Бид өглөө 10 цагт хотоос хөдөлсөн. Орой 7 гээд гэртээ ирсэн. Талдаа 100 гаруй км, дан засмал, төв замаас салаад хийд хүртэл 5-6 км шороо.
Төв хаалга дээр хамгаалалтын ажилтан хураамж авна. Том хүн гурав, хүүхэд нэг мянга. Зарим аялагчид машинаа энд үлдээгээд цааш алхсан байв. Сүм эндээс тийм ч ойр биш юм билээ, тиймээс хүүхэд хөгшидтэй яваа бол цааш машинаараа дөхсөн нь дээр.
Ариун дагшин газар архидан согтуурах хориотой г.м. санамж үүдэнд бий. Ер нь согтож барьсан хүмүүс харагдаагүй шүү. Энгийн амралтын газар биш сүм хийд болохоор аргагүй биз.
Хамгаалагч ирсэн бүх машинаас хураамж авч дуусаж байж бөөнд нь хаалгаар нэвтрүүлсэн.
Хаалганаас чигээрээ давхисаар сүмд хүрнэ.
Машинаа зогсоол дээр нь үлдээгээд цааш явган алхах ёстой. Тасалбараа бид машинд орхсон нь алдаа байв. Дээр очоод тэрхүү тасалбараар музей үздэгийг нь мэдсэнгүй. Гэвч ихэнх нь тасалбаргүй дээш гардаг болохоор музейн ажилтан бүүр дасчихсан, хэн дуртайг оруулж байв.
Ерөнхийдөө өгсүүр газар. Гэхдээ огцом биш болохоор настай хүмүүс ч хүндрэлгүй сүмд хүрчихнэ. Харин цааш хад асгаар явах бол хальтирдаггуй гуталтай байвал зүгээр. Бороо, цастай өдөр бол сүмээс цааш уулруу мацаад дэмий л болов уу.
Уулаарх цас шар ус болж урсаж байна лэ. Шоржигноод л, чихэнд чимэгтэй. Гуу жалгаараа цас хараахан хайлж дуусаагүй байна. Агаар бол янзын.
Японд сакура, Монголд яргуй дэлгэрч буй цаг. "Яргуй идсэн ямаа шиг ангайгаад зогсчих юм" гэдэг хэллэгийг санаад инээд хүрэв.
Бүх газар жигд хийгдсэн пайз, хаяг хадаастай. Мөн хог хийх сав цөөнгүй байрлуулсан нь сайн. Машины зогсоол дээр том төмөр торх хогийн савны үүрэг гүйцэтгэж байв. Сүмийн нутаг дэвсгэр их цэвэрхэн, хог хаягдал бага. Хүмүүс бас зөв боловсон амарч, идэж уусан зүйлийнхээ хогийг хамаад явдаг ухамсартай болж дэ.
Хөөрхөн хийцтэй байшингууд явган замын 2 талд бий.
Амьд организмаас тахиа л тааралдсан да. Нохой байхгүй нь сонирхолтой.
За тэгээд сүмийн танилцуулгыг гид ярьж өгсөний дараа музей үзчихээд, аялалын маршрутын дагуу нэг толгойг ороож алхаад доош буухад үдэш болдог юм билээ. Энэ тухай дараачийн постод дэлгэрэнгүй бичье. Уран зураг, зээгт наамал, чулуун сийлбэрүүд нь гоё юм билээ. Янз бүрийн амьтадыг фантаазалж бүтээсэн макетууд бол хүүхдүүдийн л зугаа юмуу да.

No comments:
Post a Comment