Зураг: Хөвсгөл, Жаргалант сумын сургуульд 08.15-нд дарагдаж.
Гадны их дээд сургуулиуд, сургалтын төвүүд лекц, хичээлүүдээ онлайн тавьдаг болоод удаж байна. Хэнбугай бүртгүүлээд хичээлд сууж болно. Үнэгүй юм чинь мэдээж сертификат олгохгүй, кредит тооцож дүн тавихгүй. Хэл сурч буй нэгэн нь сонирхосон сэдвээрээ хэдхэн минутын лекц сонсчих нь зурагт үзээд хэвтэж байснаас дээр л байх. Тодорхой цагт баригдахгүй, завтай үедээ бичлэг үзээд, асуух зүйл гарвал форумд нь бичлэг үлдээчих зарчимаар ихэнх сургалт явагддаг. Хэдэн линк уншигчиддаа өгье:
1. http://www.khanacademy.org/ - 2500 видео хичээлийн сан.
2. http://www.security-class.org/ - энэ линк дээр Стенфордын компьютерийн аюулгүй байдлыг курсын регистрейшн байгаа. Доор нь өөр 15 сэдэв бий, дуртайгаа сонгож болно.
3. http://theoryandpractice.ru/ - орос хэл дээрх сургалтын бичлэгүүд.
4. http://www.teachvideo.ru/ - голдуу анхан шатны мэдлэг олгох курсууд орос хэл дээр.
5. http://ocw.mit.edu/courses/ - Массачусетсийн технологийн их сургуулийн курсууд. Ингэхэд тус сургуулийн төгсөгчидөөс 77 хүн Нобелийн шагнал хүртсэн байгаа.
6. http://www.intuit.ru/courses.html - миний хуучны анд. Нарийн мэргэжлийн курсууд хүртэл байдаг юм.
7. http://www.jimmyr.com/blog/1_Top_10_Universities_With_Free_Courses_Online.php - Top 10 Universities With Free Courses Online.
8. http://www.academicearth.org/ - Online courses from the world's top scholars.
Бүгдэд нь амжилт хүсье.
"Knowledge itself is power" F.Bacon
22 December 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment