22 January 2024

Constellation

Трейлерийг нь үзлээ. Боломжийн сериал байж магад.

Harrison Storm - My Way Home

Алхацгаа!

UPD 2024-01-22 09:16
Шөнө шийдвэрээ буцаасан байна. Тэр нь дээр байлгүй дэ. Ямарч судалж шинжилсэн зүйлгүй, бэлтгэлгүй байж шийдвэр гаргаж туршилт хийдгээ больчихмоор байна. Тэгээд сошиалаар ажлаа явуулдаг. Бас л бөх зүрх шүү айн. Нөгөө "ар халхын ах тэнэг зоригтой" гэдэг шиг.  

2024-01-21 18:04
Төр засаг биднийгээ "Алхацгаа, муусайн манкурт боолууд!" гэж байгааг ойлголоо. Ес эхлэхтэй зэргэцээд тэгш сондгойгоор хорьсон. Идэр есийн жавраар нийтийн тээврийг самарчихлаа. Тэсвэр тэвчээрийг үнэндээ шалгаж байна дөө.
Маргааш дугаар гарахгүй юм чинь ажилдаа хэрхэн очих билээ гээд нэт жаал ухлаа. Утас маань муу юм болохоор энэ QR-ыг бол таньсангүй.
Апп нь болдоггүй юм байж, ядаж вэб-сайт нь ажиллах байлгүй дэ гээд орлоо. Бууж суудаг автобусны хоёр буудлаа хайлаа. 11-р хороолол бүр огт буудалгүй болчихож.
Хөгжим бүжиг дээр болохоор хоёрхон чиглэл.
Аав хааяа Улаанхуаран яваад байдаг юм, Y:29 чиглэл нь ямар юм байна гээд орсон чинь:
Үнэндээ ойлгогдох юм алга. МУБИС - Улаанхуаран гэдэг чиглэл боловч газрын зурагнаас харахлаар вокзал орох нь, нэмэх нь буудлууд нь давхцаж бүртгэгдэж. Алдаа мэдээлнэ үү гэдэг цэс байхаар нь ортол - та-дам! Google form.
За аав яахав, ямарч байсан хөгжим бүжгээс суух боломжтой бололтой, маргааш өөрөө яах билээ гээд үргэлжлүүлэв. Жаахан ухантсаны үр дүнд 2 сонголт байгааг мэдлээ. 
1-рх нь: алхаад сансарын ШТС-ын хойд буудал орох нь. Манайхаас хөөрхөн зайтай, гүүрэн гарцаар гарч бариад ядаргаа байдаг юм. Тэгээд хоёр буудал зорчоод монгол 3-р сургууль дээр бууна. 4-р дэлгүүр хүртэл алхаад өөр автобусанд суугаад улсынхаа төв талбай дээр буух нь. Талбайгаас 3 дахь автобусандаа суугаад 120 мянгат хүрэх нь. 27 минут болно гэнэ, сайхан залж байгаа юм шүү.
2 дахь сонголт: мөн адил сансарын ШТС-ын хойд буудлаас сууна. Даян дэлхийгээр тойрч яваад Барс худалдааны төв дээр бууна. За тэгээд Барсаас суугаад 120 орно, 43 минут зарцуулагдна хэмээж. Гол эргэлзээ төрүүлж буй асуудал нь 40 гаран минутанд бол би алхаад хүрчихнэ л дэ ажил дээрээ. 5км гаруй л байдаг юм.
Хуучин бол 11-р хороололруу алхаад, 66 гэдэг чиглэлд суугаад шууд 120 дээр буучихдаг байсан юм. Ёстой жинхэнэ зам гайгүй бол 20 минутанд хүрчихдэг байсан шүү. 5 гаран км замыг туулахын тулд 3 дамжиж суух, очих газраасаа тэс хөндлөн чигт зорчих, алхсантай ижил хугацаа зарцуулах нь буруу, ямарч үр ашиггүй, тооцоолол буруу хийгдсэнийх гэж хувьдаа би үзэж байна. Янз бүрийн л улс оронд нийтийн тээврээр нь явж үзсэн, 2 буудал яваад л үсэрч буугаал ондоо автобусанд харайж суугаад байснаа санахчгүй юм. Ажилладаггүй app, алдаатай вэб, google form-оор санал авч буйгаас харахад бэлэн биш, хам хум нэвтрүүлэлт хийж байгаа нь ажиглагдаж байгаа юм. Уродууд Нийслэлийн засаг захиргаа юунд ингэж яарсныг ойлгохгүй байгаа. Аливаа шинэчлэл эхлэхдээ эсэргүүцэлтэй тулгардаг, тэрийг хувийн зүгээс мэддэг, ойлгодог. Үүсээд буй асуудалд эрүүл саруулаар хандахыг бас хичээдэг. Гэхдээ энэ бол арай бишээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов. 

21 January 2024

Ленин. 100 жил

100 жилийн өмнө пролетариатын эцэг өөд болж.

07 January 2024

Motorama - Tell Me

1880-аад он. Олон үндэстэн

Туманов гэдэг судлаач дорнод сибирь, монгол, манжуураар дамжиж алс дорнодод 1880 онд очсон байдаг. Түүний авсан зурагнуудаас.
Монгол гэрт.
Өргөө. Гудамжны хөгжимчид.
Монгол орчуулагчид.
Монгол лам.
Монгол ноён.
Монгол язгууртан.
Манжууд.
Владивостокийн солонгосууд. Хаант орост, тэр тусмаа алс дорнодод солонгос иргэд олноороо амьдарч байсан түүхтэй. Дэлхийн II дайн эхлэхэд солонгосуудыг найдвартай нь дээр гээд дундад ази руу хомроголон шилжүүлэн суурилуулсан байдаг.
Тунгусууд.

Shit happens цувралаас

12-р сарын 26-ны өглөө байрны доор байрлах зогсоолруу буугаад машиндаа суух гэсэн чинь хайрцаг саванд байсан хамаг эд зүйлс салоноор нил тараагаастай. Гайхаад машинаа тойроод хартал зөв талын хойд шилийг хагалаад хулгайч орсон байв. Байрны манаачийг сэргээгээд цугтаа зогсоолыг тойрч шалгав. Нийт 4 машины шил хагараастай - нэг альфард, хоёр ланд 200, тэгээд минийх. Дандаа хана талын хойд шилийг нь хагалж орсон байв. Цагдаад дуудлага өгөөд, ажилруугаа утасдаж чөлөө хүсэв. Цагдаа ирэлгүй нилээн хүлээлгэсэн, учир нь холгүй орших байранд яг ижилхэн хулгайн хэрэг гарсан, тэнд үзлэг эхэлж хийж байв. Цагдааг хүлээх хооронд байрны камеруудыг шүүж үзлээ. Шөнийн 3 цагт хулгайч зогсоолын вакум цонхыг нээж орсон байна лэ. Духандаа гэрэлтэй, бэлтгэлтэй ирсэн байна лэ шаар чинь. Ганцаараа, 20 орчим насны болов уу гэмээр залуу. 4 машин ухчихаад дээшээ шатаар гараад орцны хаалгыг дотроос нь нээгээд гараад явсан байсан үүрээр 4 цагт. Хажуу байрлуу очиж хэргийг сонирхоход яг тэр хулгайч шөнө 1 цагт орсон байгаа юм. Камерт нүүр царай, хувцаслалт нь тов тод бичээстэй. Бүх зүйл ив ижил, зогсоолын жижиг цонхыг нээгээд, машинуудын арын шилийг хагалаад орсон. Хоёр 200, нэг highlander лав өртсөн харагдсан, нийт 4 машин гэж байна лэ. Тэгж байтал дахиад нэг байрнаас дуудлага ирсэн, бодвол бас 3-4 машин ухаа биз.
Цагдаа манай байранд ирж үзлэг хийсэн, хурууны хээнүүд нь бол гарч л байна лэ. Ер нь бээлийгүй, царай зүсээ ч нуухгүй ил тод ажиллаж байна лэ дэ.
Би хэргийн газрын үзлэгийн дараа шилээ очиж хийлгэсэн. Засварын залуучууд нэг бацаан сүүлийн хэдэн өдөр олон машиныг ингэж ухаж байгаа, машинууд олноороо ирж байгаа гэж байв.
Тэгээд БЗД-ийн цагдаагийн II хэлтэс орж мэдүүлгэ өгчихөөд харьсан.
Дүгнэлт: машиндаа үнэтэй эд зүйлс үлдээгээд хэрэггүй, зогсоол дээр гэж тайвширч болохгүй юм байна.

03 January 2024

Холодное лето 53-го

UPD 2024.01.03 23:39
Өнгийг нь сэргээгээд сабтайталтай болгосон хувилбар: https://youtu.be/pgCGGSKPia0?si=f381w0g6iA2CtDgP

2018.08.30 17:03
Үзэх ёстой кинонуудын нэг: https://youtu.be/pgCGGSKPia0