31 December 2012

Баярын ерөөл

Бид удахгүй айл амьтнаар зочилохоор гэрээсээ гарлаа. Шинэ оныг аавындаа угтах болов уу. Тэгээд 12 цагаас хойш найзуудтай уулзах байх. Тиймээс блогд пост нэмэгдэхгүйгээр 2013 оныг гаргах нь. Ингээд энэ оны сүүлийн постод уншигчиддаа мэндчилгээ, ерөөл дэвшүүлье.
Ирж буй 2013 ондоо... өөрийнхөөрөө амьдарч:
Ажил хөдөлмөртөө бүрэн төвлөрч:
Үзэл бодлоо хатуу хамгаалж:
Ядарсан нэгэндээ тусалж:
Болчимгүй нөхдүүдээс зайгаа барьж:
Ямарч нөхцөл байдалд арга зам олж байхыг:
ЕРӨӨЕ! 

Та бүхэнд хамт байгаад баярладаг шүү. Пид-пад! (Шампанск буудуулав).
Aан! 3,14z! Нүд!

Блогийн статистик - 2012

Редакцийн зүгээс уншигчидад мэдээллийг нээлттэй, илэн далангуй байлгах чигийг барьж ирсэн. Ямарч комментыг спам биш л бол устгадаггүй. Ингээд 2012 оны хувьд блогийн статистикийг сонирхоцгооё. 25 гаруй мянган хүн 38 мянга гаруй хандалтаар 69 мянган хуудастай танилцаж. Манайх шиг цөөхөн хүн амтай, монгол хэл дээр мэдээлэл уншигч бага улсын хувьд бага биш тоо. ЗГ-ын зарим нэг агентлагуудын сайт үүнээс бага хандаттай байгаа. Гол оцлог - блог ямарч сурталчилгаагүй оршин тогтносоор ирсэн. Хаяг нь хаана ч хэвлэгдээгүй, хэнд ч илгээгдээгүй. Ерөөсөө л бор зүрхээрээ, уншигчидынхаа тусламжтайгаар оршин тогтнож буй зүйл.
Блогруу дамжиж орж ирхэд ашиглагдсан хайлтын системүүдийн дунд google үнэмлэхүй лидер байна.
Газарзүйн мэдээлэл. Мэдээж Монголоос дийлэнх олонхи нь хандаж буйг зураг илэрхийлнэ. Улмаар АНУ, ОХУ, Канад, Австрали хандалтын тоогоор удаална. Япон, Солонгос, Франц гээд үргэлжилнэ.
Ямар хуудаснуудруу шууд хандалтаар хамгийн их орж буйг харуулсан жагсаалт. 1-т мэдээж "үс засах өдөр" орж.
Browser-ууд. Firefox, Chrome, IE, Opera, Safari гэж жагсаж.
Төгсгөлд нь - OS буюу Үйлдлийн систем.

30 December 2012

2012 оны тайлан

2009 болон 2010 оныг сонирхож болно. Яагаад ч юм 2011 он байхгүй байна, тухайн үед залхуураад пост бичээгүй юм байлгүй дэ.

За ингээд улиран одож буй 2012 оныг дүгнэсэн пост.
1 сар: Говьсүмбэр.
2 сар: Цагаан сар, тэс хөндлөн хариулт, Нууц товчоо.
3 сар: Нүүдэл, Мартын 8 болон Жак-ийн BD.
4 сар: Хагархай цонхны онол, 00, оригами.
5 сар: Workbench, спорт.
6 сар: Питер, Браво-гийн концерт, Москва, Цэцээ Гүн, Зуунмод, Зүүнхараа.
7 сар: Хаски, салбарын тэргүүн.
8 сар: Дугаараар хязгаарлалт, Баян-Өлгий, Говь-Алтай.
9 сар: Цой жив!, 33.
10 сар: Танилцах үдэшлэг, Мандал.
11 сар: ... ёстой юу ч алга. Гэр - ажил - гэр горимд амьдарсан байна.
12 сар: Ертөнцийн төгсгөл.


Төгсгөлд нь аль 2011 оны 10 сарын мессеж. Хамт ажиллаж байсан хүн бичсэн юм. Хаа нэг газар өөртэй чинь адилхан хүн байдаг гэсэн онолын баталгаа.

Холимог хуурга

Сүүлийн хэдэн өдөрт гар утсан дээр хуримтлагдсан зурагнуудаас бүрдэх пост. 2012 оны сүүлчийн холимог хуурганы порц болов уу.
Өглөө 7 цагийн үед Тасганы овооны уулзвар. Хот утаандаа баригдсан хэвээрээ. Энэ юу ч биш, гол анхаарах зүйл - уулзвар, гэрлэн дохио юм уу бөглөрөлд автобусны ард л зогсож болохгүй. Жинхэнээсээ угаартах аюул бий.
Энхбатын ажлаас ёлка-ны урилга ирсэн боловч очиж чадаагүй, өөрийн ажлынх давхацсан.
Оффисын сүлд модны тоглоомууд дунд миний урласан бүтээлүүд явж л байна.
Сая 27-ны өдөр дулаарсан чинь яг хавар цаг ирсэн мэт санагдсан. Гудамж талбай битүү шавар шавхай, зузаан хувцастай бол халууцаад явахааргүй байв. 1 цагийн үед хасах 13 градус байсан бол 3 цагийн орчимд бүр 9 болсон.
Хороололд алхаж явтал гарт ийм сурталчилгаа атгуулав. Шинэ үг: зараллаа.
Шинэ онд өр ширтэй орохгүйн тулд СБД-ийн татвараар орж автотээврийн гувчуураа төлөв. Утааны төлбөр нэмж авдаг болсон байна.
СБД-ийн захиргаа. Хиймэл мод, зүлэг, цэцэг шиг үзээрийн зүйл ховор. Зүгээр модон дээр гэрэлтүүлгэ өлгөхөд л хангалттайг ойлгох хэрэгтэй.
За одоо гар утасруу шилжье. 9911, 9909, 9919 болон 8811-тэй дугааруудыг барьцаанд авдаг болж. Нэг ёсны дугаарын ломбард.
Баярыг утгаж хамгийн их сурталчилгаа илгээсэн нь Номин. Хэрэгцээгүй мессежүүдийг шүүх боломжийг олгох хэрэгтэй. Mail-ээр ирж буй захидлуудыг Spam гэж шүүдэг шиг. SMS ирлээ, уншлаа, таалагдахгүй бол эргүүлээд тэр дугаар луу нь Off ч юм уу нэг зүйл бичээд илгээнэ, тэгээд тухайн компаниас сурталчилгаа дахиж хэзээ ч хүлээж авахгүй.
Улаанбаатар дулааны сүлжээ хүртэл орон байраа дулаал гэсэн мэндчилгээ илгээсэн.
Бат-Үүл хоцорсонгүй. NZDUBHZ - энэ бол жинхэнэ трэш.
Бүр урд нь огт дуулж байгаагүй компаниас technique гэж чамин бичсэн зар ирэв.
Эхнэрийн утсан дээр Category quiz нэртэй хөөрхөн асуулт хариултын тоглоом байдаг юм. 5000 гаруй оноо авчихаад миний шарыг малтаад байхаар нь би рекордыг нь эвдээд, дэлгэцийг нь хадгалангуутаа өөрлүүгээ зургийг нь мэйлдчихсэн. Одоо Clear Highscore товч дарагдсан ч түүхэнд энэхүү үйл явдал ингээд мөнхөрч байгаа юм, хэ-хэ.
Дугаар андуурагдсан бололтой.
Мөн он гарахтай уралдаж хүүгийн утсыг stars үйлчилгээнд бүртгүүлж амжлаа. Одоо бол аав ээж нь хүүхэдрүүгээ ерөөсөө л дохиостой шүү дэ ;-)

29 December 2012

Ёолох

Өчигдөр байгууллагын ёлка болсон.
 
Өдөржин хүүхдүүдийн бэлэгний сокуудыг хоосолж хэвтлээ, цус.

28 December 2012

Assumptions

Анхны дүгнэлтүүд алдаатай байж мэдэх тухай.

У нас было детство

Яг үнэнийг өгүүлж. Дан танил зүйл.

27 December 2012

The Retuses - Заметался пожар голубой

Есениний шүлгээр бүтсэн дуу.

Нэмэлт: The Retuses - Cet Amour. 1918 он. Оросын цагаач франц биеэ үнэлэгчид дуралчихаад хандаж буй нь.

Дүрслэх урлаг өрхийн хүрээнд

Ээлжит гар зургийн цуглуулга.
Бага охин усан будгаар наадаж.
Тасархай морь.
Cut the Rope.

Coldplay - Viva La Vida

Клипийн ондоо хувилбар өмнө нь нийтлэгдэж байсан.

Power of Wind


25 December 2012

Төгсгөл зохио

UPD 2012.12.25 19:58
Хувилбарууд хүлээгдэж байна. Комментууд иртэл блог офлайн горимд шилжлээ.
2012.12.24 14:57 
Шатахууны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой байсан. Хэзээ? Хэдээр? гэдэг нь сонин байв. За ингээд ээлжит өгүүлбэрт төгсгөл зохиож өгье. 
Шатахуун импортлогчид шатахуунаа 50 төгрөгөөр нэмсэн шалтгаанаа тайлбарлахдаа...

Офшор

UPD 2012.12.25 19:57
Яагаад таг чиг байна? Эдийн засагч байхгүй юу? 
 
2012.12.24 21:11
Эдийн засагч мэргэжилтэй уншигчидаас асуух зүйл байна.
Манай бизнес эрхлэгчид яагаад офшор (offshore) компани үүсгэдэггүй юм?
Тийм компани байдаг бол би л лав дуулаагүй. Офшор компаний жишээ байна уу?

Полезное

Главное отличие человека от животного в том, что он способен воровать не только еду.

Глупости получаются случайно, а потом становятся лучшими моментами в жизни.

«Не возжелай жены ближнего твоего» — это одна из библейских заповедей. А вот про чужого мужа там нет ни слова…

Жизнь прекрасна. Не моя конечно, но всё же.

Можно, конечно, и очиститься через страдания, но я предпочитаю запачкаться через удовольствия.

Если папа просидел с ребёнком один день, то он устал, а если мама просидела с ребёнком три года, то она нихера не делает.

Изучать в 10 классе «Преступление и наказание» это преступление и наказание.

Аялалын фото цуглуулга

2012.06.25. Санкт-Петербург. Петропавловская крепость.

2012.08.15. Говь-Алтай. Тайширын УЦСтанц.

2011.06.01. London. Piccadilly Circus.

2010.04.23. Paris.
2010.04.21. Berlin.
2012.08.11. Баян-Өлгий - Улаанбаатар нислэг. УБ-ын дээр.
2012.06.21. Москва. Буудалд өдөрт үнэгүй олгогддог цэвэр ус.
2010.04.24. Аmsterdam.
2011.08.18. Хөвсгөл. Рашаант.
2011.06.06. Бээжин. Кондиционерт бариулсан байшин.
2010.04.24. Bruxelles.