19 August 2026
Noize MC - Кооператив «Лебединое озеро»
Labels:
date,
video clip
18 August 2026
Бензин
Найзуудын группд бичигдэж байгаа зүйл нэг иймэрхүү >_<
Иргэдийгээ емкость газар булах хэмжээнд сэтгэдэг болтол нь "хөгжүүлж" чадаж байгаа төр засаг, шатахуун импортлогч компаниуддаа талархаад ая дууны мэндчилгээ дэвшүүлчихье байз.
Надад хугацаа, героин хэрэггүй,
Алкоголь, никотин ч хэрэггүй
Тус дэм, кофеин - аль нь ч хэрэггүй
Зөвхөн - динамит! Зөвхөн - бензин!
Найз нөхөд, кокаин хэрэггүй
Эмч болон эм хэрэггүй
Хүүхнүүд ч, вазелин ч хэрэггүй
Зөвхөн жаахан нитроглицерин!
17 August 2026
Stipendium Hungaricum
UPD 2026.08.17 10:43
Өчигдөр 2 охиноо Унгарлуу нисгэлээ. Арай очоогүй явна.
Бакалаврын тэтгэлгүүдээс Япон, Унгар, Хятад, Оросынх боломжийн санагддаг. Нэгэнт эгч нь сурч байгаа юм чинь ханиндаа сураг гээд өрсөлдүүлсэн юм бага охиноо. Том инженерээр төгсөөд ажилд гарсан. Удахгүй манайх 4 инженертэй болно - IT-гийн хоёр, химийн нэг, байгаль орчны нэг.
UPD 2026.06.17 12:21
Өчигдөр орой бага охины тэтгэлэгийн хариу Tempus Public Foundation-оос ирлээ. Унгар улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдсөн юм.
Obuda University-д инженерийн мэргэжлээр суралцах нь энэ намраас. Ардын хүүхэд түрүүлж болдог л наадам юм.
2024.08.23 11:06
Дунд охин “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Budapest University of Technology and Economics-д инженерийн мэргэжлээр суралцах болсон. Өчигдөр онгоцонд нь суулгалаа. Бөглөрөлд 3 цаг яваад гэртээ орж ирэхэд охин аль хэдийн Бээжинд ирчихлээ гэж холбогдсон. Манай зам бас л гоё шүү :)
Одоогийн байдлаар ОХУ дээр нисэж байгаа юм байна.
Labels:
other
15 August 2026
Кино (Виктор Цой) - Перемен Cover by Song Wonsub
Labels:
date,
video clip
12 August 2026
Spirited Away
Байж байж Miyazaki-гийн киноноос үздэг юм. Урд нь үзсэн байсан ч хамаагүй. Өчигдөр Spirited Away-г үзлээ. Үлгэр хуучирдаггүй шиг Миядзакигийн хүүхэлдэйн кино хуучрахгүй юм да.
Labels:
movies
10 August 2026
04 August 2026
03 August 2026
Тайван амьдрал
UPD 2026.08.03 13:32
Сарын хугацаанд тэгш сондгойгоор хязгаарлахаас гадна давхар шатахуун өгөхдөө тэгш сондгойгоор нь хязгаарлах нь. Засаг заяа хоёртоо гомд! гэдэг үг энэ тохиолдолд яг гоё таарч байна.
2026.07.30 11:48
Ажлаа хийгээд зүгээр тайван амьдарчихмаар байх юм. Баяжиж бурзайгаад, хуримтлал үүсгээд, овоож оцойх гэсэн юм алга. Элдэв халамж татаас улсаас нэхсэнгүй. Ус, дулаан, цахилгааны тариф, татварууд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. За яахав, инфляци юм да, үнэ чөлөөлөх процесс явагдаж байна гэж бодоод гүрийгээд л яваад байгаа. Засаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг тасалдуулчихгүй нийлүүлдэг баймаар байна. Тод жишээ - бензин. Иргэдийг алалцуулж, дараалалд хамаг цагийг нь үрэх нь ариун явдал уу? Өвчтэй зовлонтой, бизнес нь шатахуунаас бүрэн хамааралтай г.м. есөн шидийн асуудалтай түмэн хүн байгаа ш дэ.
Яахаараа төр маань оролцсон юм болгон ингээд дампуурчихдаг юм бэ? Энэ бензиний асуудлаа нэг мөр шийдчихэж үнэхээр чаддаггүй улс уу? Их юм шаардаагүй ш дэ ард иргэд чинь. Зүгээр тайван амьдруулчих асуудал.
Labels:
damn it
02 August 2026
01 August 2026
30 July 2026
23 July 2026
21 July 2026
19 July 2026
Каспийский Груз, MIRAVI - Голос (Live 2026)
Labels:
video clip
Эрдэнэт. 1985-1989. Хүмүүс
Өмнөх дугаарууд: нэг, хоёр.
Спорт Эрдэнэтэд. Зуны.
Өвлийн. Эрдэнэтийн хоккейн баг үеэс үед сайн байсан.
Үндэсний.
Усан. Улсын хэмжээний тэмцээн тогтмол явагддаг Эрдэнэтийн бассейн яг хэвээрээ.
Шумбагчид.
Урлаг.
Малчид.
Өвөөгийн стиль янзын.
Орос хүүхдийг морь унуулж үзүүлж буй бололтой.
Майн баярын жагсаал.
Октябрийн баярын жагсаал.
XXVII съезд КПСС гэхлээр 1986 он юм байна, гүүглээс хайж үзлээ. Би нэгдүгээр анги байж.
Горбач, Батмөнх, Ленин, Сүхбаатарын хөрөгтэй. Горбачёв засгийн эрхэнд 1985 онд гарсан юм.
Горбач, Батмөнх, Ленин, Сүхбаатарын хөрөгтэй. Горбачёв засгийн эрхэнд 1985 онд гарсан юм.
Горбачёв 1981 онд Улаанбаатарт айлчилж байсан түүхтэй.
Бас 81 оны зураг бололой. Гүррагчаа сансарт нисэж ирээд баатар цолоо авчихаж.
1984 онд Леонтьев Чойбалсан хотод Мартын 8-ны концертод оролцож байж.
За энэ юун цуглаан, ямар хүмүүс байгааг мэдэх юм алга.
Төгсгөлд нь бага насны танил төрх. Байрны гадаа яг ийм бетон тоглоомууд байдаг байж билээ.
Төгсгөлд нь бага насны танил төрх. Байрны гадаа яг ийм бетон тоглоомууд байдаг байж билээ.
Labels:
orkhon
Subscribe to:
Posts (Atom)

































































