03 June 2013

Өвлийн ордон. Деталиуд

2012.06.26. Питер. Эрмитаж. Музейн жижиг деталиудыг сонирхоё.
Ширээнүүд дээр гар хүрэхийг хориглосон тэмдэг заавал байна.
Цонх, хаалга, арканы дээр болохоор ямарваа нэг толгой зоогоостой.
Цонхоор нь харахад харалдаа хүн зогсож байх юм.
Янз бүрийн барималууд дунд ниггер хувилбар ч таарна.
Музей үзэх сонирхолтой улсын тоо маш их. Билет авч дотогш ортол дараалалд гөлийтлөө зогсоно. Цагаан шөнө гээд урд шөнө нь баахан тэнэсэн байсныг ч хэлэх үү, дараалал бол там шиг л байлаа.
Вестибюль.
Дээрх олон хүн танхимуудаар тараад алга болно. Арай алдартай үзмэрүүд дээр шаваастай байх нь элбэг. Хятадуудаас л хол байх хэрэгтэй. Орилолдоод л ороод ирнэ, бусад хүмүүс шууд үргэнэ. Тэгээд л тэр танхимыг хятадууд эзэлчихэж байгаа юм.
Зарим танхимын шал нь гоё хээтэй.
Өвөрмөц хийцтэй бариул. Би бөмбөлөгийг мушигаж үзсэн, сайн бэхэлгээтэй байна лэ.
Хөшиг татагч механизм ажиллагаагүй болж.
За тэгээд жаахан анхааралтай ажиглавал зөндөө л юм бий.

No comments:

Post a Comment