16 April 2013

Шинэ жолооч нарын онигоо

Өөрийн чихээр сонссон, амьдрал дээр болсон хоёр явдал.
1. Найзын ажлын газрын нэг ах жолооны курс төгсөөд хөдөө явсан байгаа юм. Буцаж ирхэд нь бусад нь асууж л дэ, ядрав уу, давгүй яваад ирсэн биз дэ гэж. Нөгөө эр сайн явж ирснээ хэлээд шөнө холын гэрэлтэйгээ удаан явахлаар л гар жаахан цуцдаг юм байна гэж. Яахаараа гар цуцдаг юм гэж сонсож байсан хүмүүс нь гайхаад лавлаж. Тэгсэн найз шилжүүлэгчийг түлхэж гэрлээ шилжүүлэхийг мэдэхгүй, татаастай чигээр нь яваад байсан байгаа юм.
2. Ажлыг газрын эгч нилээн хэдэн жилийн өмнө нэгэн өглөө миний машин үйлдвэрээсээ гажигтай гарсан байхаа гэв. Ямар рокетка үйлдвэрээс гарч буй биш дэ, хүний амь нас хариуцсан техникийн хувьд машин брак гарна гэж байхгүй. Яагаад ийм бодол төрөв гэдэг нь сонирхолтой. Асуусан чинь гишгүүрүүд (педаль) жолоочийн суудалтайгаа зэргэлдээ биш, буруун тийш илт хазайсан, би хоёр хөлөөрөө тэрэнд нь хүрэх гэж өрөөлдөж суудаг гэж байнаа. Саваад уначихсан. Тэгээд тайлбарлав, автомат хайрцагтай машиныг зөвхөн баруун хөлөөрөө удирдна, зүүн хөлөөрөө тормоз гишгэх хэрэггүй гэж.

4 comments:

  1. манай эхнэр шинэхэн жолооч байхдаа машиныхаа моторын тосыг хэмжиж үзээд нэмэх шаардлагатай юм байна гэж үзээд өөрөө нэмсэн гэж байгаа, нэмэхдээ харин моторын том хэмждэг нарийн хоолойгоор нь тосоо хийж байсан гэж байгаамдаа

    ReplyDelete
  2. Дээр үед л дээ. Техник, дүрэм хоёр заадаг бсн үе. 2 ш 5-ын дэвтэр яг дуусдаг гэж бгм.
    Машин нь унтарсан нөхөр техникийн дэвтрээ эхнээс нь эхэлж шалгаад нэг нэгээр үзэж өдөржин болоод ном ч дууслаа, машин ч ассангүй. Гэтэл номын хавтас дээр ард нь бензин дуусвал машин унтарна гэж бичсэн байж :)

    ReplyDelete
  3. Жолооны курсын хичээл. Хотын жолоонд гарсан бүсгүй машин барьж явтал багш гэнэт тормозлоод
    -хүн дайрлаа ш дээ наад замаа харж яв л даа
    сонсогч
    -та наад замаа хар л даа, би энд араа солих гээд завгүй байна ш дээ
    гэсэн байгаам даа

    ReplyDelete
  4. Баяжсан машинаа мэдэхгүй аргаа бараад тойрч яваад нэг дугайгаа сул хийтэй байгааг анзаарч хэд дарчихаад стартераа дартал машины баяжаа гарч ассаныг мэдэлгүй баярлаад дараа нэг найзынх нь машин эвдрээд асахгүй бтл дугуйныхаа хийг тэгшилсэн үү гэж асууж онигоо болсон юм гэсэн.

    ReplyDelete