16 June 2013

Tuskegee syphilis experiment

Зөвхөн дайн дажины үед хүмүүс дээр анагаахын туршилт хийгддэг байсан гэвэл эндүүрэл. Гэм хоргуй мэт судалгаа шижилгээний ард аймшигтай гэмт хэрэг нуугдах нь бий. Тэдгээрийн нэг - Таскигийн судалгаа. 1932 онд Алабама мужийн Таксиги хотод энэ туршилт явагдсан. АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах албаны санаачилгаар сифилис буюу тэмбүү өвчний үе шатуудыг судлах зорилгоор 600 өвчтөнг энэ туршилтанд хамруулсан байдаг. Эдгээр хүмүүс нь цөм хар арьстнууд бөгөөд судалгаа эхлэхээс өмнө 201 нь тус өвчнөөр өвчлөөгүй байв.
Тэр жилүүдэд сифилис хамгийн аймар өвчнүүдийн нэг байв. АНУ-ын хүн амын 35% тэмбүүгээр өвчилсөн байсан гээд бод. Хамгийн өндөр хувь "хар" буюу өмнөд мужуудад (одоо ч гэсэн хэвээрээ гэдгийг мэдхэд илүүдэхгүй). 1929 онд тэмбүүг мөнгөн усаар эмчилдэг арга олдсон. Гэвч эмчилгээ хүнд тусч байв: эдгэрэлтийн процент дөнгөж 30 хүрэхтэй гүйтэй, олон сар маш хүнд эмчилгээг туулах явцад хордлогонд орох нь их, олон өвчтөн үхэж байв. Анх судалгааны ажлын зорилго хүмүүнлэг байсан: ядуу давхаргын хар арьстнуудын тэмбүүг хэрхэн эмчлэх вэ. Өвчтөнүүдийг мөнгөн усаар эмчилж тарчлаасан дор огт эмчилгээгүй орхиод өвчин организмд ямар шат дамжлагаар өрнөхийг судлахаар эхэн үедээ шийджээ. 6 сар ажигласны дараа тохирох эмчилгээг нь хийхээр төлөвлөв. Гэвч санхүүгийн их хямрал эхэлснээр төслийн санхүүжилт зогсов. Эмч нарт эмчилгээ хийх үеийнх нь эм тарианы мөнгө очсонгүй. Гэвч Таксигийн эмч нар туршилтаа зогсоолгүй цааш үргэлжлүүлжээ. Тэд негрүүдийг хэнч эмчилж байгаагүйгээс хойш байдлыг тэр чигт нь үлдээж, ажиглалтаа үргэлжлүүлж, өвчний өрнөлийг тодорхой бичиж тэмдэглэж байхаар шийдэв.
1945 онд сифилисийг дарах бэлдмэлийг нээлээ. Тэр нь өнөөдөр хэний ч гайхширалыг төрүүлэхээ байсан пенициллин. Тэр үедээ бол жинхэнэ гайхамшиг байсан. Таксигийн эмч нар шинэ нээлтийг ашиглаж өөрийн өвчтөнүүдийг эмчлэх боломжтой байсан хэдий ч тус эмийн талаар хөөрхий негруудад хэлээгүй байна. Туршилтын хар арьстнууд эмч нарын хяналтан дор өвчиндөө баригдаж аажуухан нэг нэгээрээ үхсээр байлаа. Мэдлэг боловсрол нимгэн тэд нарт пенициллиний тухай байтугай ямар өвчнөөр өвчилсөнийг нь, ямар туршилтанд хамрагдаж буйг нь хүртэл хэлэлгүй нуун дарагдуулжээ. Хар иргэдийн дунд "муу цус" гэдэг ойлголт байж. Бие тавгуй оргих, сульдах, юу нь мэдэгдэхгүй өвдөө л бол энэ ойлголтыг хэрэглэдэг. Эмч нар "муу цус"-наас нь эмчилж байна гэдэг боловч үнэндээ ямарч эмчилгээ хийхгүй цэвэр хөндлөнгийн ажиглагчийн дүртэй байлаа. "Эмчилгээнд" хамрагдахыг хүссэн иргэдийг үнэгүй "үзлэгт" хамруулж, үзлэгийн өдөр мөн үнэгүй хооллодог, бас оршуулгын даатгалд хамрагдуулдаг байв. Даатгалыг бас зүгээр өгчихгүй ээ, өвчтөн үхсэн тохиолдолд задлан шинжилгээ цогцосдоо хийлгэх зөвшөөрөл дээр гарын үсэг зурах хэрэгтэй. Хөөрхий туршилтын хүмүүс эмчилгээ хийлгэдэггүйн дээр нугасныхаа усыг тогтмол шинжилгээнд өгөх үүрэгтэй. Мэддэггүй хүн байвал - нугасны ус авах нь бузар өвддөг процедур. Тархи болон нервийн системд өвчин яаж нөлөөлж буйг судлахын тулд шүү дэ. Мэдээж хэнч байсан ийм өвддөг зүйлд дуртай хамрагдахгүй, тиймээс эмч нар үүнийгээ "тусгай үнэгүй эмчилгээ авах сүүлийн боломж" мэтээр танилцуулж негруудыг хуурдаг байж.
Дайны үед туршилтын 250 объект цэрэгт албадан татагдав. Цэрэг татлагын коммис анхан шатны үзлэгээр л тэмбүүтэйг нь тодорхойлсон. Гэвч судалгааны ажил тасрах ёсгүй. Тиймээс эздээс нь өвчнийг нь нуухаас гадна армид алба хаших хугацаанд өвчний эсрэг ямарч эмчилгээ хийлгээгүй байна. Хар жагсаалтын хүмүүсийн өөр амбулаторид хандах, ондоо эмнэлэгт хэвтэх, мэдэхгүй эмчид үзүүлэх зэрэг эмнэлгийн бодит туслалцаа авах, үнэнийг мэдэх бүх боломжийг нь хаажээ.
Туршилт 1972 он хүртэл дөчин жил үргэлжилсэн. Бодоод үз - 40! Пенициллин зохиогдсоноос хойш 25 жил. Энэ хугацаанд 28 хүн сифилисээс болж үхэж, 100 хүн тэмбүүгийн хүндрэлээс болж нас барсан. Үлдсэн нь өвчний янз бүрийн үр дагавараар зовж тарчилсан: хараагаа алдах, доглон хазгар болох, ухаан нь балартаж элий балай болох г.м. Туршилтанд хамрагдасадын эхнэр нь болох 40 эмэгтэй өвчин туссан, мөн л эмчилгээ аваагүй. Ийм гэр бүлд төрсөн 19 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй мэндэлсэн. 
Энэ туршилтыг санаачилсан, гүйцэтгэсэн хүмүүсээс хэн ч ямар ч шийтгэл амсаагүй. Эмч нарыг фашистуудтай зүйрлэхэд "бид ажлаа л хийж байсан улс" гэдэг. Тэгээрийн нэг доктор Хеллер хэлэхдээ: "Тэд пациент биш судалгааны объектууд байсан. Өвчтэй хүмүүс гэхээсээ илүү клиникийн материал" гэж.

Дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл:
http://en.wikipedia.org/wiki/Tuskegee_syphilis_experiment 
http://krotov.info/lib_sec/06_e/ego/rova.htm

No comments:

Post a Comment