Энэ пост хэн нэгний сурталчилгаа биш зурагтаар гарсан сонгуулийн нэвтрүүлгүүдийн харьцуулалт юм.
Ойрын үед зав муутай байна. Долоо хоног энэ чигээрээ өнгөрөх төлөвтэй, харин ирэх долоо хоногоос цаг зав арай илүү гарах болов уу. Фото болон мэдээ хуримтлагдсаар. Нэг мэдсэн, зурагт үзэлгүй хэд ч хоносон юм. Сая гурван нэр дэвшигчийн сурталчилгааны нэвтрүүлгүүдийг цэнхэр дэлгэцээр үзлээ.
Шууд асууя: МАН болон МАХН-ын PR-ыгмэдлэг чадвар сул ямар нөхдүүд хариуцаад байна аа? Найруулж бэлдсэн зүйл нь заримдаа нэр дэвшигчдээ тус биш ус хүргэхээр байна, үнэндээ. 5 онооны шатлалаар сурталчилгаануудыг нь дүгнэвэл Элбэгдоржид тав, Бат-Эрдэнэд дөрөв хасах юм уу гурав, Удвалд хоёр тавиж таарах нь.
Мэдээж хамгийн гол нь мөрийн хөтөлбөр, хувь хүний мөн чанар. Үүнийг иргэн болгон дотроо тунгааж сонгуулийн өдөр нүх бөглөх нь тодорхой. Харин эргэлзэж буй хүмүүсийн саналыг ихээр татаж чадах мэдээллийн суваг бол сонин сэтгүүл, интернэт, телевиз радио мөнөөс мөн. Сүүлийн өдрүүдэд хөндлөнгөөс ажиглаж суухнаа эдгээр бүх фронт дээр АН-ын давамгайлал мэдрэгдэж байгаа.
Яагаад? Энгийн: хүн ардын дийлэнх нь хар мэдээнээс залхаж. Бидэнд нэг нэгнийгээ муулж гоочилсон он жилүүд цөөнгүй шүү дэ. Хүмүүс гэгээтэй зүйл үзэж харж, сонсохыг хүсэж байна. Хэзээ хамгийн сүүлд УБ (ядаж л төв хэсэг нь) энэ жилийнх шиг өнгөлөг байлаа? Банкны зээлийн хүү тийм их буугаад байдаг билүү? Нэмээд нисэх буудал, метро-ны шав тавигдсан г.м. мэдээ сүүлийн үед ар араасаа цуварч байгаа. Үйл явдал, мэдээллийг зөв цагт, зөв порц-оор иргэдэд хүргэхийн тулд ЗГ, НЗДТГазартай нягт ажиллаж буй бололтой. Зарим ажлыг хийгээгүй ч гэлээ хийж эхэллээ гээд зарлачихаж байгаа юм, сэргэлээн бас. Гол нь хэнийг ч муулахгүй байна. Хөнгөн шоглоом бол байх. Тоо баримтаар харьцуулалт хийж харуулж буй нь маш ойлгомжтой болж. Авилгалын эсрэг компанит ажлын тухай ч цухуйлгаад авна лэ. Залуучуудад тусдаа анхаарал хандуулж буй нь бас харагдлаа. Амараагийн тоглосон цуврал видео гэхэд л бусад нэр дэвшигчидэд байхгүй бүтээл. Ерөнхийд нь дүгнэвэл: өнгөлөг, гэрэл гэгээтэй, хэн нэгэнд санаагаа тулгаагүй мэт боловч нөлөөлж чадахуйц нэвтрүүлгүүд бүтээж.
МАХН-ын нэг нэвтрүүлэг нь "Миний амьдрал" гэдэг нэртэй байв. Удвал хүмүүсийг дэлгэцээс үргээхээр удаан, гол нь хэнд ч сонирхолтой бус зүйл ярьж залхаав. Өнгөрүүлсэн амьдралыг нь сонгогчид мэднэ, давтах хэрэггүй. Сүүлийн жилүүдэд хариуцлагатай алба багагүй хашсан, тэр болгонд намтар нь сонин хэвлэлд гарч байсан. Гол сэдэв ерөөсөө "юу хийсэн, юу хийх вэ" гэдэг тойрогт эргэлдэх ёстой. Болохгүй бүтэхгүй байна гэж олон зүйл шүүмжилээд ч дэмий. Өөрийгөө таниулах нь бусдыг муулахаас илүү үр дүнтэй гэдгийн Элбэгдорж ойлгосон байна шүү дэ. Мөн шударга гэдэг үгийг хэт их хэрэглэж байна. Шударга байна гэдэг нь баатарлаг үйл биш энгийн л хүний норм гэж би боддогийг ч хэлэх үү, сонин дуулдаад байгаа юм. Хөтлөгч бэлдсэн асуултаа тавьж, нэр дэвшигч бэлэн хариулт өгөх шиг уйтгартай зүйл байдаггүй юм байна. Эрч хүчгүй, сулбагар нэвтрүүлэг байлаа хөөрхий. Мэргэжлийн бус сайн дурынхнаас бүрдсэн баг бор зүрхээрээ ажилласан юм болов уу да.
МАН. Бат-Эрдэнэ аваргын нэвтрүүлгийг дээрх хоёр бүтээлийн дундаас төрсөн гэж хэлж болохоор юм. Тал нь боломжийн, сонирхол татахуйц, тал нь уйтгартай. Нэг бөөр нь хар, нөгөө бөөр нь цагаан, тэгээд голдоо бөөн саарал масс. Бат-Эрдэнэ аварга уг нь хүчтэй өрсөлдөгч, монгол хүн болгоны хүндэлж явдаг бөх шүү дэ. Ийм хүний сурталчилгааг өндөр түвшинд, бодлоготой хийж болох уу? Болно. Гэвч МАН-ын нөхдүүд 10 гаруй жилийн өмнө сонгуулиудаар ямар нэвтрүүлэг цацдаг байсан, яг тийм зүйл захиалж хийлгэсэн хэвээрээ байгаа нь харамсалтай. Buzz! Ноёдоо, прогресс явагдаж байна. Хүмүүсийн тархи угаах технологи өөр түвшинд хүрчихээд байхад хөл зэргэцэж алхахгүй л бол мэдээллийн дайнд дийлдсэн хэвээр л байх болно. Нэг төрлийн адил хийцийн туг дарцаг, хадаг, бичиг плакат барьсан заал дүүрэн хүмүүсийг удаан харуулдаг нь МАН-ы ясны, хэзээ ч тавигдахгүй зан бололтой гэж бодож суулаа.
Блог улс төрөөс ангид, редакцийн бүх гишүүд нь нам бус, барууны ч биш зүүний ч биш үзэл баримтлалтай, центрист гэж болно. Тиймээс энд зөвхөн сурталчилгааны харьцуулалт хийгдлээ. Завтайсан бол мөрийн хөтөлбөрийн харьцуулалт хийх юмсан.
Ойрын үед зав муутай байна. Долоо хоног энэ чигээрээ өнгөрөх төлөвтэй, харин ирэх долоо хоногоос цаг зав арай илүү гарах болов уу. Фото болон мэдээ хуримтлагдсаар. Нэг мэдсэн, зурагт үзэлгүй хэд ч хоносон юм. Сая гурван нэр дэвшигчийн сурталчилгааны нэвтрүүлгүүдийг цэнхэр дэлгэцээр үзлээ.
Шууд асууя: МАН болон МАХН-ын PR-ыг

avargiin surtalchilgaa zarim gaigui yum shig bgaan. manai aav 90 onii ardchilsan jagsaald orj bsan.., sayhnaas avargiig demjnee geed bgaa. tegeheer ene PR ni bas zarim neg talaaraa huchtei bh shig bgaan MAN iinh
ReplyDelete