Адмиралтейство-гоос Петропавловка хүртэл цуг зугаалцаая.
Нева-г ойроос харвал замаг ихтэй.
Тиймээс эрэг ногоон байх нь хэвийн үзэгдэл. Питерт гол, шуудуунуудынхаа эргийг байгалийн чулуугаар гоё хашсан байдаг. Ямар ч хямдхан плита, шахмал чулуу энд байхгүй.
Ногоон эрэг дээр нь цахлайнууд сууна. Цахлай элбэг юм билээ. Тэгээд мэдээж... тагтаа. Тагтаа ямарч энх тайвны бэлгэдэл биш. Харин социализмын бэлгэдэл гэвэл илүү тохирно. Энх тайван, сайн сайханыг түгээгч цол гуншинтай боловч үнэндээ бөөн өвчин тараагч, орчинг бузарлагч. Өнгө үзэмжээрээ ч тагтаа энэ ухагдахуунд яг таарна: саарал, бие биенээсээ ялгараад байх зүйлгүй, цөм адилхан тэнэгдүү г.м.
Жигүүртнүүдийг цааш үргэлжлүүлэн авч үзье. 2 пиво-ны үнэтэй саарал хэрээ. Яагаад 2 пиво-ны үнэтэй гэж үү? Энхбаттай мөрийцөж хожсон юм, хэ-хэ.
Нугасны муухай дэгдээхэйнүүд.
Баахан нугас дунд тагтаа байж л байна. Үүнийг юу гэж тайлбарлаж болох вэ? Тагтааны өмнөх дүгэлтийг бодолцож үзвэл: ямар ч цугларалтад тэнэг зүйл ярих, тэс хөндлөн хадуурах, хуучныг сөхсөн дебил олддог юм гэдгийн баталгаа юм болов уу да.
Одоо гэрлийн шонгуудыг сонирхоё. Зорчих хэсгийг гэрэлтүүлхээс гадна объектруу давхар гэрэл тусгадаг жижиг прожектортой шон.
Баганыг нь гирляндаар ороосон рестораны үүдний шонгууд.
Илүү дутуу маяг чимэглэлгүй гайхалтай гоё шон.
Маш түгээмэл гэрэлтүүлгийн шон. Хэрэв та нар анзаарсан бол ямарч никель эдгээр шонгуудад байхгүй байгаа биз? Хаалт хашлага - мөн адил, ямарч никелгүй. Никель хотын гудманд тохирох зүйл ерөөсөө биш гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй.
Үнэхээр гялтганадаг зүйл гудамжиндаа байрлуулмаар байгаа бол сонголт өргөн шүү дэ. Гэхдээ никель л биш байх хэрэгтэй.
Зарим жуулчид усаар зугаалаад л. Арай мөнгөлөг нь хотын дээгүүр нисдэг тэргээр нисээд л. Харин Энхээ бид хоёр алхаад л.
Энд ёстой хаа дуртай газраа тамхи татаж болно. Алхам тутамд тамхи татсан хүн. Осолдохгүй хаа нэг газар иймэрхүү пайз таарна. Нэг нөхөр тамхилж байгаад түүхэн модон гүүрийг галдчихвал мэдээж харамсалтай.

No comments:
Post a Comment