Буу шийдэм, бөмбөг гранат, тэсрэх төхөөхөмжийн тухай төө хойно мэдсэн. Сая зурагтаар бичлэгийг нь үзлээ. Хэдэн дээлтэй нөхөр ордны хойдох цэцэрлэгт буу барьчихсан таахалзаж өгч байх юм. Оройн мэдээ сонирохолтой болоод ирлээ шүү, хэ-хэ.
Үнэндээ бол нөхцөл байдал (_|_) болоод удаж байгаа. Үндсэрхэг үзэл бол байх ёстой зүйлийн нэг. Тэр тусмаа цөөхөн монголчуудын хувьд. Гэхдээ хэмжээнээсээ халих юм бол эргээд сөрөг үр дагавартай. Дээл өмсөөд, буу гранат бариад ямарч асуудлыг шийдэхгүй гэдгийг өдий наслахдаа ойлгоогүй яваа ах нарыг хараад өрөвдмөөр ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг, инээд ч хүрэх шиг.
Хэзээ нэгэн цагт төр засгийн өнөөдөр барьж буй чиг хандлагын үр дүнд гарах л байсан үр дагавар юм болов уу. Тэр уул ус, гол мөрөн сүйтгэгдээд дуусаж байгаа нь үнэн л дэ. Хүмүүсийн амьдрал дээрдэж буй гэхэд бас бэрх. Бухимдал бага багаар хуримтлагдсаар сад тавих вий. Манайхан сайхан амгалан ард олон юм да зайлуул. Сүх далайтал үхэр амар.
Одоо ногооны ханшийг 2 мянга хүргээд, шатахууныхаа үнийг олигтойхон нэмээд өгөх л үлдээд байх шиг. Show must go on.

No comments:
Post a Comment