26 April 2024
22 April 2024
17 April 2024
15 April 2024
14 April 2024
13 April 2024
Байшин барих гэж байгаа бол
Ковидын өмнө зусландаа аавтай нийлж өвлийн байшинтай болж авсан маань карантины үед их хэрэг болсон. Тухайн үед аль болох судалж байгаад хөдөлсөн хэдий ч бас бүх зүйлийг урьдчилан харж чадаагүй, илүү оновчтой хийх боломж байсан л юм билээ. Гэхдээ яаж ч байсан зээл аван барин барьсан маань зөв болсон. Одоо өвөл зунгуй дуртай үед очиход тав тухтай. Гол нь хүүхэд хөгшид агаарт. Би тэгээд байшин барилгын талаар одоо ч гэсэн сонирхоод л байдаг юм. Энэ залуугийн YouTube channel их давгүй. Байшин барих гэж төлөвлөж байгаа бол ганц хоёр нэвтрүүлгийг нь үзэхэд гэмгүй.
Labels:
helpful hint
12 April 2024
08 April 2024
06 April 2024
Орос хэлний хичээл
Энхээгээс ирж. Уг нь Сюткины дууг л дуулсан байна, ккк.
05 April 2024
04 April 2024
Регистрийн дугаар
UPD 2024-04-04 11:59
Хэлэх зүйл байна.
1. Comment-д регистрийн дугаараа үлдээж яах гэж байгаа юм?
2. Доорх зааврыг өгнө үү гэж бичиж буй нөхдүүд ядаж мэйл хаягаа үлдээх хэрэгтэй байна.
UPD 2021-05-05 09:21
Интернэтэд Mongolia_1989_Census_Enumerator_Manual.pdf нэртэй гоё файл бий, хайгаад олоод танилцаарай.
2010.02.11 17:12
Регистрийн дугаарын сүүлээсээ 2 дахь цифр эзнийхээ хүйсийг тодорхойлдгийг мэдэх үү?
Тэгш бол эмэгтэй, сондгой бол эрэгтэй. Өөр дээрээ шалгаад үзээрэй.
Тэр ч байтугай регистрийн дугаар үнэн эсэхийг шалгадаг функц хүртэл байдаг шиг санаж байна шүү. Хогоо ухвал гарах л байх.
Labels:
fact,
helpful hint
02 April 2024
01 April 2024
Нэрсийн жагсаалт
Дээр Лебедевийн телеграмд нэг пост нийтлэгдсэн юм. Оросоор хогийн утга агуулах гадныхны нэр шиг дуулдах жагсаалтыг бий болгоё гэсэн утгатай. Комментуудыг уншиж баахан инээсэн. Ерөнхийдөө ийм жагсаалт гарч байна лэ, ккк:
Японка У Суки Икота
Китаец Сунь Хуй В Чай
Румынская шпионка Спозаранку
Стойка Ракова
Боксер Херанука Поебалу
Грузинский бегун Огого Добегулия
Ин Су Лин
Ли Си Цин
Японцы Покасика Сукасена, Покасика Сукасам
Кореец Кон Чен Ый
Вьетнамский Вынь Сам Пей
Акамута Хировата
Японский снайпер Томимо Токосо
Поджог Сараев
Комуто Херовато и его жена Тото Ионото
Херанука Пороялю
Чмо Жень-Хуень
Вынь Су Хим
Накатика Явъебука
Японский футболист Накатика Яка Ебну
французский философ Матье Балл
Ушат Помоев
Тояма Токанава
Румынский столяр Вжопуста Меску
Японская певица Орида Пота
Польская певица Кака Бычна
Мастурбек Дилдоев
Китайское имя Хуй Лан
Абстул Задомбей
Польский стукач Бздешек Западловски
Украинец Дайка Грошив
Турок Мамут Рахал
Хуитас Ибанаускас
Рулон Обоев и Стояна Раздвиногова
Обстул Хуембей
Японский лётчик Нуты Ненада
Чешский ветеринар Мацал Кошек
Татарский народный певец и артист Аромат Букетов
Ятусуку Накомоде
Высунь Сам Пей
Польский философ Яша Лава
Румын Взад Стамеску
Японская певица Исика Исука
Сри Безтреску
Яна Цист
Японская певица Атомули Ядалато с песней «Сомнение»
Китаец Сунь Хуй В Чай и Вынь Пей Сам
Китаец Вынь Дунь Плюнь и японец Канава Таки Яма
Сербский разведчик Йобан Всрачану
Казахский коррупционер Кэш Бек
Индийский повар Мохуй Твойрот
Польская актриса Вротко Бранка
Гениколог Рукосуева
Японский филосов Якакаши Мнуруками
Француз Гдепье Тамблюе
Чешский хоккеист Трогал Птичек
Прибалты Янис Пенис и Петерс Анус
Киргизский тяжелоатлет Обрыгай Углы
Дайсуке Ногами
Француз Пьер Дун
Головач Лена
Два поляка Срантишек и Бздышек
Певица Анесу Калия
Хорватская актриса Слободана Передок
Румынский борец за свободу Вотуш Фигуш
Оливье Жру
Испанец Эдарас Гуела
Накосика Сука-Сена
Обоссы Занавеску
Халява Задорма
Тайский осинизатор Бак Саки или Куль Вони
Югославская поэтесса Поебанка Навзничь
Labels:
art. lebedev,
date,
fun
29 March 2024
28 March 2024
27 March 2024
26 March 2024
25 March 2024
Крокус Сити Холл дахь халдлага
Элдэв зүйл нуршаад яахав. Ямар аймшиг болж өнгөрснийг дараах телеграм сувгаас харж болно:
1. https://t.me/+VG6TPDydJ_swNTRi - Что там в Москве?
2. https://t.me/breakingmash - Mash мэдээллийн суваг
3. https://t.me/ASupersharij - Анатолий Шарий, сурвалжлагч
Labels:
war
22 March 2024
Самый лучший штурман Ралли
UPD 2024-03-22 13:53
Штурманы үгэнд бас орохгүй бол.
UPD 2024-03-22 11:54
Зөв хэллэг ашиглахгүй бол ийм зүйл болно.
2024-03-18 03:31
Labels:
fun,
on the road,
sport
21 March 2024
Черниковская хата - Спектакль окончен
UPD 2024-03-21 11:28
2021-09-08 00:24
.: player ажиллахаа байж :.
Labels:
music
Shit happens цувралаас
2024-03-14. Түс-тас, түмпэн-шанага. Байхгүй ээ, хүний машины бөөр цөмлөж орхисон. Яг 7 хоногийн өмнөх үйл явдал.
Өчигдөр даатгалын компани хохирогчид нөхөн төлбөрийг нь шилжүүлсэн.
Жолооч болоод 27 жил болж байна. Анх удаа жолоочийн хариуцлагын даатгалаар хохиролыг барагдуулж үзлээ. Чирэгдэл, хүнд сурталгүй үйлчилсэн Тэнгэр даатгалд баярлалаа.
Labels:
damn it,
on the road
18 March 2024
Эр хүн
Эр хүн байна гэдэг нь:
- Зөв гэж үзэж байгаагаа хийх. Эргэн тойронд бүгд эсрэг хийж байсан ч хамаагүй
- Охидыг хүндлэх. Охин 60 хол давсан, чамаас 2 дахин том, адсага шиг ааштай байсан ч хамаагүй хүндэл
- Ойр дотны хүмүүсээ даах. Аав ээж, ах дүүс, ажилтнууд, гэрийн муур г.м. цөм чиний хариуцлагын асуудал. Даарч хөрсөн үү, өлсөж цангасан уу, тэдэнд юу хэрэгтэй байна гэдгийг чи л хариуцна. Тэр тусмаа муурыг
- Амлалтандаа хүрэх. Амлалт амлалтдаа хүүхдэд амалсан бол заавал биелүүлэх. Ер нь орж гарч буй хүүхдийн алгыг дээш нь харуулж бай
- Өөрийгөө мэдрэх. Юу хийж чадах, юу хийж барахгүйг мэдэж байх. Хэр хэмжээтэй алкоголь даахаа мэдэх. Ууж чаддаг байх, бас уухгүй байж чаддаг байх (энэ нь илүү хэцүү)
- Хүн амьтан зовоохгүй, бусдад гай болохгүй байх. Харин эргээд чадлаараа бусдад тусалдаг байх
- Хүүхэдтэй, ажилтай, зарчимтай байх. Шаналах бол чимээгүй, шийдэх бол хурдан, амьдрал дээр энгийн бай
- Бусдыг дураар нь байлга. Хэнд ч өөрийн үзэл бодлоо тулгаад хэрэггүй. Тэр тусмаа цэргийн баяраар, тэр тусмаа ямар байх нь зөв гэдгийг ;-)
- Тэгээд сүүлчийн шалгуур
17 March 2024
Баста - В разные стороны
UPD 2024-03-17 18:48
Гоё үгтэй дуу.
2023-12-10 17:53
Labels:
music
Ажлын ширээ
UPD 2024-03-17 13:10
Гал зуухны өрөөнд сууж ажиллах үе бий.
Түүнчлэн өрөөндөө булантай болсон байгаа.
Зусланд хүү байхгүй бол ширээг нь эзгүйчилдэг.
Аавынд хааяа ажиллах үе ч бий.
2022-09-28 23:52
Чөлөөт уран бүтээлч статустай 5 дахь сарынхаа ард гарч байна. Байшин барихад авсан байсан цалингийн зээлийг 4-р сард төлж дуусгасан, орон сууцны зээлийг болохоор он дуустал хойшлуулчихсан. Түр ч болтугай зээлийн дарамтгүй сайхан л байна. Ер нь ингээд халтуурын ганц хоёр прог бичээд амьдраад байвал амьдраад л байх юм шиг байна, гэхдээ удаан тогтмол ажилгүй явахгүй л дэ мэдээж. За ажлын ширээнүүд гэсэн үндсэн сэдэвтээ оръё.
Labels:
worktable
10 March 2024
09 March 2024
Alien Ant Farm - Smooth Criminal
UPD 2024.03.09 23:36
AAF нэгдэж хэдэн дуу дуулсан бололтой. YouTube санал болгохоор нь сонслоо, үзлээ, төдийлөн таалагдсангүй. Залуудаа бол бужигнуулж байсан юм.
UPD 2017.02.12 21:57
Утасруу дуу хуулахаар mp3-ууд ухаж байтал энэ дуу гарч ирж байх юм.
2010.05.10 16:49
Гоё ч дуу, AAF ч давгүй дуулсан, клип нь ч тасархай. Саяхан л энэ клип гарсан шиг санагдах юм, тэгсэн бараг 10 жил өнгөрсөн байна.
Labels:
nostalgia,
video clip
08 March 2024
МУИС ба хулгай
Охин МУИС-д сурдаг юм. Оюутнуудын олон групп ФБ-д байдаг юм шиг байна лэ. Намар нэг хэсэг хулгай нилээн гарч. Бичиж буй пост болон зарим нэг коммент нь үнэн голоосоо үзэн ядалтаар амьсгалж байна дө.
Labels:
internet
Мартын 8-ны мэндчилгээ
UPD 2024.03.08 15:50
Баярын мэнд!
UPD 2023.03.08 15:30
Бүх бүсгүйчүүдэд баярын мэнд!
UPD 2022.03.08 14:50
Баярын мэнд!
UPD 2020.03.08 18:00
Эмэгтэй уншигч бүр өдөр болгон инээмсэглэг :)
UPD 2018.03.08 18:11
UPD 2017.03.08 18:05
Бүсгүйчүүддээ баярын мэнд!
Редакци нь :)
UPD 2016.03.08 11:57
Эмэгтэй уншигчиддаа баярын уламжлалт мэндчилгээ дэвшүүлье!
2015.03.08 11:25
Өмнөх жилүүдийн мэндчилгээ: 2009 болон 2010, 2011, 2012, 2013. 2014 онд нүүдэл суудал хийгээд мэдчилгээ дэвшүүлж амжаагүй юм байна. Хэдийгээр хуучин зураг тавигдсан ч гэлээ мэндчилгээ бол шинэ шүү, хэ-хэ. Ингээд: Бүх эмэгтэй уншигчиддаа мэнд дэвшүүлье!
Эмэгтэй уншигч бүр өдөр болгон инээмсэглэг :)
UPD 2018.03.08 18:11
UPD 2017.03.08 18:05
Бүсгүйчүүддээ баярын мэнд!
Редакци нь :)
UPD 2016.03.08 11:57
Эмэгтэй уншигчиддаа баярын уламжлалт мэндчилгээ дэвшүүлье!
2015.03.08 11:25
Өмнөх жилүүдийн мэндчилгээ: 2009 болон 2010, 2011, 2012, 2013. 2014 онд нүүдэл суудал хийгээд мэдчилгээ дэвшүүлж амжаагүй юм байна. Хэдийгээр хуучин зураг тавигдсан ч гэлээ мэндчилгээ бол шинэ шүү, хэ-хэ. Ингээд: Бүх эмэгтэй уншигчиддаа мэнд дэвшүүлье!
Labels:
date
07 March 2024
05 March 2024
04 March 2024
22 February 2024
The Third Assault Brigade's entry into Avdiivka
Авдеевкаг орхихын өмнөхөн хийгдсэн бичлэг байна. Үндсэндээ нэг ард түмэн хоорондоо хядалцаж буйг хараал нь илтгэнэ.
- На 12 ебашь! На 12 ебашь, сука! Ебашь пидорасов, блядь! гэж хоорондоо оросууд л ярьна.
Labels:
war
21 February 2024
15 February 2024
Noize MC - Вояджер-1
Видео үзье гэвэл: https://ganzo79.blogspot.com/2020/11/noize-mc-1.html
Labels:
music
08 February 2024
31 January 2024
28 January 2024
22 January 2024
Constellation
Трейлерийг нь үзлээ. Боломжийн сериал байж магад.
Labels:
movies
Алхацгаа!
UPD 2024-01-22 09:16
Шөнө шийдвэрээ буцаасан байна. Тэр нь дээр байлгүй дэ. Ямарч судалж шинжилсэн зүйлгүй, бэлтгэлгүй байж шийдвэр гаргаж туршилт хийдгээ больчихмоор байна. Тэгээд сошиалаар ажлаа явуулдаг. Бас л бөх зүрх шүү айн. Нөгөө "ар халхын ах тэнэг зоригтой" гэдэг шиг.
2024-01-21 18:04
Төр засаг биднийгээ "Алхацгаа, муусайн манкурт боолууд!" гэж байгааг ойлголоо. Ес эхлэхтэй зэргэцээд тэгш сондгойгоор хорьсон. Идэр есийн жавраар нийтийн тээврийг самарчихлаа. Тэсвэр тэвчээрийг үнэндээ шалгаж байна дөө.Маргааш дугаар гарахгүй юм чинь ажилдаа хэрхэн очих билээ гээд нэт жаал ухлаа. Утас маань муу юм болохоор энэ QR-ыг бол таньсангүй.
Апп нь болдоггүй юм байж, ядаж вэб-сайт нь ажиллах байлгүй дэ гээд орлоо. Бууж суудаг автобусны хоёр буудлаа хайлаа. 11-р хороолол бүр огт буудалгүй болчихож.
Хөгжим бүжиг дээр болохоор хоёрхон чиглэл.
Аав хааяа Улаанхуаран яваад байдаг юм, Y:29 чиглэл нь ямар юм байна гээд орсон чинь:
Үнэндээ ойлгогдох юм алга. МУБИС - Улаанхуаран гэдэг чиглэл боловч газрын зурагнаас харахлаар вокзал орох нь, нэмэх нь буудлууд нь давхцаж бүртгэгдэж. Алдаа мэдээлнэ үү гэдэг цэс байхаар нь ортол - та-дам! Google form.
За аав яахав, ямарч байсан хөгжим бүжгээс суух боломжтой бололтой, маргааш өөрөө яах билээ гээд үргэлжлүүлэв. Жаахан ухантсаны үр дүнд 2 сонголт байгааг мэдлээ.
1-рх нь: алхаад сансарын ШТС-ын хойд буудал орох нь. Манайхаас хөөрхөн зайтай, гүүрэн гарцаар гарч бариад ядаргаа байдаг юм. Тэгээд хоёр буудал зорчоод монгол 3-р сургууль дээр бууна. 4-р дэлгүүр хүртэл алхаад өөр автобусанд суугаад улсынхаа төв талбай дээр буух нь. Талбайгаас 3 дахь автобусандаа суугаад 120 мянгат хүрэх нь. 27 минут болно гэнэ, сайхан залж байгаа юм шүү.
2 дахь сонголт: мөн адил сансарын ШТС-ын хойд буудлаас сууна. Даян дэлхийгээр тойрч яваад Барс худалдааны төв дээр бууна. За тэгээд Барсаас суугаад 120 орно, 43 минут зарцуулагдна хэмээж. Гол эргэлзээ төрүүлж буй асуудал нь 40 гаран минутанд бол би алхаад хүрчихнэ л дэ ажил дээрээ. 5км гаруй л байдаг юм.
Хуучин бол 11-р хороололруу алхаад, 66 гэдэг чиглэлд суугаад шууд 120 дээр буучихдаг байсан юм. Ёстой жинхэнэ зам гайгүй бол 20 минутанд хүрчихдэг байсан шүү. 5 гаран км замыг туулахын тулд 3 дамжиж суух, очих газраасаа тэс хөндлөн чигт зорчих, алхсантай ижил хугацаа зарцуулах нь буруу, ямарч үр ашиггүй, тооцоолол буруу хийгдсэнийх гэж хувьдаа би үзэж байна. Янз бүрийн л улс оронд нийтийн тээврээр нь явж үзсэн, 2 буудал яваад л үсэрч буугаал ондоо автобусанд харайж суугаад байснаа санахчгүй юм. Ажилладаггүй app, алдаатай вэб, google form-оор санал авч буйгаас харахад бэлэн биш, хам хум нэвтрүүлэлт хийж байгаа нь ажиглагдаж байгаа юм. Уродууд Нийслэлийн засаг захиргаа юунд ингэж яарсныг ойлгохгүй байгаа. Аливаа шинэчлэл эхлэхдээ эсэргүүцэлтэй тулгардаг, тэрийг хувийн зүгээс мэддэг, ойлгодог. Үүсээд буй асуудалд эрүүл саруулаар хандахыг бас хичээдэг. Гэхдээ энэ бол арай бишээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов.
21 January 2024
13 January 2024
Гадаад хэлний хичээл
Labels:
comparison,
fun,
internet
12 January 2024
07 January 2024
1880-аад он. Олон үндэстэн
Туманов гэдэг судлаач дорнод сибирь, монгол, манжуураар дамжиж алс дорнодод 1880 онд очсон байдаг. Түүний авсан зурагнуудаас.
Монгол гэрт.
Өргөө. Гудамжны хөгжимчид.
Монгол орчуулагчид.
Монгол лам.
Монгол ноён.
Монгол язгууртан.
Манжууд.
Владивостокийн солонгосууд. Хаант орост, тэр тусмаа алс дорнодод солонгос иргэд олноороо амьдарч байсан түүхтэй. Дэлхийн II дайн эхлэхэд солонгосуудыг найдвартай нь дээр гээд дундад ази руу хомроголон шилжүүлэн суурилуулсан байдаг.
Тунгусууд.
Монгол орчуулагчид.
Монгол лам.
Монгол ноён.
Монгол язгууртан.
Манжууд.
Владивостокийн солонгосууд. Хаант орост, тэр тусмаа алс дорнодод солонгос иргэд олноороо амьдарч байсан түүхтэй. Дэлхийн II дайн эхлэхэд солонгосуудыг найдвартай нь дээр гээд дундад ази руу хомроголон шилжүүлэн суурилуулсан байдаг.
Тунгусууд.
Shit happens цувралаас
12-р сарын 26-ны өглөө байрны доор байрлах зогсоолруу буугаад машиндаа суух гэсэн чинь хайрцаг саванд байсан хамаг эд зүйлс салоноор нил тараагаастай. Гайхаад машинаа тойроод хартал зөв талын хойд шилийг хагалаад хулгайч орсон байв. Байрны манаачийг сэргээгээд цугтаа зогсоолыг тойрч шалгав. Нийт 4 машины шил хагараастай - нэг альфард, хоёр ланд 200, тэгээд минийх. Дандаа хана талын хойд шилийг нь хагалж орсон байв. Цагдаад дуудлага өгөөд, ажилруугаа утасдаж чөлөө хүсэв. Цагдаа ирэлгүй нилээн хүлээлгэсэн, учир нь холгүй орших байранд яг ижилхэн хулгайн хэрэг гарсан, тэнд үзлэг эхэлж хийж байв. Цагдааг хүлээх хооронд байрны камеруудыг шүүж үзлээ. Шөнийн 3 цагт хулгайч зогсоолын вакум цонхыг нээж орсон байна лэ. Духандаа гэрэлтэй, бэлтгэлтэй ирсэн байна лэ шаар чинь. Ганцаараа, 20 орчим насны болов уу гэмээр залуу. 4 машин ухчихаад дээшээ шатаар гараад орцны хаалгыг дотроос нь нээгээд гараад явсан байсан үүрээр 4 цагт. Хажуу байрлуу очиж хэргийг сонирхоход яг тэр хулгайч шөнө 1 цагт орсон байгаа юм. Камерт нүүр царай, хувцаслалт нь тов тод бичээстэй. Бүх зүйл ив ижил, зогсоолын жижиг цонхыг нээгээд, машинуудын арын шилийг хагалаад орсон. Хоёр 200, нэг highlander лав өртсөн харагдсан, нийт 4 машин гэж байна лэ. Тэгж байтал дахиад нэг байрнаас дуудлага ирсэн, бодвол бас 3-4 машин ухаа биз.
Цагдаа манай байранд ирж үзлэг хийсэн, хурууны хээнүүд нь бол гарч л байна лэ. Ер нь бээлийгүй, царай зүсээ ч нуухгүй ил тод ажиллаж байна лэ дэ.
Би хэргийн газрын үзлэгийн дараа шилээ очиж хийлгэсэн. Засварын залуучууд нэг бацаан сүүлийн хэдэн өдөр олон машиныг ингэж ухаж байгаа, машинууд олноороо ирж байгаа гэж байв.
Тэгээд БЗД-ийн цагдаагийн II хэлтэс орж мэдүүлгэ өгчихөөд харьсан.
Дүгнэлт: машиндаа үнэтэй эд зүйлс үлдээгээд хэрэггүй, зогсоол дээр гэж тайвширч болохгүй юм байна.
Labels:
damn it
05 January 2024
03 January 2024
Холодное лето 53-го
UPD 2024.01.03 23:39
Өнгийг нь сэргээгээд сабтайталтай болгосон хувилбар: https://youtu.be/pgCGGSKPia0?si=f381w0g6iA2CtDgP
2018.08.30 17:03
Үзэх ёстой кинонуудын нэг: https://youtu.be/pgCGGSKPia0
Labels:
movies
01 January 2024
Subscribe to:
Posts (Atom)