12 April 2013

Сансарт хүн хөөрсөн өдөр

Энэ өдөртэй холбоотой урд жилийн постуудыг сонирхох нь зөв байх: 2012, 2011-2009.
52 жилийн өмнө "Восток-1" хөлөг дэлхийн бөмбөрцгийн тойрсноор хүн төрлөхтний түүхэнд шинэ үе ирсэн гэж үзэж болно.
1961.04.12. Юрий Гагарин ерөнхий зохион бүтээгч Сергей Королев, маршал Кирилл Москаленко нарт рапорт өгч байна.
Юрий Гагарин, түүний орлогч Герман Титов нар Байконурын нислэгийн талбайруу явах үед.
Нислэгийн ерөнхий мэдээллийг эндээс харж болно.
Гагаринг Саратовын мужид дөнгөж газардангуут нь газар дээр нь анхны шагналыг нь олгосон юм. Тэр нь "Атар газрыг нээсний төлөө" медаль байв.
Албан ёсны мэдээгээр Гагаринг Смеловка, Узморье тосгонуудын ойролцоо газардсан гэдэг боловч яг үнэндээ эдгээр газруудаас жаахан зайдуу буусан юм. Энэ 2 тосгоноос гадна 3 дахь тосгон бас байсан, Подгорное нэртэй. 60-аад оны эхэнд энэ газрыг дурдахгүй байх шалгаан байсан л да. Тус газар зенит-пуужингийн дивизион байрладаг байсан бөгөөд тэндхийн штабаас Юрий Гагарин Москва-руу нислэг амжилттай болсныг илтгэсэн гэдэг. 40218 дугаартай энэ цэргийн анги нэгтгэлийн нутаг дэвсгэр хаалттай бүс байсны сацуу алсын болон дунд тусгацын хамгийн сүүлийн үеийн пуужингуудыг зэвсэглэлдээ авсан байж.
1961.04.12. Манежийн талбайн ойролцоо их дээд сургуулиудын оюутнууд жагсаал цуглаан хийв.
Москвагийн энд тэнд ямар ч зохион байгуулалтгүй цуглаанууд олон болж байв. Хүмүүс зүгээр л гудамжинд гарч баярлаж байсан юм.
4-р сарын 12-нд Москва-д хаврын гэхээргүй хүйтэн, цастай байв.
Москва 1961.04.14. Внуковод Юрий Гагаринг угтаж авах арга хэмжээ. Хрущевыг унагасны дараа найруулагчид Гагаринг Брежневтэй (Намын төв хорооны нарийн бичгийн дарга байв) гар барьж үнсэлцэх хэсгийг үлдээж үзэгчидэд толилуулдаг болсон. Ямарч Хрущею байхгүй, түүхээс арчигдсан.
Внуково онгоц буудлаас анхны сансрын нисгэгчтэй цуваа хотруу орж ирж байна. Цэцгээр чимэглэсэн эхний Чайка-д Гагарин Хрущев хоёр байгаа.
Хүмүүс байшингуудын дээвэр дээр хүртэл гарч цувааг харж байв.
Кремль. 1961 оны 4-р сарын 29-ний өдөр. Хүндэт хүлээн авалт. Гагарин Хрущев нар эхнэрүүдийнхээ хамт.
Гагарин анхаарлын төвд. Москвагийн II кино-наадмын зочид болох итали жүжигчидийн цуг Соёл урлагийн яаманд. Зүүн талд Джина Лоллобриджида, Гагарин руу харж буй нь Мариза Мерлини. Баруун гар талд соёлын сайд Екатерина Фурцева. 1961 оны 7-р сарын 17.
1961.08.17. Крымд амрах үед.
1961 оны 9-р сарын 2. КПСС-ийн XXII их хурлын төлөөлөгчидтэй.
Сансрын нисгэгчид (Юрий Гагарин, Герман Титов ба Павел Попович (баруун гар талынх нь)) Аркадий Райкины гримийн өрөөнд. 1963 оны 10-р сарын 1.
1962.06.01.
1963.06.01. Юрий Гагарин, Валентина Терешкова болон жүжигчин Вячеслав Тихонов нар төв телевизийн студид.
1964.11.20. Сочи. Юрий Гагарин эхнэртэйгээ.
1963.05.01. Фотоаппарат барьж. Ширээн дээр японы Yashica 8 камерын хайрцаг байна.
1963.05.10. Оддын хотхонд.
1965.08.19. Крым. Гэр бүлтэйгээ.
Владимир Комаров сансрын нисгэгчтэй цуг. 1966.10.08. Комаровыг Союз-1 хөлгийг удирдахаар томилсон бөгөөд түүний орлогчоор Гагарин байв. 1967 оны 4-р сарын 24-нд Союз-1-ийн газардагч аппарат буух үедээ үндсэн шүхрээ дэлгэж чадаагүй бөгөөд дотор нь байсан Комаров амь үрэгдсэн.
1966.04.01. Юрий Гагарин, Алексей Леонов нар нисдэг тэргээр дадлагын нислэг хийснийхээ дараа.
Сонингийн хайчилбар.
Гадны сэтгүүлд.
Фото-зураг багагүй сонирходог байсан бололтой.
Хувийн эд зүйлсээс нь: Намын батлах.
Цаг.
Машины маркийг таах гээд чадсагүй. 
Түүнийг дахиж сансарт хөөрөх хүсэлтэй байсан гэдэг.

1 comment:

  1. > 40218 дугаартай энэ цэргийн анги нэгтгэлийн нутаг дэвсгэр хаалттай бүс байсны сацуу алсын болон дунд тусгацын хамгийн сүүлийн үеийн пуужингуудыг зэвсэглэлдээ авсан байж.

    Эта фотография сделана позже -- перед отлетом из Энгельса в Куйбышев.
    А в целом -- великолепный репортаж, спасибо!

    ReplyDelete