21 April 2013

Хуучин эд зүйлс

Аав ээж хоёр 4 сарын сүүл, 5 сарын эхээр зуныхаа хашаа байшинд гардаг. Тэгээд 10 сарын сүүл, 11 сарын эхээр өвөлжихөөр хорооллынхоо байранд буцаад ирнэ. Настай хүмүүс дулааны улиралд газар шороотой ноцолдоод, цэцэг бут тариад байж байвал эрүүл мэндэд нь тустай юм болов уу.
60-аад оны сүүлээр эцэг эх хоёр маань гэр бүл болж нэг гэрт орсон. Тэр үед болон 70-аад оны эхэнд худалдаж авсан ихэнх бараа нь цаг хугацааны уртад элэгдэж эвдэрч, хаягдаж гээгдсэн нь тодорхой. Гэхдээ тэсэээд үлдсэн, одоо болтол ажилладаг эд зүйлс ч бас бий. Ийм эд зүйлс нь тэтгэвэртээ гараад хотын байранд бус энэ зуны байшинд байдаг юм. Тухайлбал:
Чемодан.
Буран тоос сорогч. Бичиг нь гоё.
Тульский самовар.

No comments:

Post a Comment