16 June 2013

Турк дахь самуун

UPD 2013.06.16 11:22
Мөргөлдөөн үргэлжилсээр. Сая ийм гоё фото олж харлаа.

2013.06.02 20:49
Туркийн засгийн газар сүүлийн 10 жил исламчилалыг илт дэмжиж байгаа. Энэ хугацаанд ерөнхий сайдаар ажиллаж буй Эрдоган урлагийг бага багаар боомилж, залуучуудын нийгмийн идэвхийг дарсаар, барьцаа чангалсаар ирсэн. Европын соёлыг дагах хүсэлтэй хүмүүс үүнд нь дургуйцаж байсан боловч мөргөлдөөн хараахан гараагүй байв.
Бүх зүйл ялихгүй зүйлээс эхлэв. Анкарагийн Станбулын Таксим дүүргийн Гези паркын моднуудыг огтолж оронд нь том сүм барих болсныг эсэргүүцсэн цуглаанууд зохион байгуулагдав. Засгийн зүгээс цагдаагийн хүчээр жагсагчидыг хөөж тараасан. Иргэд хариуг нь тэр дор нь барьж жинхэнэ тулаан өрнөв. Ингээд чулуу, баррикад, ус шүршигч, нулимас асгаруулагч хий г.м. хотын тулаанд ашиглагддаг бүхий л зэвсэгтэй мөргөлдөөн болж иргэд ямартаа ч цагдаа нарыг ухраах шив дэ.
Уламжлал ёсоор цагдаа болон иргэдийн зэвсэглэл, техник зэргийг харьцуулж үзье. Цагдаа нар ойлгомжтой, хангамж нь цаанаас болохоор бүх төрлийн хамгаалалттай.
Иргэдийн хувьд креатив сэтгэхгүй бол болохгүй. Нүүрээ далдална.
Гол нь нулимас асгаруулагч хийгээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тиймээс эмнэлгийн болон барилгын маска зүүнэ.
Энд нэг нөхөр цэвэр усны саваар гоё баг урласан байна.
Усны шилээр нүдээ хамгаалж.
Толгойгоо болохоор барилгын каскаар.
Хүнд зориулалтын противогаз ер нь байх хэрэгтэй юм байна шүү гэж бодлоо.
Анхаарал хандуулсанд баярлалаа.

2 comments:

  1. *yag boslogo n istanbul hotiin taksim dahi gezi parkiig nuraahaar ehelsen. ankaragiin kizilay talbaid mun eserguultsliig demjij humuus bosson bolno

    ReplyDelete
    Replies
    1. Алдааг залруулсан. Tnx.

      Delete