28 September 2013

Бокс

Боксын хуучин плакатууд өнөөдөр сонин харагдна. Боксчид толгойгоо гараараа хаагаагүй, мөрний түвшинд атгаа дээш харуулж гараа цээжнээсээ төө хол барьсан байгаа. Тоглолтын үед тамирчид ихэвчлэн корпуст цохилт хийдэг байсан. Тулаан хэт удаан үргэлжилэх нь энгийн үзэгдэл. Жишээ нь 1897 онд АНУ-д супер хүнд жингийн сүүлийн тулаан 75 раунд үргэлжилсэн байдаг. Үзэгчид удаан хүлээхээс залхадаг байв. Хүмүүст үзүүштэй нокаутууд үгүйлэгдэж, нөгөө талаас хүний гавлын яс тийм ч бас хэврэг зүйл биш. Тухайн үеийн боксчдын хамгийн түгээмэл гэмтэл - хугарсан хуруунууд. Тэр ч байтугай хар хүчээрээ хүний тогойруу цохиод гараа хугалсан, ясаа цуулсан тохиолдлууд ч бий.
Ингээд шинэ дүрэм журмууд боксд орж ирэв. "Боксчид ижил жинтэй, шинэ, сайн чанарын ширэн бээлийтэй тоглоно. Хэрэв бээлий урагдвал шүүгчийн шаардлагаар түүнийг солих шаардлагатай" гэсэн заалт гол өөрчлөлт байсан юм.
Боксчидын эрүүл мэндэд анхаарснаасаа илүү тухайн спортыг үзүүштэй болгохын тулд оруулсан өөрчлөлт. Боксын техник эрс өөрчлөгдөв - ихэнх цохилт одоо их биенд биш толгойд ирдэг болов. Бээлий цохилтын талбайг ихэсгэж эрүү хугалах аюулыг багасгадаг боловч нөгөө талаас нийт цохилтын хүчийг нэмэгдүүлдэг юм. Гар 10-16 унц (1 унц = 18,35 гр) жингээр хүндэрнэ. Ийм гараар байдаг тэнхээгээрээ толгойд цохих нь 5 кг жинтэй модон алхаар 30км/ц хурдтай цохихтой адил.
Бээлий өмсөхөөс өмнөх 100 жилийн турш АНУ-д боксын ринг дээр тамирчин амиа алдсан нэг ч тохиолдол бүртгэгдэж байсангүй. Одоо бол жил болгон 3-4 үхэл. Мэргэжлийн боксчдын 15% тархины ямар нэг эмгэгтэй үлддэг. Сүүлийн 50 жилд 400 гаруй боксчин рингэн дээр амиа алдсан тоо бий.

No comments:

Post a Comment