлгох хэрэгтэй. Эхнээсээ хуучирч, зарим зүйл нь эвдэрч эхэлж байгаа газар байна билээ.
Хэцүү хад.
Шопенхуар.
Үүрэг нуур явах замд Улаан даваа хэмээх даваан дээр түр саатсан юм. Хийсчих дөхсөн машинаас буусан чинь.
Жин нэмээд байгаа, надад их таалагдсан энэ хэллэг. Эмнэлгийн самбараас олж харсан.
Улаангомын өвөл цагийн гол асуудал - утаа. Нэг өдөр яг л 10 гаруй жилийн өмнөх 100 айл, Баянбүрд хавьцаа очсон мэт их утаатай байсан, хоолой ам хорсгоод. Байшин болгон нам даралтын зуухтай, нүүрс түлж байхад яаж ч утаагүй байх билээ. 

No comments:

Post a Comment