30 April 2020

3 Trucks

Хэдэн өдрийн өмнө дүү залгаад Туркээс хэдэн машин ачаа ирж байгаа, жолооч нар нь англи хэл таг, оросоор бичээд байна, та холбоод өгөөч гэв. За гэсэн. Цааш хэдэн өдөр дамнасан трэш, угар, содомия явагдсан болно, учир нь туркуудын орос хэлний мэдлэг миний турк хэлний мэдлэгтэй ойролцоо юм билээ.
Өчигдөр нэг найз маань Сэлэнгээс буцах замд энэ цуваатай таарсан байсан. 
Хил дээр ариутгал, шинжилгээнд хамруулаад, цагдаагаар хамгаалуулсан цуваад оруулж аваад хотруу орж ирцгээж байгаа юм билээ. Энд гаалийн талбайгаас гаргалгүй ачааг нь буулгаад шууд хилрүү эргүүлээд аваад явах болов уу. Ямартаа ч шөнө 3 цагт турк жолооч байршилаа шэйрэлсэн байв. 

27 April 2020

Третьяковская галерея

Дуртай музейнуудын нэг - Третьяковка. Москвад бараг очих болгондоо ордог. Жилээс жилд улам гоё болсон байдаг. 
YouTube суваг нь сонирхолтой, танилцахыг зөвлөж байна: https://www.youtube.com/user/stg/videos

26 April 2020

Noize MC - 26.04

Апрель

Холера

100 жилийн өмнө холера хүмүүсийг сайн хядаж байсан. 
Өнөөдөр холера бараг байхгүй болсон. 100 жилийн дараа Covid-19 сураг тасарсан байна. Гэхдээ оронд нь өөр нэг өвчлөл асуудал үүсгээд л байж байна.
Одоо ингээд бодохлоор социалист тогтолцоо халдварт өвчин, пандемия гарсан тохиолдолд арга хэмжээ авахад хамгийн тохиромжтой тогтолцоо байсан байгаа юм.
- Иргэд нь шилжилт хөдөлгөөн зөвшөөрөлгүй хийхгүй
- Гадаад дотоод урсгал хязгаарлагдмал
- Эрүүл мэндийн байгууллагууд нь илүүдэл ортой. Эдийн засгийн үр ашиг байхгүй ч өвчлөл ихсэх үеэр өвчтөнүүдээ шингээнэ
Хэдийгээр ийм ч гэлээ вирусгүй социализмуу вирустэй капитализм уу, аль нэгийг нь сонго гэвэл би вирустэй капитализмыг сонгох болно. Учир нь - совок бол совок.

Зам дээр

Мазда-гийн лого буруу харахлаар үсээ хагалсан эмэгтэй хүүхэд шиг төрхтэй болдог юм байна.
Тоноглосон L200. Пикап хөдөө амьдардаг хүнд нэг тохиромжтой унаа гэж боддог.  
Коменданте Че Брисбенд. 
Австралид хороолол дундах замын хашлага нь ихэвчлэн намхан байдаг. Тиймээс баримжаагүй нөхдүүд машинаа мордуулж орхидог.
CIA. 
Машины бүтэцийг тайлбарлаж болохуйц төрх. 
Дугаараа цаасны хавчаараар тогтоож. 
2019 оны наадмаар. 
Майонезийн сурталчилгаа. 
Служебный роман-ы энэ жүжигчинтэй төстэй юм.
Зургаан дугуйт. Буудлагын полигон дээр олж харсан юм.

The Killers - Shot At The Night (Cazzette Radio Mix)

21 April 2020

Холимог хуурга

Барилгын архитектур гэж нэг зүйл бий. Бүтээх нь хэцүү, сүйтгэх нь амархан гээд ойлгочих.
Шинэ үг: авокода.  
Өр эмтрэхээр нэртэй холбоо.
Уг нь биеийн тамирын заах аргын нэгдэл гэж буй боловч надад яагаад ч юм Батзандан гэдгийн товчлол юм шиг санагдсан. 
Таны хүүхэд төгсөнө!
Тамхичид ааку-гаа завсар зай болгонруу чихдэг нь хаа газар байдаг үзэгдэл. Баталгаа:
Уг нь үндэсний үйлдвэрлэгчийг чадлаараа дэмждэг. Харамсалтай нь хааяа сэтгэлд хүрдэггүй. Дээр чихэвч авсан чинь хэнгэрэг дээр тог цохиод байх юм. 
Төмөр замын нэг хүнсний дэлгүүрт 2Pac-тай таарав. 
Монгол ХАБ. Угаалгын машин, хөлдөөгч? Яавч зориулалтын эд биш.
МАН-ын байрны үүднээс олж харсан хөрөг. 
Галын булан гэж тэмдэглэдэг болж. ГБ - гос безопасность буюу КГБ-г (НАХЯам) ингэж товчилдог, гэбэшник гэхлээр чекист болчихож байгаа юм. 
Зуслан саяхныг хүртэл цас ихтэй байсан. 
Хөөрхөн лого. 
Нэгдүгээр эмнэлгийн өлгүүрийн номер. Намайг бага байхад дандаа хөнгөн цагаан номерууд байдаг байж билээ, одоо цагт пластмас эзэлжээ.
Ээж шинэ ургамалтай болсон. Бонсай юм шиг байгаа юм. 

Мумий Тролль - Новая луна апреля

18 April 2020

Ontheroofs | New-York vol.1

Neon Trees - Animal

Юм үзэж нүд тайлах

Хүүхэд байхдаа чи эхэлж машинд сууна, дараа нь галт тэргэнд, цаашлаад нисэх онгоцонд суух байх. Ондоо соёл иргэншил, уламжлал, янз бүрийн хот улсуудтай танилцана. Хорвоо ертөнц ер нь ямаршуу юм, хүмүүс хэрхэн амьдардаг тухай ойлголт сууж эхэлнэ. Энэхүү процесс аажуухан явагдна. Хэдий чинээ олон юм чи харьцуулж үзнэ, төдий чинээ бусдыг ойлгодог болно. Tolerance сууна гэсэн үг өөрт чинь. Хол байгаа амьдрал бидэнд үл ойлгогдох, хачин, заримдаа аймар санагддаг ч хүмүүс хаа газар адилхан л амьдардаг юм. Тэдэнд ижилхэн асуудлууд үүсдэг, адилхан хэрэгцээ шаардлага тулгардаг. Тиймээс аял, үз, хар, харьцуул. Тэгсний дараа дүгнэлт гаргаж болно. Тэрнээс биш зурагт үзээд, эсвэл утсаа маажиж байснаа ингэ тэг гээд байх нь буруу. Ингэхэд, зохиол унших, зохиолоор хийсэн кино үзэхийн гол ялгааг мэдэх үү? Эхний тохиолдолд зохиолыг чи өөрийн төсөөллөөр хүлээн авна, харин кино бол найруулагч, зураглаачийн хөдөлмөрийг хүлээн авч байгаа юм.

ДДТ - Русская весна

11 April 2020

Тверская 1896

Денис Ширяев гэдэг хүн эртний бичлгэгүүдийг гайхалтай сэргээж. Респект!
Жишээ нь: 1896 оны Москва, Тверская гудамж.

Цуглуулганд нь Сан-Франциско, Амстердам, Париж, Нью-Йорк, Английн бичлэг байна.
Холбоос: https://www.youtube.com/channel/UCD8J_xbbBuGobmw_N5ga3MA

07 April 2020

Мэдээ

Өглөө ажил дээрээ ирээд lenta.ru-гаас мэдээ хальт уншихлаар хангалттай баясаад явах юм:
1.  Женатый российский мэр пощупал помощницу во время видеосвязи с губернатором
https://lenta.ru/news/2020/04/06/interesting/
2. Пьяный поляк заперся в «Ашане» с виски и всю ночь смотрел порно
https://lenta.ru/news/2020/04/06/auchan/

02 April 2020

Skymedia

Компаний нэр төрд халдаж буй юм биш, гэхдээ бичвэл уншсан хүн нь над шиг алдахгүй байх.
Манай байранд Univision ороогүй, хүссэн хүсээгүй Skymedia-гаар үйлчлүүлдэг. 5 жил болж байна, муу хэлэх зүйлгүй явж ирсэн. Тэгсэн сүүлийн үед интернэт нүгэлтэй гацдаг болсон. Хүүхдүүд онлайн хичээлд сууж, тест өгч байхад нь гацаад, гомдол гаргаад. Төхөөрөмждөө байх шиг байгаа юм, унтраагаад асаахаар гацах нь багасч буй юм шиг санагдсан. За тэгээд бодлоо, яавал дээр вэ, өгөгдөл юу байна гэж:
1. Skymedia-тайгаа зууралдахаас өөр аргагүй
2. Тус компани Up гээд арай өндөр хурдтай үйлчилгээ нэвтрүүлж буй юм байна 
3. Төхөөрөмж худалдаж авбал 80k
4. Гэрээгээ цуцлаад шинээр гэрээ байгуулвал төхөөрөмж шинэчлэгдэнэ, суурилуулалтын хураамж 10k, 3 жил ашиглаж таарна.
За тэгээд утсаар залгалаа, гэрээгээ цуцлуулаад шинээр гэрээ байгуулмаар байна гэж. Заавал өөрийн биеэр ирж гэрээгээ цуцал гэв, төв байр дээр нь. Цайны цагаар салгалаад яваад очлоо, тасалбар авлаа, дараалалд хүлээлээ. Арай гэж нэг юм үйлчилгээний ажилтан дээр очсон чинь "Ахаа, гэрээ энд цуцлахгүй, хэрэглэгчид зөвлөх үйлчилгээ дээр оч" гэж авдаг юм. Хүүдий, хүн өдөр болгон гэрээ цуцлаад, байгуулаад байхгүй шүү дэ, яаж тэрийг мэдэх юм бэ? Хамгийн гол нь нөгөө зааж өгсөн хаалган дээр нь очсон - бөөн дараалал.
Хэрэв энэ постыг Skymedia-д ажилладаг эрх бүхий албан тушаалтан унших юм бол - гэрээ цуцлах болон гэрээ байгуулахыг газар дээр нь хийдэг болгоо, эсвэл онлайнаар хийх боломжийг нь бүрдүүлээ. Тэгж байж энэ чирэгдлийг болиулна. Арай л хүний цагийг гарзадсан үйлчилгээтэй байнаа найзуудаа. 
Мөн Up үйлчилгээг авъя гэсэн чинь "Та эхэлж гэрээгээ байгуулаад хэрэглэгч болсныхоо дараа үйлчилгээний төв дээр ирж хүсэлтээ бүртгүүлээрэй" гэсэн - жинхэнэ геморрой. Би тэгэхлээр нь интернэтээр хүсэлтээ бүртгүүлчээд инженер ирэхээр нь шууд Up-д орж болох уу гэсэн чинь "Танд Skytel-ийн дараа төлбөрт дугаар бий юу? Дугаар байхгүй бол дугаар авч байж бүртгэгднэ" гэнээ. "Баярлалаа, надад танай интернэтийн үйлчилгээ байхад л амьдрал хангалттай хөгжилтэй болж байна" гэв.