Уншигчидад оройн мэнд! Олны хүч оломгүй далай, тийм үү?
Надад санаа нь байдаг боловч материал дутмагаас болж нийтлэгддэггүй хэдэн пост байдаг юм. Тус бүр нь - бичил цуглуулга. Тэр болгон зургийн аппараттай явах биш, заримдаа зураг авах боломж олдолгүй сонирхолтой зүйлийн дэргэдүүр өнгөрдөг. Тиймээс тодорхой хэмжээгээр та бүхэн энэ тэнд явж байхдаа эдгээр сэдвүүдэд (одоогоор 4 сэдэв байна) таарсан хаяг, зураг, самбар, сурталчилгаа таарвал зургийг нь дараад надруу мэйлдвэл хэсэг хугацааны дараа баялаг постууд нийтлэгдэх болно. Зураг болгон түүх - хэдэн жилийн дараа олдохгүй материал. Ингээд сэдвүүдийг танилцуулъя:
1. Buzz! Бууз. Буузны хаяг - хамгийн түгээмэл зүйл. Монгол хүний фантази бүрэн хэмжээнд ажилладаг сэдэв. Надад одоогоор байгаа нь: хот бууз, чамин бууз, мөнгөтэй бууз, шим бууз, зантгар бууз (Дашка илгээсэн), буузандаа, амтат бууз. Бууз гэдэг үг харагдах л юм бол баримтжуулаад нааш илгээ, таны нэр буузныхтай цуг блог-д мөнхөрнө.
2. Coca-Cola vs Pepsi. Монгол дахь сурталчилгаа, самбарнуудын харьцуулалт. Жишээ: өвлийн vs цасан хүн, Мак vs КФС г.м.
3. Аюулгүй тойрог. Энэ хамгий энгийн даалгавар. Надад Саппорогийн болон КТМС-ийнх байна (2 жилийн өмнөх фотонууд). Одоо Амгалангийн ба Баянбүрдийнх нэмэгдэхэд болчих байх. Өөр аюлгүйн тойрог хотод бий билүү? 120 мянгатын хуучин танктай хөшөөний болон 32-ын тойргийг баримтжуулж амжилгүй уулзвар болгосон нь харамсалтай. Болж өгвөл (аппаратаар) боломжийн зураг дарвал баярлах байна.
4. Компанийг илэрхийлэх төрх. Энэ гоё сэдэв. Манай компаниудын маркетинг сурталчилгааны албаныхан өөрсдийн хөөрхөн гэж бодсон дүрсийг олон түмэнд танил болгуулах гэж мэрийдэг. Жишээ: Хас банкны Хасхүү билүү, нэг гэр байдаг да. Ихэнх тохиолдолд эдгээр дүр төрхүүд нь инээдтэй байдаг. Надад одоогоор байгаа нь: Өгөөж, Юнивишн, Номин. Цааш та бүхнээс ирэх байх гэж найдаж байна.
Ингээд редакци зураг хүлээх горимд орлоо. Бүгдэд нь амжилт хүсье!

Сонирхолтой сэдэв бна. Үүнээс хойш гадуур явахдаа нүдээ нээж явнаа кк.
ReplyDelete