2012.06.25. СПб. Зимний дворец. Большой тронный зал.
Классик стиль-тэй энэ заал 1795 онд ашиглалтанд орсон бөгөөд 1837 оны түймэрт өртөж бүрэн шатсан. 1841 он гэхэд сэргээгдэж дууссан.
Хүндэтгэл, ёслолын арга хэмжээний энэ танхимын орой дээрх хээг шалан дээрх хээтэй нь ижилсүүлж урласан гэж байгаа.
Шалыг нь 16 төрлийн үнэт модоор хийсэн гэнэ. Би тухайн үед үүнийг мэдэхгүй байсан болохоор хөл доорхоо биш эсрэгээр дээш харж явж байв.
Хойморт нь эзэн хааны суудал индэр дээр заларна.
Хаан бас ямбатай - хөл газар хүрэхгүй.
Хажуугийн танхимд эзэн хааны суудлын бас нэг хувилбар бий. Ажиглавал цаг хугацаанд багагүй гандаж гундаж - энэ жинхэнэ нь байх. Энэ суудлыг 1731-1732 онд Лондонд захиалж хийлгэсэн.
1917 онд эзэн хааны суудал байрлах хэсгээс бүх таних тэмдгүүдийг нь ховхолж авсан. Ойлгомжтой шүү дэ - хувьсгал.
Харин 1930 онд индэрийг задалж үгүй хийгээд хааны суудлыг олны нүднээс далд хийв. Ойлгомжтой шүү дэ - социализмруу зүглэж байхад юун хааны суудал.
Дайны дараа заалны хойморт ЗХУ-ын газрын зургийн үнэт чулуун эвлүүлгийн байрлуулжээ. Ойлгомжтой шүү дэ - ЗХУ хамгаас чухал. Үнэндээ тэрхүү эвлүүлгэ нь Парижын 1937 оны үзэсгэлэнд зориулагдаж бүтээгдсэн эд. Союз задарсны дараа тус чулуун эвлүүлгийг Уулын музейд шилжүүлж, индэр болон хаан суудлыг 1997-2000 онд анх байснаар нь сэргээв. Ойлгомжтой шүү дэ - капиталзмыг алгасна гэдэг худал болсон хойно.
Дээр үед энэ заал ямар байсныг нь уран зурагнуудаас сонирховол: 1906 оны 4-р сарын 27. Эзэн хаан анхны парламентын (дума) гишүүдийг хүлээж авч уулзаж байна.
1862 оны бас нэг уран зураг.

No comments:
Post a Comment