Яам тамгын газар, агентлагуудын бүтэц бүрэлдэхүүн дэнхийж, толгой нь том рахит-тай хүүхэд шиг боллоо гэсэн шүүмж их дуулддаг. Үнэний хувь бий. Хуучин 40 хүн ажиллаж байсан газар өнөөдөр 80 хүн ажиллаж буй жишээ олон. Газар хэлтэс нь татан буугдаж, бүтэцийн өөрчлөлтөөр албан хаагчидын тоо нэмэгдэж хасагдсан тохиолдлууд ч байгаа. Ганц энэ засгийн үед ч ингэж буй юм биш, угширсан үзэгдэл байгаа юм. Дарга солигдлоо - өөрийн хүмүүсээ татаж багаа бүрдүүлнэ. Хуучин улсыг халж чадахгүй бол орон тоогоо нэмж батлуулаад явдаг.
Энэ талаар бодит судалгаа шинжилгээний дүнг хармаар байна. Яагаад сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслийн агентлаг, ТББ-ууд энгийн диаграм бүтээж болохгүй гэж. Тодорхой нэг байгууллагыг сонгож аваад (тухайлбал Гаалийн ерөнхий газар ч юм уу) сүүлийн 20 жилд бие бүрэлдэхүүнийх нь тоо он оноор хэрхэн өөрчлөгдсөнийг хүснэгтэнд хийхэд л бодит дүр зураг тодроод ирнэ.

No comments:
Post a Comment