27 June 2013

Луйварын like болон share

Янз бүрийн товч дараагүй байхад миний өмнөөс өөр дээрээ лайк дарж, share хийдэг сайтууд байдаг болж. Заваан үзэгдэл байгаа биз? 3,14z, ийм зүйлтэй эвлэрч хэзээ ч болохгүй.
Бодит жишээ: би өнөөдөр орой olloo.mn-рүү орсон юм. Тэгсэн миний FB оллоо-гийн 80 бичлэгээр дүүрчихэж. Үүгээр тогтохгүй оллоо-гийн мэдээллийг би share хийсэн мэт бичлэг friend-үүд дээр нэмэгдэж.
Албан ёсоор мэдэгдье: би новшийн оллоо-гоос сонгуулийн явцын мэдээлэл л унших гэсэн юм. Лайк дараагүй, share тэр тусмаа хийгээгүй. Барьсан тавьсанаа мартдаг дээрээ арай тулаагүй байна гэж бодож байгаа, өөрийгөө.
FB сайн мэдэхгүй болохоор сая нэт-ээс заавар олж уншиж байж оллоо-гийн бичлэгүүдийг далд орууллаа.

1 comment:

  1. Харин нэг тийм асуудал гараад байгаамаа. Миний бодлоор сайтнаас гадна FB-д байх шиг байгаа юм. FB-д байх үед тиймэрхүү сайт орохгүй байх ёстой юмуу хаашаа юм.

    ReplyDelete