Онол болон практикийн зөрүү хэт ихсэхэд систем нурах нь бий. Наад захын жишээ: коммунизм. Бүгдэд нь тэгш эрх, эрх чөлөөг амласан боловч амьдрал дээр нам төрийнх нь удирдлага, өндөр албан тушаалтнуудын амьдрал энгийн иргэдийнхээс ангид байсаар ирсэн. Эрх чөлөөний тухай яриад ч байх зүйлгүй.
Ер нь системийн "элит" нь ямар хүмүүс байх нь туйлын сонин. Учир нь эдгээр хүмүүсийн үзэл бодол, үнэлэмж, биеэ авч явж буй байдал нь хүссэн хүсээгүй нийгэмд тодорхой хэмжээгээр нөлөөлж л байдаг. Өнөөдөр манай нийгэмд хэн хамгийн их олны хараанд өртдөг вэ? Шоу бизнес, улс төрийнхөн. Нэмэх нь тамирчид. Дунд сургуульд одоо цагт зохион бичлэг хийлгэхэд хэдэн хүүхэд багш, малчин болно гэж бичдэг бол? Эргээд хэд нь дуучин болно гэдэг нь надад сонирхолтой байна л да. Мөн их дээд сургууль төгсөгчидөөс "Хаана ажилд ормоор байна?" гэсэн асуулттай судалгаа авбал ерөнхий чиг хандлага тодроод ирэх болов уу. Хувийн бодол: ихэнх нь яам тамгын газар, агентлаг юмуу томоохон компани, корпорацийг сонгох байх. Нийгэмд мөнгө, эрх мэдэл хоёр ноёрхож буйн шинж юм болов уу.

No comments:
Post a Comment