29 September 2013

Шашлык

Байгууллага салхинд гарсан юм. Цаг агаар янзын гоё байж таарсан. Хандгайтын аманд нэг өдрийг сайхан л өнгөрөөлөө. Өдөр нь өөрсдөө шорлогоо хийгээд, харин орой нь амралтын газрынхнаар хорхог хийлгэв.
Хоёр мангаалд зэрэг мод цогшуулав. Махаа урд орой нь дарсан байв. Нэгнээс нь болсноо гаргаад нөгөөх дээр нь шорлоод шууд тавихаар.
Гранатовый сок буюу анар жимсний шүүсэнд мах дарж болдог юм байна. Шинээр мэдэж авсан, туршинаа.
Цогон дээрээ ус, пиво-ны оронд давс ч цацаж болдгийг мэдэж авлаа.

No comments:

Post a Comment