02 November 2026

Yandex

Яндекс-ын бүтээгдэхүүнүүдийг 20 гаран жил ашигласаар ирсэн. Хайлтын систем нь сайн, тэр тусмаа орос дээр хайхад. Mail, map, cloud зэргийг нь өдөр тутам ашигладаг байсан. Гэвч сүүлийн үед компаний үзэл баримтлал өөрчлөгдсөн үү, эзэд нь солигдсон уу ашиглахад хүндрэлтэй болсон. Тухайлбал: хайлтруу орох тоолонд ya.ru-г default search engine болгох уу гэж асууна. 
Эсвэл Yandex browser-ыг суулгуулах гэж оролдоно. Тэвчээрийг барсан гол өөрчлөлт - Yandex disk-ийн desktop app-ыг хаасан явдал. Одоо cloud-руу зөвхөн browser-аас ордог болсон. Хэрэв App ажиглах хүсэлтэй бол мөнгө төлнө.

27 October 2026

Татвар

UPD 2026-10-17 15:04

2026-10-20 11:13
Татварыг төлсөөр ирсэн. Гэхдээ сүүлийн үед татварын дарамт арай л нэмэгдэж байна (НД шимтгэл бол бүр өөр сэдэв, засаг төр нь бараг залилан хийсэн, дараа нэг бичнээ). Нөхдүүд эхэлж нийслэлийн гэх татварыг бий болгосон, дараа нь автозам ашигласаныг нэмсэн. Машинд хэдхэн жилийн өмнөхөөс 3 дахин их өгч байгаа. Замын түгжрэл, бензиний хомсдлоос болж машинаа унахаа байсан. Одоо тэгсэн гаражаас нь татвар авах юм гэнэ. Ноосоо тушаачихаад байхад л хяргаад байх шинжтэй юмаа. 
О.Батхүү холбогдох хуульд нь өөрчлөлт оруулахаар санал цуглууж байгаа, дэмжээрэй.

19 October 2026

09 October 2026

Алтайн өвөр говь

Говийн их дархан цаазат газрын А хэсэг нь 4,6 сая гаран га талбайтай. 
Зүгээр харьцуулахад Баян-Өлгий аймаг 4,5 сая га байдаг. 
Уул нурууд их, дундах хөндий нь говь. Зундаа зэргэлээ аймар мяралздаг байх да иймэрхүү газар.
Дулаан байгаа болохоор амьтад уулнаас буугаагүй байна лэ. Хар сүүлт, янгир тааралдсан.
Байгалийн усны цэгүүд жилээс жилд цөөрч байгаа болохоор хиймэл хөв, уст цэг үүсгэж байгаа юм билээ.
Жаахан ус үлдсэн хэсэг нь - баянбүрд. Жишээ нь: Баруун шаргын баянбүрд.
Баруун шарга дээр хээр майханд хоноглосон. Зун шиг л байна лэ. 
Шар хулстайруу орох зам.
Бүр огт замгүй газар бол биш. Тогтмол явдаг маршрутууд нилээн тод. Хөрс нь их сийрэг юм билээ, машин замгүй газраар яваад өнгөрвөл мөр нь нилээн удах байх.

07 October 2026

Борисовский Тракт - Новая волна

Шар хулс

2026.10.01 Энэ газрыг Шар хулсны баянбүрд, Шар хулсны булаг, Шар хулстай г.м.-ээр нэрлэдэг юм билээ.
Говь-Алтай, Баянхоногорын зааг дээр оршино.
Энд.
Зэгс янзын өндөр ургаж. Алтайн өвөр говь өдөртөө 15°C орчим, зун шиг байна лэ.
Мазаалай, хавтгай, хулан тэргүүтэй зэрлэг амьтад ирж ундаалдаг.
Говийн уул, хөрс, чулуун нь хар байх нь элбэг. Хэдэн мянган жил халсны үр дүн.
Зарим газраар сүүлийн 5 жил бороо ороогүй гэсэн.
Баянбүрд говьд бол ногоон диваажин.
Ус дагаж л амьдрал үүсэж байгаа юм.

06 October 2026

Take On Me (Leprous Cover)

Норвеги метал бэндийн кавер. Бөмбөрчин чин сэтгэлээсээ тоглож байна да.

05 October 2026

Говь-Алтай. Цогт

2026.09.28. Гичгэний нурууны Дөтийн даваа цас бударсан байдалтай байв.
Гоё шүү уулс нь.
Ээж хайрхан. 
Захуйн говийн нар жаргалт.