25 May 2021

Ажлын ширээ

Миний хувьд нийт 22 жил ажилласнаас 20-д нь мэргэжлээрээ ажилласан байдаг. Төсвийн байгууллагад, цэргийн байгууллагад, хувийн, гадны хөрөнгө оруулалттай болон төрийн өмчит компаниудад, төсөл хөтөлбөрт мэргэжилтнээр болон зөвлөхөөр, гадаадад хар ажилтнаар, ЧУБ буюу чөлөөт уран бүтээлчээр хүртэл ажиллаж үзсэн. Тэгээд ажлын байран дахь гол зүйл бол ширээ гэдгийг ойлгосон. Ширээ тухтай, илүү дутуу зүйлгүй байх ёстой. Энд өөрийн сууж байсан зарим ширээний зургийг орууллаа: 
Сая өвлийн хөл хориогоор зуслан дээр өөртөө ийм ажлын байр бэлдэж ажилласан.

20 May 2021

Body-art өрхийн хүрээнд

Охидууд маань хөл гар дээрээ иймэрхүү зүйл зурдаг болоод байгаа. Би хүүхдүүддээ хэлдэг, 18 нас хүртлээ шивээс, пирсинг хийлгэхгүй шүү, 18-аас цааш дураараа болно биз. Нэгэнт шивээс хийлгэх дээрээ тулвал а) найдвартай, аюулгүй газар б) гоё шивээс хийлгэх хэрэгтэй.

19 May 2021

12 May 2021

Инкассаторын бичлэг

2021-05-12 01:10

2021-05-02 01:54
Өмнөд Африкт хуягласан машинруу зэвсэгт халдлага хийж буй бичлэг.

Любимый город

UPD 2021-05-12 01:02

UPD 2021-04-26 09:47
Муслим Магомаевын 1973 оны хувилбар.

2021-04-25 22:22
Марк Бернесын 1939 оны "Истребители" кинонд дуулсан дуу. 
Харин энэ Рамштайны Тилл Линдеманн.

06 May 2021

Yahoo!

Цагтаа Yahoo хамгийн сайн хайлтын системтэй байсан. Цагтаа Yahoo Messenger-ийг манайд интернэтэд ордог хүн болгон ашигладаг байсан. Цагтаа хүн бүр Yahoo Mail-тэй байсан. Цагтаа Yahoo-гийн хувьцаа тэнгэрт хадаж байсан.
Өнөөдөр хүн бүр Google-ээр хайлтаа хийж байна. Өнөөдөр Telegram, Viber, WeChat, WhatsApp, Skype, Teams, Messenger г.м. түмэн янзын мессенжер ашигагдаж байна. Өнөөдөр дийлэнх олонх нь Gmail-ийг ашигладаг болж. Сая Yahoo дахин эзэмшигчээ сольсон, авсан үнээсээ 2 дахин хямд зарагдаж байна.
Маш энгийн дүгнэлт гарч байгаа юм: компани ч бай, хүн ч бай, цагтаа хамгийн шилдэг, сайн нь байж болноо. Гэхдээ юм амархан өөрчлөгддөг болж. Цаг үеийг мэдэрч алхаа гишгээгээ тааруулахгүй бол хоцрогдох, арчигдах энүүхэнд.
Нээрээ, нэг ажиглагдсан зүйл: хүн хувийн мэйл хаягаа илгээхэд тэр нь yahoo байвал ихэнхдээ 40 гарсан хүн байж таардаг.

02 May 2021

Манай хөгжил

Би зурагт үздэггүй. Хошин шог амьдралдаа ганц удаа хүн билет өгсөн болохоор үзсэн. Болор цомыг ч гэсэн ганц удаа л үзсэн, билет нь үнэгүй байсан болохоор, ккк. Соёл урлагийн шинээр гарч ирж буй одуудыг мэдэхгүй. За тэр яахав, ажигласан зүйлсээсээ хуваалцъя. 
Зурагт үзэхгүй ч гэлээ зарим мэдээллийг энд тэндээс хүлээж авдаг. Тэгээд манайд шоу нэвтрүүлэг, реклам, дууны клип г.м.-ийг хэнээс ч дутахгүй хийж сурсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энд муу зүйл байхгүй, хаана хэрэгцээ байна, тэнд хөгжил, прогресс гарч байгаа юм. Гэхдээ зам, байшин барилгаа барихдаа, хүнээ эмчлэхдээ, хүүхдээ сургахдаа болон өөр олон салбарт бусдаас дутахааргүй болчихвол илүү сайн байнаа.
Баярлалаа.

Вакцинжуулалт

UPD 2021-05-02 19:53
Хэдий чинээ дийлэнх олонх нь хурдан дархлаатай болно, төдий чинээ хурдан хэвийн амьдралдаа шилжинэ. Вакцины хувьд энэтхэг нь үү, орос нь уу, хятад нь уу - хамаагүй. "Аль вакцин нь сайн бэ?" гэдэг асуултанд "Олдсон вакцин нь сайн" гэж хариулах байна.

UPD 2021-04-23 22:40
Хоёр дахь тунгаа 4-р сарын 20-ний өдөр хийлгэв. Одоо арваад хоног дархлаа тогттол хүлээх асуудал л байна.

2021-03-10 22:41
Өнгөрөгч 7 хоногт вакцин хийлгэсэн. Ямарч зовиур, шаналал байгаагүй. Зүүн гар үл ялиг хөндүүр хоёр хоносон, нэг шөнө жаахан халуурсан, бусдаараа ok. Вакцин хийлгэж хэрэггүй г.м. харанхуй зүйл ярьж буй нөхдүүд - эсвэл дебил, эсвэл имбецил, гурав дахь сонголт байхгүй.
Covid-19-ийн эсрэг ямар төрлийн вакцин гараад буйг товч тайлбарласан зураг орууллаа:

Czypi - Hiraeth