Шууд давхисаар Говь-Алтайн Цогт сумын Баянтоорой багт очно. Ээж хайрхан орно (урд нь 23 онд очиж байсан байна).
Цаашаа яваад Буурын хяр, Чойгын ус, Баруун шарга, Шар хулс буюу их говийн гүнд байрладаг, хүн очоод байдаггүй газруудаар орно. Урдуураа давхисаар Баянхонгорлуу орж Цагаан богд хүрээд хойш эргээд Эхийн голоор дайраад (бас 23 онд Эхийн гол орж байж) хүн амьтантай газартай залгана. Маршрут нэг иймэрхүү байх юм болов уу да.
27 September 2026
Говийн их дархан цаазат газрын А хэсэг
Говийн их дархан цаазат газрын А хэсэгрүү гарлаа.
Labels:
bayankhongor,
govi-altai,
journey,
my work
24 September 2026
Buzz! Бууз
UPD 2026-09-24 17:20
НИЙТ - 20
Нэршил: хот 1 ба 2, буузандаа 1 ба 2, шимт, босс, золбоо, дээж, баялаг, цэцгэн, чамин, мөнгөтэй, шим, зантгар, амтат, бууз 24, буриад, агь, жин, гоё.
UPD 2024-08-27 14:58
Нэршил: хот 1 ба 2, буузандаа 1 ба 2, шимт, босс, золбоо, дээж, баялаг, цэцгэн, чамин, мөнгөтэй, шим, зантгар, амтат, бууз 24, буриад, агь, жин, гоё.
UPD 2024-08-27 14:58
Агь, жин, гоё.
UPD 2014.04.26 14:01
Цуглуулга нэмэгдсээр: хот бууз (2), буузандаа(2), шимт бууз.
UPD 2013.11.10 18:15
Шинэ хоёр хувилбар: босс болон золбоо бууз.
UPD 2013.09.28 16:20
Дээж болон баялаг бууз нэмэгдэж байна.
UPD 2013.06.10 11:07
2013.05.13 10:33
Буузнуудын цуглуулга.
Хот бууз.
Чамин бууз.
Мөнгөтэй бууз.
Шим бууз.
Зантгар бууз. Дашка илгээсэн фото байгаа юм.
Буузандаа!
Амтат бууз.
Бууз 24.
Буриад бууз. Сүүлийн 2 фото Хэнтийн Цэнхэрмандалд дарагдсан юм.
Цуглуулга нэмэгдсээр: хот бууз (2), буузандаа(2), шимт бууз.
UPD 2013.11.10 18:15
Шинэ хоёр хувилбар: босс болон золбоо бууз.
UPD 2013.09.28 16:20
Дээж болон баялаг бууз нэмэгдэж байна.
UPD 2013.06.10 11:07
2013.05.13 10:33
Буузнуудын цуглуулга.
Хот бууз.
Чамин бууз.
Мөнгөтэй бууз.
Шим бууз.
Зантгар бууз. Дашка илгээсэн фото байгаа юм.
Буузандаа!
Амтат бууз.
Бууз 24.
Буриад бууз. Сүүлийн 2 фото Хэнтийн Цэнхэрмандалд дарагдсан юм.
Labels:
billboard,
comparison,
received
23 September 2026
Morgenshtern-ы ярилцлага
Моргенштерны уран бүтээлийг сонирхолгүй ирсэн. Хар тамхины асуудалтай, элдэв хэрэг төвөгт нэр нь тогтмол холбогддог нөхөр байсан. Дайн эхэлснээс хойш Дубайд амьдардаг болсон гэсэн мэдээлэл уншаад сураг тасарсан.
Тэгсэн саяхан Дудь-д ярилцлага өгч. Бараг 5 цагийн нэвтрүүлэг байна лэ, хурдыг нь нэмээд ажлаа хийнгээ сонслоо. Энэ залуу үнэхээр өөчлөгдөж.
Таван жилийн өмнө Юрий Дудь-ийн нэвтрүүлэгт орж байсан юм байна, тэр нэвтрүүлгийг нь бол үзээгүй. Хоёр нэвтрүүлгийн скриншот ихийг илэрхийлнэ.
Before.
After.
Ярилцлагаас юу мэдэв: урд нь хар тамхинд гүн гүнзгий орсон байж. Одоо иудей шашинтай болоод бурханд итгээд явж байна. Рехаб-д хагас жил хэвтээд алкоголь, хар тамхины хамаарлаасаа салж. Сүүлд тамхинаас хүртэл гарч. Сэтгэцэд нөлөөтэй мансууруулах бодисны хамаарлаас гарах ямар хэцүүг ярьж байна. Марихуанагаар эхлээд мефедрон дээр сууж.
Товчхондоо энэ ярилцлага уруудах ямар амархан, эргэж хэвийн болох ямар хэцүүг бодитоор харуулж. Түүнчлэн хүн сэтгэлийн тэнхээтэй байх ямар чухал, нас залуу гэлтгүй зөв шийдвэр гаргаж өөрийгөө татаж чадсаны түүх.
Нэвтрүүлгийн линк: https://youtu.be/0gvtAvT-xQ0?si=W5hbwcfRUCGE9tSL
Түүнчлэн нөхөр акустик концерт Dead sea-гийн арал дээр тоглож. Солевой Лайв гээд байгаа юм, давхар утгатай бас, ккк. Өмнөх уран бүтээлүүдийг нь бодоход үзэж болохоор юм: https://youtu.be/Cdvu4rNEOqc?si=L0uL3QAxS-9yk012
22 September 2026
Ээлжлэх дөрвөн улирал
Муу хүн идсэнээ цувралаас.
Зуны дэлгэр цаг дуусаж
Намар ирлээ
Нэг мэдэхэд өвөл болсон байна
Labels:
fact
17 September 2026
16 September 2026
14 September 2026
Сироткин - Ранен
UPD 2026.09.14 16:35
2026.01.28 06:00
Labels:
video clip
13 September 2026
11 September 2026
Ирсэн зураг
Найз Шинэ Зеландаас илгээж байсан зураг гарч ирж байна. Машины дугаар болон Социализмын тухай лекцийн плакат.
Карл Маркс санаанд оромгүй газар гарч ирэх юм да.
Labels:
license plates,
poster,
received
10 September 2026
Цагаатгалын бүртгэл
UPD 2026.09.10 15:27
Хэлмэгдэгсдийн дурсгалд.
2026.03.29 11:50
20 гаран жилийн өмнө би нэг найздаа жижигхэн бүртгэлийн прог бичиж өгч тусалж байв. Тэр нь цагаатгалын бүртгэл байсан юм. ө.х. Монголын төр хилс хэрэг тулгаж хэлмэгдүүлсэн иргэдээ цагаатгаж, ар гэр, үр удамд нь нөхөн олговор олгосон бүртгэл гэсэн үг. Сая гэнэт интернэт ухаж байтал энэ сайт таарав: http://old.supremecourt.mn/tsagaatgal
Баазын талбарууд нь яг ийм байсан, сайн санаж байна. Бид 30 гаран мянган иргэдээ хэлмэгдүүлсэн гэдэг юм билээ, түүнээс хэд нь цагаатгагдаж гэдгийг сонирхолоо.
14,731 иргэн цагаатгагдаж. Бүтэн жагсаалтыг татах гэсэн чинь тийм боломж тус сайт дээр алга. Тэгэхлээр нь ChatGPT ашиглаад Python дээр код бичүүлээд авав.
Дээрх кодыг ажиллуулаад эксель файлруу бүх цагаатгагдсан иргэдийг оруулаад ирэв.
Ямар ажил, цол хэргэмтэй хүмүүс хамгийн их хэлмэгдэж гээд pivot-лоод харлаа.
Шашины төлөөлөл л байгаа болов уу гэсэн яг л байна. Дээд хэмжээг хэн хамгийн их өгч байсныг сонирхолоо. Буудан алах ял 3,615 байна.
Янз бүрээр бичсэн болохоос биш энэ датаг цэвэрлээд, ангилвал тоо нь бүр нэмэгдэнэ. Буудан алах гэдгээс өөрөөр бичигдсэн нь ч зөндөө.
Дээд хэмжээ гэж бас байна.
Тоо болгоны цаана хэн нэгний амь, хугарсан хувь заяа бий. Үнэндээ л хядаж байсан байгаа юм.
Сонирхосон нь файлаар авч судалж болно.
Labels:
fact,
helpful hint,
history,
internet
09 September 2026
08 September 2026
Тоже является частью вселенной
Нэг дууны хувьсалыг авч үзье.
1989 онд Рондо хамтлаг "Тоже является частью вселенной" нэртэй дуу дуулсан байдаг. Стиль нь Bon Jovi ч юмуу Europe хамтлагархуу байж.
Тус дуу нь "Бледный бармен" нэрээр олны дунд сайн түгсэн.
Дараа нь 1996 онд Иванушки "Вселенная" нэртэйгээр дуулсан байдаг. Бидний үеийнхэн бол сонссол л байгаа.
Иванушки дуулсанаас 30 жилийн дараа үгийг нь өөрчлөөд хүүхэлдэйн киноны саундтрек болгож Zoloto дуулжээ.
Үгийг нь өөрчлөхөөс арга байхгүй, оригинал дээр ийм мөрүүдээр эхэлдэг:
Бледный бармен с дрожащей рукой
Дыма табачного пленный
И та, что согласна ехать со мной,
Тоже является частью Вселенной.
Энд бар, тамхины утаа, дагуулж явах гэж байгаа хүүхэн гээд хүүхдээс хол зүйл дуулагдаж байгаа юм :-) Гэхдээ бүхлээрээ бол дуу гоё үгтэй.
Хамгийн сүүлд Сироткин дуулсан байна лэ, таалагдсан.
Labels:
comparison,
music
07 September 2026
03 September 2026
Аудио ном. 5-р хэсэг
UPD 2026.09.03 16:27
Өнгөрсөн хугацаанд:
1. Василий Шукшины өгүүллэгүүд
2. Анатолий Рыбаковын "Тяжелый песок" романыг сонсож дуусгасан.
UPD 2026.07.03 14:26
Өнгөрөгч хугацаанд:
1. А.П.Чеховын богино өгүүллэгүүдийг сонсов. Лошадиная фамилия, Хамелеон тэргүүтэй ёгт өгүүллэгүүд нь таалагддаг.
2. Варлам Шаламовын "Колымские рассказы". Хүнд хүнд юм их гарна энэ өгүүллэгүүдэд. Монгол хэлрүү орчуулагдсан зарагдаж байна лэ шүү Интерномд. 50-иад оны голдуу үйл явдлууд, Колыма.
3. С.Довлатовын "Зона". Хоригдол биш хуягийн талаас харсан 70-аад оны төгсгөл үеийн лагерийн амьдрал. Ер нь Солженицын, Шаламов, Довлатов гурвын гулаг, хорих ангитай холбоотой зохиолуудыг уншчихад илүүдэхгүй. Алексей Багдасаров гэдэг диктор уншсан хувилбар нь их таалагдлаа. Заримдаа гудманд тэсэлгүй инээчихлээр хүмүүс гайхаж хардаг.
2026.04.28 11:05
Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав, дөрөв.Өнгөрөгч хугацаанд:
1. Үй Хуа-гийн "Амьдрахуй" зохиол. Зовлон гэж юу байдаг талаар.
2. Түүхч Д.Өлзийбаатарын "Монголчууд" аудионом. 10-аад жилийн өмнө гарч байхад нь машинд сонсож байсан юм. Сая дахиад нэг сонслоо. Ер нь сонсчиход илүүдэхгүй бүтээл байгаа юм.
3. Монгол зохиолчдын өгүүллэгүүд. Зарим нь таалагдсан, зарим нь огт үгүй.
Labels:
free time
01 September 2026
Subscribe to:
Posts (Atom)































