Манайд зарим нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс гарч хэрэглэгчийн гар дээр хүртлээ нэг бус шат дамжлагаар "зугаалсаны" эцэст үнэ нь "хөөрхөн" өссөн байдаг. Наад захын жишээ: мах. Ченж гэдэг бүхэл бүтэн давхарга, завсрын нийгмийн анги бий болоод цөөнгүй жил өнгөрлөө. Эдгээр хүмүүсийн буруу гэж юу байхав, чөлөөт зах зээл, зэрлэг капитализмын хуулиар дийлсэн нь дэлдийснийгээ шүү дэ. Энэ асуудлыг засаг зохицуулах ёстой боловч өдий хүртэл өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хий хөөрөгдөлтийг зогсоож чадаагүй.
Энд нэг түүх нэмээд өгүүлье: феодалын үеийн Японы нийгмийн давхаргыг авч үзвэл тариачид самурай нарын дор шууд жагсадаг байж. ө.х. маш өндөр шатлалтай гэсэн үг. Ажилчид, наймаачидаас хавьгүй дээр. Яагаад гэвэл тариачин бүх нийтийн хамааралтай гол зүйл буюу хүнсийг үйлвэрлэдэг. Харин худалдаачидыг паразит гээд их гадуурхадаг байж. Наймаачид тусдаа дүүргүүдэд амьдардаг. Худалдаачинтай наймаа арилжаанаас өөр сэдвээр ярихыг хүртэл зэмлэнгүй хүлээн авдаг байсан гэнэ.
Бид ямар дундад зуунд амьдарч буй биш, хэн нэгнийгээ эрхэлж буй ажил хөдөлмөрөөр нь ялгаварлан гадуурхах нь мэдээж буруу. Гэхдээ ченж гэдэг ойлголт, үзэгдэл арилвал хувьдаа баярлана.

No comments:
Post a Comment