26 April 2022

As Seas Exhale - Voyager

Heyy

Гэр бүлийн messenger-ийн групп байдаг юм. Охин ийм зүйл бичиж. Ойлгох гэж хэсэг манарав. 

12 April 2022

Гагарин. СССР

Гагарины нисэхээсээ өмнө авахуулсан зураг.
Анзаарвал СССР гэсэн бичиг дуулга дээр нь байхгүй байгаа. Гэвч хөлөгт суух үеийн зураг дээр бичигтэй байдаг.
Үнэн худалыг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ЗХУ-ын нисгэгч сансарт нисэж буйг хүн болгон хараад мэдэх ёстой гэж үзсэнээс болж баазаас нисэх буудал хүрэх замд СССР гэсэн бичгийг нэг ажилтан нь гараараа бичсэн гэдэг. Одоо энэ бичиг бараг брэнд болсон.

09 April 2022

Rammstein - Zick Zack

Өнгөрөгч амралтын өдрөөр

Хавар манай, намар Сэк-ийн зуслан дээр улирлын нээлт, хаалтын арга хэмжээ явагддаг. Мах шараад, идэж уугаад, инээлдэж баясцгаадаг юм. Энэ жилийн нээлт бөгөөд Булагаагийн төрсөн өдөр өнгөрөгч бямба гаригт болсон. Алийн болгон хатуу алкоголь хэрэглэхэв, ядаж шингэлье, коктейль хийж барихаар ухамсарт ард олон тохиролцов. За тэгээд олон юм нуршаад яахав, морин жолооч хийж ирсэн найз сүүлд хэлсэн "Та нар чинь харин сандал дээрээсээ сансарт нисчихдэг гарууд болсон байна лэ шүү, ха-ха" гэдэг ганц өгүүлбэр бүхнийг илтгэж буй юм.