Карл Маркс, Фридрих Энгельс хоёрын хэн нь илүү их сахалтай вэ? бичсэн "Коммунист намын тунхаг бичиг"-ийн 4-р бүлгийн сүүлийн абзац ингэж төгсдөг:
«Пролетариям нечего в ней (революции) терять, кроме своих цепей. Приобретут же они весь мир».
Эх хувилбар болох герман хэлэндээ чухам яг юу гэж байдгийн би хэлж мэдэхгүй юм, манайхан орчуулахдаа: «Пролетариатад гинжнээс өөр алдах зүйл байхгүй» гэж. Зарим тохиолдолд (ихэвчилэн хар ярианд) тодотгол болгож "Хөл нүцгэн" гэж урд нь нэмдэг. Ингээд энэ өгүүлбэр бүр гоё утга агуулгатай болж ирж буй юм:
«Хөл нүцгэн пролетариатад гинжнээс өөр алдах зүйл байхгүй».
Карл Маркс, Фридрих Энгельс хоёр товчхондоо "Хувьсгал хусъя! Алдах зүйл гуйлгачин нөхдөд байхгүй" гэдэг санааг анх ингэж тодорхойлж байж. Одоо цагт энэ үгийг хэн нэгэн аз туршсан, шийдэмгий, тэнэг зүйл хийхэд нь өөгшүүлэн дэмжиж, шоолох өнгө аястай хэлдэг болж дэ.

No comments:
Post a Comment