29 October 2021

Муурнууд

Манай муур сайн байгаа.
Идчихээд л, унтчихаад л...
Өөр юу кэрэгтэй?
Өнгөрсөн 5 дахь өдөр Тэрэлжид өөрийн мууртай төстэй нөхрийг олж харсан. Өрөвдөөд ус жаахан өгсөн. Дараа нь бүр зайдас олж ирж хооллосон.
Маргааш нь Жигжидэд найзуудтай амарч байхад зулзаглах гэж байгаа мууртай бас таарсан. Бас л хооллож ундалсан.
Мууртай л их таардаг боллоо.
Өглөө Улаангом нислээ, тэнд мууртай тааралдахгүй байх гэж бодож байна. 

Istanbul. Love of the continents

12 October 2021

Всеволод Хоменко - Калейдоскоп

Орос хэлний хичээл

Mammoth Link

UPD 2021.10.12 09:28
Дүүгийн бизнес сайн явж байгаа. Бараа байнга захиж авчруулдаг болсон.
UPD 2018.12.11 01:02
Дүүгийн компани ребрэндинг хийж лого зэргээ өөрчилсөн байгаа.
ФБ хуудсыг нь сонжвол ажил нь ч гэсэн муугуй байгаа бололтой.

UPD 2017.12.17 09.46
Дүү мессенжерээр бичиж байна. Поддон хэвээрээ байж байгаа, гэхдээ өнгө төрх нь сайжирсан гэнэ. Үйл ажиллагааны чиглэлтэй таарч байгаа зүйл тул өөрчлөх бодолгүй байгаа бололтой ) 
2017.12.13 21:18
Дүү компани байгуулсан байгаа.
Тээвэр зуучын компанид хэдэн жил ажиллаж байгаад өөрийн бизнесийг нээсэн юм. Зах зээлийн шуурганд хөл дээрээ босох гэж тэмцээд л байх шиг байгаа юм зайлуул. Офистой болсон байсан :)
Дээрх зураг аль 8 сарынх, дөнгөж үйл ажиллагаа нь эхэлж байсан юм. Одоо бодвол поддонууд байхгүй байлгүй дэ. Тогтмол хэдэн харилцагчтай болсон, ганц хоёр том харилцагчтай ч болж байгаа сурагтай. Бор зүрхээр үзэж байгаа гэхэд чамлахааргүй.
FB: https://www.facebook.com/Mammothlink/
Web: http://mammothlink.mn

11 October 2021

Буган чулууны хөшөөн дээрх зураг

Буган чулууны хөшөөн дээрх зургийг харахлаар 
Эсвэл дээрх сэдвийн дагуу урласан баримал, дүрсийг харахлаар 
Надад кастет л харагдаад байдаг.

Alexander Tkachev

Гэрэл зурагчны хуудас: https://www.photo.net/7833612#//Sort-Newest/All-Categories/All-Time/Page-2

07 October 2021

Зараа ба щетка

Найзын төрсөн өдөр болохлоор энэ зургаар мэндчилдэг юм.
Тэгсэн Японы амьтны хүрээлэнд: "Хүйтэн байгаа болохоор бид та бүхэнд зараануудыг харуулж чадахгүйн. Тэд амарсан байгаа. Тиймээ зараануудын оронд төстэй харагддаг щетка тавьсан болно. Дулаарахлаар та бүхэн дахин ирээрэй" гэсэн утгатай бичиг, үзмэр байна гэнэ.