27 September 2013

Зурагт таавар

UPD 2013.09.27 22:35
Зөв хариултууд ирж. Бөмбөгдөлтийн эсрэг.

2013.09.25 06:00
Ямар зориулалтаар Англид ийм ор зохион бүтээгдэж байсан бэ?

6 comments:

  1. Энэ гэртээ арслан бар тэжээдэг айлд зориулагдсан ор байна :P

    ReplyDelete
  2. Хувилбарууд:
    1. Газар хөдлөлтөөс сэргийлсэн
    2. Оргон зайлахаас сэргийлсэн

    ReplyDelete
  3. Нэргүй нөхрийн ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС гэдэг хувилбар таалагдлаа.
    Нөгөө талаас энэ дайны үетэй холбоотой байж магадгүй гэж бодлоо. Тиймээс бөмбөгдөлтөд өртвөл нурангид дарагдахаас бас сэргийлж магад.
    Цаана нь аяга таваг байхыг харвал энэ бас ямар нэг төрлийн ширээний зориулалтаар ашиглагддаг байж болох юм.

    ReplyDelete
  4. зүүдэн өвчтэй улсууд байж магад

    ReplyDelete
  5. Зургаас харахад 30, 40-өөд оны үеийн л зураг болов уу. Тэгэхээр газар хөдлөлт гэхээсээ илүү дайн байлдааны үеийн л эд байх. Бөмбөгдөлтөөс хамгаалах хоргодох байргүй нөхөд ийм зүйл хэрэглэдэг байсан байж болох л юм.

    ReplyDelete
  6. Зарим нэг хүмүүс таачихсан болохоор нь зөв хариултыг оруулчихлаа. УУЧЛААРАЙ.
    "Моррисоны ширээ" хэмээх энэ эд нь байранд амьдардаг хүмүүст зориулсан бөмбөгдөлтөөс хоргодох хэрэгсэл болж байв. Зохион бүтээгч Жон Бейкер (Jon Baker) үүнийг бүтээж, тэр үеийн Английн айл гэрийн аюулгүй байдлыг хамгаалахын сайд Герберт Моррисоны нэрээр нэрлэжээ. Олон байр байшингуудад хонгил байхгүй байсан учир байлдааны нөхцөлд иргэдийн аюулгүй байдлын асуудлыг шийдэх шаардлага гарсан байна.
    Моррисоны ширээ бол металл жижиг хэсгүүдийн цуглуулга бөгөөд шууд гэртээ угсардаг байжээ. Ширээний хэмжээ нь дундажаар 2м урт, 120 см өргөн, 75 см өндөр байв. “Ширээг” 3мм зузаантай цул гангаар хийсэн байна.
    Хорогдох байрыг жилийн орлого нь 400 фунт стерлингээс илүүгүй өрхүүдэд үнэгүй өгдөг байжээ. 1941 оны сүүлээр 500,000 Моррисоны ширээг үйлдвэрлэсэн бөгөөд 1943 онд засгын газар Германы зүгээс хийж болзошгүй бөмбөгдөлтөнд хүн амыг бэлтгэж байх үед дахин 100,000 ширээ гарч иржээ. АЛТ

    ReplyDelete