Хүүхэд эмэгтэйчүүдийг эхэлж аврах зарчим анх Их Британий Эзэн хааны усан флотын Биркенхед хөлөг онгоц 1852 онд сүйрэх үед ашиглагдсан гэдэг. Ганц байсан завиндаа 20 орчим бүсгүйчүүд, хүүхдүүдийг суулгаад, эрчүүдийг усруу үсрэхийг хөлгийн ахмад эхэлж тушаасан байдаг. Үлдэж буй эрчүүдийн дийлэнх хувийг тээвэрлэгдэж байсан цэргүүд эзэлж байв. Тэдгээрийг удирдаж байсан хурандаа цэргүүд усруу үсэрч орсон хойноо хүүхэд эмэгтэйчүүдтэй завинд аюул учруулж мэднэ гэж бодоод бүх бие бүрэлдэхүүнээ живж буй усан онгоцны тавцан дээр эгнээ болгон номхон жагсаажээ. Хөлөг осолдсоноосоо хойш 20 минутын дараа 2 хэсэг болж хуваагдаж байхад ч цэргүүд эгнээгээ орхиогүй байна. Энэ ослоос эрчүүдийн 25% нь л амьд гарч чадсан бөгөөд тэдгээр дунд нэг ч ахлах цолтой офицер байхгүй.
06 April 2013
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment