02 September 2013

Тав дахь шатлал

Овог буюу хүмүүсийн нэгдэл, түүний хөгжлийн 5 үе шатлал бий. 

Нэг.
Үзэл бодол нь: "Life sucks". Эргэн тойронд буй бүх зүйл - мөн адил гэж үзэгсэд. Ийм хүмүүстэй яриад байх зүйл үнэндээ бага.

Хоёр. 
Өмнөхөөс арай дээр: "My life sucks" хэмээн үзэгсэд. Энд тэнд гоё амьдрал мэр сэр байгааг ойлгодог хэдий ч өөрсдөө түүнд хэзээ ч хүрэхгүйтэйгээ эвлэрэгсэд. Хүмүүсийн 25% ийм бодолтой байдаг. Гол аюул - энэ бүлэгт орсон хүн тэмцэнэ гэдэг ойлголтгүй болдог.

Гурав. 
Хүсүүийн олонх буюу 50% энд бүлгэмд хамрагдна. "I'm great and you're not" гэж үзэгсэд. Энэ тохиолдолд "амь амиа бодоорой" хууль сайн гэгч үйлчилдэг. Үр бүтээлийн хувьд ийм хамт олон байж болохоосоо хамаагүй дор үзүүлэлт үзүүлдэг. Байнга өдөөж, хөдөлгөгч хүчин зүйлээр тэтгэхгүй бол урагшлах нь удаан. 

Дөрөв. 
"We are great and they're not" уриа дор нэгдэгсэд. Өмнөхөөс ялгаатай нь хэсэг бүлэг хүн ганц зорилготой, дан ганцаараа тус бүртээ зүтгээд амжилт олохгүй гэдгээ ойлгосон улс. Олны хүч оломгүй далай гэдгийг мэдэрсэн гэхүү дэ. Энд хүмүүс бие дааж ихийг санаачилдаг, идэвхитэй ажилладаг. Хамт олон болгон энэ шатлалруу тэмүүлэх хэрэгтэй. Учир нь хамгийн их үр бүтээлтэй хамт олон энэ шатлалынх байдаг. 

Тав. 
"Life's great!" гэж үзэх хөгжлийн оргил. Энд хүмүүс нэгдэл болж бусад бүлэг бүлгэмүүдтэй өрсөлдөхгүй, харин нэгдсэн том асуудал шийдвэрлэхээр тэмцдэг. Энэ бол ирээдүй. Одоохондоо ийм бүлгэмүүд цөөхөн.

За тэгээд одоо өөрсдийгөө аль бүлгэмд хамрагдахыг тодорхойлцгоо до, хэ-хэ.

No comments:

Post a Comment