2013.04.12. Хуучин гэмтлийн эмнэлгийг буулгасаар. Оронд нь Түлэнхийн төв шинээр баригдна гэсэн. Энэ дээвэргүй онгорхой өрөөнүүдийн нэгэнд нь 1986 оны өвөл нохойнд хоёр хонгоо зулгаалуулчихаад оёдол тавиулаад хэвтэж байлаа зайлуул.
Дээврийн төмөр болон банзнуудыг нь хуулсан. Одоо тоосго буулгаж зөөвөрлөж байгаа.
Ажилчид.
Хааяа хүмүүс модны хог түүж харагддаг.
Бульдозероор нэг өдрийн дотор нураагаад хогыг нь экскаватороор ачааны машинуудад аччихаж болох уу? Болно. Гэвч бид юм шууд хаяж хэвшээгүй улс. Тиймээс гар аргаар тоосго тоосгоор нь салгаж, зуун жил болсон барилгын материалыг дахин ашиглаж хашаа саравч барьж байж санаа амарна. Нэг бодлын зөв ч юм шиг, нөгөө бодлыг яасан ч хэцүү юм бэ дэ, хуучин хог хаячихгүй гэж бодогдно.

No comments:
Post a Comment