30 June 2018

Хайр ба хүндлэл

Монголчуудад маань нэг зүйл дутагдаад байна. Бид нэгнийгээ хайрлахаа, хүндлэхээ байж. Би л болж байвал болоо гэсэн өнцгөөс хандах нь сайн үр дүнд хүргэхгүй дэ.
Бид хүүхдүүдээ хайрлахаа байж, хөгшид буурлуудаа хүндлэхээ байж, хүний хөдөлмөрийг юмын чинээ бодохоо больж, эрүүл мэндээ хог дээр хаяж, байгаль эх дэлхийг мөнх юм шиг аашилж загнаж байна. 
Заавал хүүхэд мориноос унаж эсвэл хаалганд даруулж амь насаараа өргөл барьсны дараа арга хэмжээ авах ёстой юмуу? Заавал барилга дээр хэн нэгэн эндэж байж анхаарал хандуулах уу? Өнөөдөр маргаашийн ашиг хонжооны төлөө нэг нэгнийгээ хэмлээд дуусах уу? Жаахан юм бодож, хийвэл хийсэн шиг, хариуцлага хүлээвэл хүлээсэн шиг баймаар байна үнэндээ.
Эх орондоо ирээд сайхан байна. Гэхдээ "Ээ 3,14z, арай ч дэ!" гэмээр зүйл гараад байхаар дуугуй байж бас чадахгүй юм.

26 June 2018

3 Doors Down - Kryptonite

7 хоногийн мэдээ

Нутагтаа ирсэн - завгүй болсон. Үнэндээ юуч хийж гавиагүй, ажил олигтой амжуулаагүй байхад л өдөр хоног сүнгэнээд өнгөрчих юм. Ингээд сүүлийн 7 хоногт болсон үйл явдлыг товч бичье. 
Чемодануудаа бэлдсэн:
Хоёр жил амьдарсан гудмаараа нислэгтэй өдрийн өглөөгүүр алхаад амжсан. Тэр 3 давхар шар тоосгон байшин манайх. 
Quantas-ын Airbus-ууд тухтай, кино үзэж тоглоом тоглосоор HK орсон. 
Хонгонгийн нисэх буудал дээр Говио ахын хятад хувилбарыг олж харсан. 
Хэдийгээр манай МИАТ-ын боингууд жаахан хуучин, өнгө үзэмж муу ч гэлээ хоол нь дажгүй шүү. Стюардесууд нь ч гоё. Пиво нь ч гоё. За тэгээд "Сайн сайн байна уу Улаанбаатар минь..." 
Хоёрхон жилийн дотор олон барилга шинээр босч. Австрали хэдийгээр сайхан ч гэлээ төрсөн газрыг маань яаж гүйцэх билээ. "Аан, чи ирсэн үү" гэж буй мэт дасал дадал болсон дөр төрх угтаж авсан да. Хичнээн дотно... 

19 June 2018

Mission completed

.: Пост автоматаар нийтлэгдэж буй болно :.
.: Нислэг хойшлоогүй бол онгоцонд нисэж байхад энэхүү пост та бүхэнд хүрнэ :.
2016 оны 8 сараас 2018 оны 6-р сар хүртэл бараг 2 жил Австралийн Брисбэн хотод ажиллаж амьдарлаа. Бид өмнөө тавьсан гол хоёр зорилгоо биелүүлсэн гэж үзэж байна, үүнд:
1. Гэр бүлийн хүн University of Queensland-ад боловсрол судлалаар магистрын зэрэг хамгаалав. 
2. Хүүхдүүд англи хэлтэй болсон (одоо хамгийн муу хэлтэй нь би - энэ гэхдээ зорилго байгаагүй, хэ-хэ).
Австрали улс, Брисбэн хот таалагдсан, буян өгөөжөө бидэнд сайн өгсөн. 
Хөгжилтэй улс, хариуцлагатай засаг, хүний төлөө нийгмийг үзлээ, харлаа, мэдэрлээ. Тус улсын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрт (Australia Awards) баярлаж талархснаа илэрхийлэх нь зөв гэж бодож байна. Нутгийн зүг хүлгийн жолоо залах цаг нэгэнт иржээ. Монголдоо уулзацгаая.

The Cure - Just Like Heaven

18 June 2018

North Stradbroke Island

2018.02.03-ны өдөр, ээлжит зугаалга. North Stradbroke Island. 
Усан онгоц Dunwich-д бүх зорчигчдыг буулгана.
Тэндээс бид Amity Point-руу хөдөлсөн.
Дельфин харж болдог цэг байгаа юм. Нурууг нь хараад л өнгөрсөн.
Дараачийн очсон газар - Point Lookout. Хэдийгээр явган зам тавигдсан ч гэлээ хад асга их, анхаарулга замын турш таарна.
Салхитай өдөр их ус хаданд цохиход бас л ширүүн дуулддаг юм билээ.
Арлын кенгуру жижиг биетэй. Австралид нутаг нутгийн кенгуру нь өөр, дотроо олон зүйлд хуваагддаг.
Зэрлэг амьтадыг зоргоор нь хаячихдаг юм - байгалийн амьтан байгалдаа байг гээд. Хүн зэрлэг амьтадтай нэг нэгэндээ аль болох бага нөлөөлж зэргэцэн оршин тогтнож болдог л юм байна. 
Тэнгэр бүрхэг байсан хэдий ч Cylinder Beach орж усанд булхаад амжсан. Тэгсэн бороо асгаад эхэлсэн. Хүссэн хүсээгүй уснаас гарцгаав.
Охидын нэгнийх нь бүтээл.
Дараа нь Brown Lake гэдэг нуурыг сонирхочихоод буцах усан онгоцондоо суугаад харьцгаасан да.

QLD гялгар уутны эсрэг

Queensland муж гялгар уутыг хориглосон хууль баталсан.
Хууль 7-р сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх боловч зарим дэлгүүр наана нь мөрдөх нь.
Алкоголь зардаг BWS болон өөр олон дэлгүүр хоршоо гялгар уутнаас аль хэдийн татгалзсан. Хэдийгээр хэрэглэгчийн тав тухыг алдагдуулах мэт боловч зөв хууль гэж бодож байгаа. 

ДДТ - Галя ходи

ДДТ шинэ цомог гаргасан. Navigator Records-ын YouTube суваг дээр бүтнээрээ байгаа.

17 June 2018

Птичий рынок

Tattoos Glow In The Dark

A Flock Of Seagulls - Space Age Love Song

WC-2018. Эргэн тойронд

UPD 2018.06.17 17:20
Ха-ха. Тэмцээний бэлгэдэл болсон чоныг хот хотын онцлогоор дүрсэлж.

UPD 2018.06.15 20:17
Нутаг нэгтнүүд маань Москвад алдар нэрээ цуурайтуулаад эхэлж.
Линк: https://lenta.ru/news/2018/06/15/vorishki/
Щипач гэж карманы хулгайчийг хэлдэг юм. Щипать буюу чимхэх, зулгаах, хавчиж татах гэсэн үйл үгнээс үүссэн томъёолол.

2018.06.14 12:17
Оросууд хөгжөөн дэмжигчдийг хүлээн авч эхэлж байна.
Английн шигшээд талх давс уламжлал ёсоор барьсан боловч нөхдүүд амсаагүй гэнэ. Англичууд тогоочтойгоо ирсэн бөгөөд хордуулж магад гээд хоол хүнс гадуур хэрэглэхийг нь хориглосон юм шиг байгаа юм. 

14 June 2018

Зураг түүх өгүүлнэ

1947 он. Калькуттын номын сангийн ажилтан Энэтхэг Пакистан хоёр салан тусгаарлах үеэр номоо хувааж буй байдал.
1916 он. Английн нисэгч германчуудын байрлалыг бөмбөгдөж байна.
1959 он. Итали, Модена. Хүүхдүүд хичээлдээ явж байгаа нь. 
1945 он. Герингийн парабеллум. Люгерын гар буу парабеллум гэдэг нэрийг Si vis pacem, para bellum (Энхийг хүсвэл дайнд бэлд) латин хэллэгээс авсан түүхтэй.
1957 он, Хиросима. Хүүхдүүд голын усанд орж байна.
1939 он. Лондонгийн метроны ажилчид трафикийг судлахын тулд тасалбаруудыг ангилж байгаа нь.
1946 он. Унгарын үндэсний лидер, Гитлерийн сүүлчийн хамсаатан Ференц Салашийн цааз.

U2 - Pride (In The Name Of Love)

Төвхөн хийд

2015.06.05. Өвөрхангай. Бат-Өлзийт.
Занабазар энэ хийдэд бясалгаж суухдаа соёмбо үсгийг зохиосон гэсэн. 
Халх ойрдын болон 1930-аад оны самуунд хийд өртөж хурал ном нь зогсож байсан хэдий ч хэсэг хугацааны дараа хадаг яндар эргээд л гарч ирж байлаа.