30 June 2019

00-ийн асуудал

Зүгээр өөрсдийгөө ямар улсуудтай ижил өнгөөр будагдсаныг харах хэрэгтэй.

Амлалтууд

Өнгөрсөн зуунд большевикууд «Землю – крестьянам, заводы – рабочим, мир – народам» буюу «Газар – тариачидад, үйлдвэрүүд – ажилчидад, энх тайван – ард түмэнд» гэсэн үндсэн уриатай засгийн эрэнд гарч байсан. Хажуугаар нь «Вся власть Советам», «Хлеб – голодным» г.м. лозунг бишгүй байсан. Хамгийн инээдтэй нь ч юмуу эмгэнэлтэй нь найзууд эдгээр амлалтуудаа огт биелүүлээгүй. Бүр эсрэгээр нь хийсэн.
Өнөөдөр популист амлалт өгөх шиг амархан зүйл алга, зүгээр хүмүүст тулгамдсан асуудлыг нь тэр дор нь шийдэх мэт зүйл яриад болоо. Жишээ нь: зээл тэглэнэ, үнэгүй юмуу хүү төлөхгүй зээлтэй орон сууцаар хангана, Эх орны хишиг тараана г.м. Хэн юу ярьж, хэн юу амлаад байгааг анхаарах хэрэгтэй. Популист юм яриад байгаа нөхөр үндсэндээ өөрийг чинь хүн гэж үзэхгүй, яаж л бол яаж хуурч болно гэж үзэж байна л гэсэн үг.

23 June 2019

Гэрээ

Өөрийн туршлагаас хуваалцъя.
Аливаа ажлыг гүйцэтгэхдээ гэрээ заавал байгуул. Цаад хүн чинь сайн танил, анд нөхөр, хамаатан садан байх нь хамаагүй - гэрээ л байгуулчих. Аль алинд нь амар байх болно ирээдүйд. Мөн болж өгвөл урьдчилгаа авч байж ажлаа эхлэх хэрэгтэй. Учир нь нөхцөл байдал яаж ч эргэж болдог, ерөөсөө санаанд оромгүй тохиолдол байдаг л байхгүй юу.
Гэрээгүй гүйцэтгэсэн болон урьдчилгаагүй эхлүүлсэн ажлуудын тухай пост оруулнаа тэгж байгаад.

Imagine Dragons - Birds

18 June 2019

Яшка-цыган

"Баригдашгүй өшөө авагчид" киног санаж байна уу? Гол баатруудын нэг - Яшка-цыган.
Уг кино "Красные дьяволята" хэмээх зохиолоор бүтээгдсэн л дэ. Зохиолд уг нь Ю-ю хэмээх хятад жаал гардаг юм. 1923 онд анхны киног хийх үед орос хятадын харьцаа сайнгүй байв. Тиймээс хятад жаалыг хар арьст гудамжны акробат Том Жексон-оор сольсон байдаг. 1967 онд "Баригдашгүй өшөө авагчид"-ыг хийх үеэр АНУ, ЗХУ-ын харьцаа тааруу байсан. Ингээд Том Жексоны оронд Яшка-цыган гарч ирсэн түүхтэй.

17 June 2019

Альянс - Меч

Проект «Лестница»

Сайт: http://lestni.ca/inception
Ландшафтын хугаралтай зураг авалт. Нэг ийм зураг бүтээх гэж мянган орчим зураг даралт хийгддэг байна.



Single photo

Soldier with Bullet-proof Shield, Northern Ireland, 1973 © Philip Jones Griffiths

16 June 2019

Мандал

Найзындаа зочилоод ирлээ. Цаг агаар янзын сайхан байв. Тариалангийн талбайгаар нь очив, ой орж халиар түүв. Сайхан л амарлаа. Зүүнхараа хэвэндээ байна лэ.
Миний хувьд хөдөө орон нутгаар айлчлахдаа хэзээд дуртай байсаар ирсэн.
Галт тэрэгний тамбурт тамхи татуулахгүй болсон болохоор өртөөнүүд дээр бууж тамхилсан улс олон болж. Общий вагонд үнэр танар аймар байдаг байсан, арай дээрдэж. Ямартаа ч шивэр шивтэр бага үнэрлэлээ, хэ-хэ.
Зогсоол тэмдэг.
1. Обьект.
2. Хяналтын камер интернэтэд бичлэгээ хадгалдаг?! 
Төлбөртэй зогсоолтой сум төдийлөн их биш л байх.
Найзынд 1947 оны ном олж харав.
Өнөөдөр өглөө билетээ бичүүлж аваад...
Уламжлал ёсоор вокзалын сандлан дээр бомж шиг жаал хэвтэв.
  

T-Shirts

Хүмүүс сүүлийн үед гоё гоё футболка өмсдөг болсон байх чинь.
Найз.
Ондоо нэг найзын эхнэр.

10 June 2019

Магадлал

Манай нарны систем орших Тэнгэрийн заадас галактикт 200-с 400 миллиард од бий. Амьдрал орших магадлалтай гариг 500 сая орчим байгаа. Өнөөдрийн байдлаар 50 000 миллиард ондоо галактик байгааг нээчихээд байгаа. Дундажаар дэлхийн нэг хүнд 6 500 галактик ногдож байна гээд төсөөлчих. Тэгээд галактик болгонд нь 100 миллиард болон түүнээс дээш тооны од бий. Цаашаа гаригуудыг нь тоолох уу байх уу? 
Одоо тэгээд хүн төрлөхтөн цор ганц ухаалаг, технологийн хөгжилтэй соёл иргэншил, бид огторгуй ертөнцөд цор гарц гээд хэлээд үздээ. 

The Killers - When You Were Young

09 June 2019

Timberland

Би брэнд хөөдөг хүн биш. Гэхдээ бараа таалагдвал дахиж авахыг, харин таалагдаагүй бол цаашид зайлсхийхийг хичээдэг. Цөөнгүй хэдэн жилийн өмнө Нарангаас дөн өвлийн хүйтэнд зуны гутал хямдарсан байхаар нь Timberland-ын гутал авсан юм. Хөлд маш эвтэйхэн, сэлгэлгүй өмсөж байхад урагдаж элэгдэлгүй гөөмөн удаан тэссэн дэ зайлуул.

Mumford & Sons - Woman

Цэцэрлэгжилт өрхийн хүрээнд

Ээжийн зарим цэцэг.
Хашааны бут ургамлыг бордохоор авсан юм. 
Аавын хашаанд монос цэцэглээд янзын. Сирень үхсэн нь харамсалтай. 

04 June 2019

Дүрслэх урлаг өрхийн хүрээнд

Олон жилийн өмнөх бүтээл. Хүү л зурсан байх.
Хэдэн сарын өмнө хүүхдүүд англи хэлний олимпиадад оролцсон юм. Дунд охины материал.
Дунд охин комп дээрээ бичлэг харж байгаад юм овоо зураад байгаа. 
Бага ч гэсэн MS Paint дээр зурдаг. 
Цаасан дээр зурах нь арай дээр.
Хэн ямар зориулалтаар хийсэн цааснууд юм бүү мэд. Дунд охины л бүтээл юм болов уу.
За тэгээд төгсгөлд нь барималууд.