Showing posts with label infographics. Show all posts
Showing posts with label infographics. Show all posts

07 December 2021

Талибанд үлдээсэн зэвсэглэл

Афганистан даанч далайд гарцгүй юм. Түүнээс биш нэмээд флот-той болчих байж.

23 November 2021

The world nuclear club

Хамгийн хямд, хамгийн найдвартай эрчим хүч - цөмийнх. Ямарч нар, салхины эх үүсвэр зэргэцэхчгүй.

25 September 2020

Иордан голын баруун эрэг

Ийм нөхцөл байдалд энх тунх амьдрал иртэл өдий.

02 September 2020

Инфографик

Киотогийн пингвинариумын харилцааны блок схем. Хэн хэндээ хайртай, хэн нь хэнтэйгээ нөхөрлөдөг, дайсагналцдаг - бүгд бий. 

30 June 2019

00-ийн асуудал

Зүгээр өөрсдийгөө ямар улсуудтай ижил өнгөөр будагдсаныг харах хэрэгтэй.

23 December 2018

2018 он

Шинэ он гарахад 10 хүрэхгүй өдөр үлдэж. 2018 оныг дүгнэж товч тайлагная. Улиран одож буй он үйл явдлаар дүүрэн өнгөрсөн болно. 
Газарзүйн тархацыг сонирховол:
Австралийн зүүн эрэг дагуу сайн аялж авсан.
Монголдоо хоёр удаа хөдөө гарсан. 
Орост гурван хот үзэж сонирхов.
Гол гол үйл явдал, аялалуудыг сар сараар нь авч үзвэл.
1 сар. Sydney.
2 сар. Gold Coast ба North Stradbroke Island. 
3 сар. Bribie Island.
4 сар. Caloundra.
5 сар. Rainbow Beach ба Tin Can Bay.
6 сар. Mooloolaba. 6 сарын сүүлчээр би хүүхдүүдээ аваад нутагтаа ирсэн.
7 сар. Улаан-Үд, Москва, Нижний Новгород. 
8 сард эхнэр төгсөлтөө хийгээд Монголдоо ирсэн, 9 сард би ажилд орсон байгаа. 
10 сар. Өмнөговь. 
Хэрмэн цавыг үзэх хэрэгтэй юм билээ.
11 сар - улирлын хаалт.
12 сар. Архангай. 
Зорилго зорилтдоо хүрсэн амжилттай сайхан жил байлаа.

13 September 2018

Курилын арлууд

Токио - Москвагийн Курилын арлуудын маргааныг ойлгоход энэ энгийн зураг тусална.
Оросууд "Дэлхийн II дайны үр дүнд олж авсан газар нутгийн талаар маргаан хүлээж авахгүй" гэдэг, япончууд болохоор "Бид бүх арлуудыг нэхээгүй, Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи арлуудыг эргүүлээд өгчих, тэгвэл энхийн гэрээ байгуулж болно" гээд байгаа.

20 August 2018

Trash Rivers

Далайруу голын усаар дамжиж орж буй пластик хог хаягдлын 95% нь арван голд ногдож байна: Янцзы, Хуанхэ (Шар мөрөн), Чжуцзян, Хайхэ, Меконг, Амур, Инд, Ганг, Нил, Нигер. Ингэхдээ Янзцы бусад 9 голтойгоо дүйцэх хэмжээний хог хаягдал тээвэрлэдэг.
Эх сурвалж: https://bigthink.com/strange-maps/these-10-rivers-carry-95-of-all-plastic-into-the-ocean