30 October 2022

Баянхонгор - 2022

Энэ зун 3 удаа хөдөө явсан, нийт 8k орчим км зам туулсан байна лэ. Баянхонгорын аялалын зурагнуудаас түүвэрлэв.

21 October 2022

All Quiet on the Western Front

Сонирхол татчихаар кино байна.

03 October 2022

Fatboy Slim - Ya Mama

Зарим нууцын тайлал

Дээрх бүгд юуч биш, энэ хамгийн аймар нууц, ккк.

Ургамал амьтан арчлах

Хэцүү зүйлийн нэг - ургамал, ногоо тарьж арчлах гэж боддог. Ногоо жимс тарих гэж оролдвол сайнаар бодвол баахан ургамал алаад, муугаар бодвол өр ширэнд ороод дуусахаа мэддэг болохоор чадахгүй зүйлээр оролдоод юүкэв. Тасалгааны ургамлыг услахаа мартаад алчихаж байгаа хүнээс нээх их зүйл хараад дэмий л дэ. Гэхдээ хиймэл цэцэг, зүлгэнд үнэн голоосоо дургуй. Төв талбай дээрх хиймэл өвсийг анх хараад "би ийм юм үзэх нүгэл хийсэн гэж үү?" л гэж бодсон. Яахав декор маягаар жижиг хэмжээнд бол байж болно:
Тасалгааны ургамал ер нь тусдаа сэдэв юм. Цэцэглэдэггүй ургамлыг тариад ч яадаг юм гэж хувьдаа боддог, гэвч ээж маань өөр бодолтой тул тарьдаг. Манайх цэцэггүй шахуу айл байгаа юм, зурагнууд бүгд зуслангийнх - ээжийн ургамлууд гэсэн үг. 
Нямбай үзнэ шүү дэ, хавар цагаар үрсэлгээ хийж бариад. Гэрт тариад зогсохгүй хашаанд баахан цэцэг тарьдаг юм. Надад бол лай юм шиг л санагддаг, хогийн ургамал байхгүй ногоон зүлэг байхад л хангалттай юм шиг.
Цэцэглэхээрээ ч гоё л до.
Хэдийгээр ургамалд халтай ч амьд амьтанд харьцангуй гайгүй. Гэвч аквариумд загас тэжээвэл эрт орой нэгэн цагт бүгдийг нь элгээр нь дээш хөвүүлэхээ мэддэг. Тиймдээ ч тэжээх гэж оролдоогүй. Харин хоолоо шаналгаад идчихдэг амьтныг бол өлсгөөд алчихгүй тэжээгээд байгаа юмаа нэг юм.