14 October 2025

Зүүн аймгууд. Тэмдэглэл

Цаг давчуу явсан болохоор аймгийн төвүүдэд гадуур гарсангүй, музей үзсэнгүй, элдэв дов толгойруу авирсангүй, архи дарс хэрэглэсэнгүй.
Өндөрхаанд (одоогийн Чингис) өөрчлөгдөж барьсан зүйл ер харагдсангүй. Баталгаатай хэлж чадах зүйл гэвэл - жижиг савтай цөцгийн зах дээр нь 9k байна лэ.
Чойбалсан. Дулааны станцтай болохоор ядаж л энд тэнд нам даралтын зуухны яндан байхгүй юм да. Өвөлдөө ч утаа бага өвөлждөг байх. Шинэ барилга олон баригдаж. Угаасаа том төв байсан дө, нилээн ч тэлж. Нутгийн захиргааны лухагар ордон барьсан байна лэ.
Баруун-Урт ч гэсэн өндөр барилгууд барьж эхэлж. Нутгийн захиргааны ордон шинээр бариагүй ч дэргэд нь байрлах өндөр барилгын талыг эзэмшээд, газар хэлтсүүдээ оруулсан байна. 
Сүхбаатар аймгийн цагдаа цахим залилангийн эсрэг аян зарласан байж мэдэх. Аймгийн төвд хамгийн түрүүнд таарсан самбар:
Дарьганга суманд болохоор төв замын дээр сүндэрлэсэн урсдаг самбар дээр цахим залилангаас сэрэмжлүүлсэн мэдээлэл бас гарч байсан. Өөр анхаарал татах зүйл харагдаагүй, ажиглагдаагүй.
Аан тийм, Баруун-Урт Дарьганга нэртэй гоё буудалтай болж. Хоол унд сайн, өрөө нь тохилог, үнэ нь тийм ч өндөр биш. Анх удаа аймагт биде-тэй 00-той өрөөнд бууж үзлээ. Өмнө нь хаана ч таараагүй дэ, мартчихаагүй бол. 96 оны төгсөгчдийн тэмцээн уралдаан болоод буудал хөл хөдөлгөөн ихтэй байсан. Оюутны ангийн найзтайгаа уулзаад амжсан нутагт нь. 
Нэмэлтээр: Дарьганга сум гадаад дотоод жуулчлал хөгжүүлэхэд бүрэн боломжтой газар. Хамгийн түрүүнд гоё таних тэмдэгтэй болох хэрэгтэй, мерч дээр байрлуулах:

Sha’Carri Richardson

Хөнгөн атлетикийн хамгийн сонирхолтой, үзүүштэй тэмцээнүүдийн нэг - эмэгтэй 4х100 метрийн буухиа. Энэ төрөлд сүүлийн хэдэн жил АНУ-ын баг сайн байгаа. Ганцаарчилсан 100 метрт гүйдэг Sha’Carri Richardson буухиад хамгийн сүүлд буюу 4-т гүйдэг болоод байгаа. Энэ тамирчин бас өвөрмөц, харизматай гэхүү дэ. Омогшил нь оргиод л байдаг, цагтаа манай Аса ямар байлаа, тэрэн шиг. 
Саад бэрхшээлтэй зам ч туулсан юм билээ.
2024 оны олимп:

12 October 2025

Ганга нуур

2025-10-09. Сүхбаатар аймаг, Дарьганга сум, Ганга нуур.
10 гаран жилийн өмнө ирж байсныг бодоход усны түвшин ихсэж, мал оруулахгүйн тулд нуурыг хашсан байна. Улсын төсөвөөр зам талбайг нь зассан байна, мэдээлэх самбаруудтай болж. Оргихын булагийг хашиж хамгаалсан байна бас.
Шувууд нүүдэллээд ниссэн байх болов уу гэж бодсон, битүү шувуутай байна лэ. Нар жаргаж байхад ирсэн, янзын гоё байсан, шувууд ганганалдаад.
Төгсгөлд нь бичлэг:

06 October 2025

Хэнтий - Дорнод - Сүхбаатар

Томилолтоор зүүн гурван аймагруу гарсан. Сайн сууцгааж байгаарай.

Король и Шут - На краю

05 October 2025

Харанга - Үгүйлэн санана

Чехов и Бунин

10-аад насны зөрүүтэй ч гэлээ Бунин Чехов хоёр их нөхөрлөдөг байсан байгаа юм.

03 October 2025

Кино - Молнии Индры

Хуучин дуунуудаар шинэ цомог гаргаж.

Ам цагаан хулгана

Орой унтах гээд хэвтэж байгаа хүүхэд "ам цангаад байна, юм ууя" гэхэд нь ам цагаан хулганы тухай ярьж өгөөд юм уулгадаггүй аав ээж одоо цагт цөөхөн л үлдсэн болов уу. Эцэг эх нь босохоосоо залхуурсан ч юмуу уух зүйл байхгүйгээс болж унтахад нь шингэн зүйл өгдөггүй байсандаа биш хүүхэд шөнө орондоо шээчихдэг байснаас үүдэлтэй байх.