UPD 2013.06.09 16:50
Курск шумбагч 2000 онд осолдсоны дараа энэ нэвтрүүлэг гарсан.
Доренкогийн нэвтрүүлгийг үүний дараа шууд хаасан.
2013.06.06 11:26
Сергей Доренко гэдэг сэтгүүлч Ельциний үед ОРТ-гийн 1-р сувагаар өөрийн нэвтрүүлгээ хөтөлдөг байсан цаг саяхан мэт. Улс төрийн сэдэвтэй, аналитик шинж бүхий давгүй нэвтрүүлгүүд байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Өөрөө ч мань эр залуухан, хэл яриа нь тэрсүү хэдий ч хараал, ерөөл бага дуулддаг байсан.
Дараа нь Путин гарч ирсэн. Эсэргүү зүйл ярьдаг болохоор нь түүнийг олон нитийн мэдээллийн хэрэгслүүдэд эзлэх байр суургүй болтол нь шахаж гадуурхасан. Нэг хэсэг найзын сураг тасарсан байлаа. Гэвч нөхөр бууж өгсөнгүй. "Русская служба новостей" нэртэй агентлаг байгуулж FM радио Москва-д ажиллуулж эхэлсэн. Сая 6-р сарын 1-нээс өргөжиж Питерт долгионоо цацаж эхлэв. Мөн "Программа Сергея Доренко" интернэт нэвтрүүлэг хийж YouTube дээр байрлуулдаг болсон. Суваг нь: http://www.youtube.com/user/sdrasstriga
Одоо бол мань эр бөөн өс хонзон, уур хилэн, үзэн ядалт. Нүүр царай нь ч их өөрчлөгдсөн. Баруун солгойгүй хэнийг ч хамаагүй дайрч доромжилно. Ярианы цензур энд огт байхгүй тул хүнд хэллэг, мат сөөлжилсөн хэдхэн минутын бичлэгүүд байдаг юм.
Жишээ нь Москва-гийн мэр Собянины тухай:
Эсвэл алдартай сэтгүүлч Познер-т хандаж:
Надад алдах юм байхгүй гэсэн шиг загнаж буй нь гоё. Харин националист өнгө аяс ярианаас нь их ажиглагддаг нь жаахан тийм. Ямартаа ч хэтрүүлэгтэй ч гэлээ үнэний ортой л асуудлуудыг сөхдөг юм.

No comments:
Post a Comment