1968 онд ХБНГУ-ын баруун Берлинд Улаан армийн фракци буюу RAF нэртэй террорист бүлгэм үйл ажиллагаагаа эхэлжээ. RAF-ын гишүүдийн бүхэл бүтэн гурван үе төрийн аппаратын эсрэг партизаны дайн хотуудад өрнүүлж ирсэн.
Партизанууд цэргийн байгууламжуудыг дэлбэлж, түшмэдийг буудаж, барьцаанд хүн авч, банкуудыг дээрэмдэж байв. Террористууд машиныхаа дугаарыг маш хурдан өөрчилж суржээ. Жишээ нь: P-ээс R, B үсэг үүснэ, 3-ыг 8 болгоход амар, L-г засаж E хийнэ г.м. олон арга заль бий.
Энэ үед машины дугаарт зориулсан FE-шрифтийг зохиожээ. Энэ шрифтийн гол онцлог - үсэг тоо болгон нь өөр зарчмаар бүтээгдсэн. Тиймээс нэг тэмдэгтээс өөр тэмдэгт үүсгэхэд хүндрэлтэй.
Ингээд цахилгааны хар лент нааж үсэг тоог өөрчилдөг арга хаагдсан юм. Мөн зэргэцээд машины дугааруудыг гэрэл цацруулагч гадаргатай тусгай бэлдэц дээр үйлдвэрлэж эхэлснээр цагаан будгаар засвар хийх боломжгүй болсон.

No comments:
Post a Comment