13 September 2013

Мэдээ

Мэдээ таны эрүүл мэндэд хортой. Мэдээ уншсан хойно түрэмгийлэл, айдас төрөх нь элбэг. Гүнзгий анализ хийхийг сулруулж сэтгэн бодох чадварыг мохооно. Хүний организмд сахар яаж үйлчилдэг билээ, мэдээ тархинд адилхан үйлчилгээтэй. Маш хурдан шингэцтэй гэсэн үг. Мэдээллийн хэрэгслүүд биднийг өөрт ямарч хамаагүй, хэрэггүй мэдээллээр бага багаар хооллож байдаг. Тиймээс бид хэзээч "цадсан" мэдрэмж авдаггүй, байнга шинэ мэдээ нэхэж, хүлээж суудаг. Ном сонин сэтгүүл уншиж байхдаа хүн зэргэцээд дүн шинжилгээ хийж байдаг бол мэдээллийн хөтөлбөрийг үзсэнээр хоосон их хэмжээний мэдээ "залгидаг".

Мэдээ ямарч ач холбогдолгүй. Сүүлийн 12 сарын турш үзсэн, уншсан 10 000 мэдээ дундаас амьдралд чинь дорвитой өөрчлөлт оруулах шийдвэр гаргахад хүргэсэн ядаж нэг мэдээлэл танд байна уу? Таны карьер, бизнесийг өөрчилсөн мэдээ олон уу? Үнэндээ хэдий чинээ бага хэмжээний мэдээ авна, төдий чинээ тархинд сайн.

Мэдээ айдас төрүүлдэг. Дайн, дэлбэрэлт, осол, байгалийн гамшиг. Ийм төрлийн мэдээ их үзвэл эрүүл сэтгэхээ болино. Онгоцоор нисэхээс айх нь үүний нэг илрэл. Үнэндээ автозам дээр хавьгүй олон хүн амиа алдаж байгаа шүү дэ.

Хүнд зөв шийдвэрт хүрэхийн тулд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай. Анхаарал төвлөрхөд хугацаа хэрэгтэй. Мэдээ ар араасаа зогсоо зайгүй цуварч хүний анхаарлыг өөртөө татдаг тул сэтгэх завдал олгодоггүй. Хүний анхаарал сарних, мартамхай уймараа болоход мэдээ тодоорхой хэмжээний нөлөө үзүүлж л байгаа. Мэдээ их үздэг хүн зузаан ном унших байтугай сонингийн уртхан нийтлэл уншихаасаа залхуурдаг.

Мэдээ - хар тамхи. Ямар нэг үйл явдлын тухай тархи мэдээлэл авсан л бол цааш өөрийн эрхгүй үргэлжлэлийг нь сонирходог. Мэдээ хүнийг идэвхигүй, пассив болгоно. Гарч буй ихэнх мэдээний үйл явдалд хүн ямарч нөлөө үзүүлж чадахгүй шүү дэ. Ийм зүйл болж л байдаг, надад ямар хамаатай биш гэсэн үзэл хүний тархинд гүн суудаг.

За одоо зурагтаа асааж мэдээгээ үзэцгээ дэ.

No comments:

Post a Comment