Дундад зууныг авч үзвэл харгис хэрцгий цаг үе байсан нь илт. Бүдүүлэг харьцаа, хүний амь ямарч үнэгүй, бохир ахуй орчин, анагаах ухаан хөгжөөгүй, төр засгийн эрх мэдлийг үе уламжлуулж өгдөг, боолчилол, ард олны дуу хоолойг хэнч авч хэлэлцдэггүй г.м. гэрэл гэгээгүй үзэгдэл гаарч байсан цаг.
Цаг хугацаатай зэргэцэж прогресс гарсан уу? Гарсан. Хүмүүс өнөөдөр тэр үеийнхтэй харьцуулахад хамаагүй таатай орчинд амьдарч, боломжийн нөхцөлд ажиллаж байна. Гэвч... энэ бодлыг цааш үргэлжлүүлэх юм бол бас гоё үр дүнд хүрнэ. Дахиад 400 жил өнгөрлөө гэж үзье. Хүн төрлөхтөн энэ темпээр хөгжөөд, нэг мудак нь улаан товч дарж цөмийн дайн дэгдээчихгүй бол урд өмнө нь төсөөлөгдөөчгүй оргилд хүрэх нь ойлгомжтой. Тэгээд тэр өндөрлөгөөсөө өнөөгийн биднийгээ дүгнэнэ дэ.
Ямар хүнд цаг хугацаа байсан юм бэ гэж бодох болов уу. Тэр үеийн хүний нүдээр өөрсдийгөө харах гээд үзье л дэ:
- Шинжлэх ухааны хамгийн тэргүүний ололт амжилтаа бид нэг нэгнийгээ хөнөөх зэвсэглэлд зориулдаг.
- Амьдарч буй дэлхийнхээ байгаль орчин, экологийг эрчимтэй сүйтгэж байна.
- Тамлан зовоох, эрхийг нь зөрчих нь энгийн үзэгдэл.
- Бие организмынхаа тухай бид тийм сайн мэдэх билүү? За хүний тархины үйл ажиллагаа бол өнөөдрийн хувьд түнэр харанхуй ой гэдгийг бол бат хэлье.
- Хүний амь буурай орнуудад ямарч үнэгүй хэвээрээ байна. Хөгжилтэй орнуудад нь болохоор хаана юу нь дэлбэ үсэрэх бол гэсэн айдас их.
- Нийгмийн бүхэл бүтэн давхарга, заримдаа бүр ард түмнээрээ үгээгүй ядуу тарчиг байдалд бор хоног өнгөрөөж байгаа.
- Улс гүрнүүдийг хамгийн сайн аавын хүү, ээжийн охидууд удирддаг уу? Бид өнөөдөр өөрсдөө ийм л сонголтын системийг бий болгочихоод сууж буй нөхдүүд.
- Дэлхий тэр чигээрээ гэмт хэргээр хамуутсан. Муу зүйл хийсэн хүмүүсээ бид тусгаарлах байранд хорьдог боловч тэнд эдгээр гэмт этгээдүүд нь бүр эвдэрч улам дор болж гарч ирдэг.
- Бид үнэндээ юу ч боддоггүй, ихэнх нь амьтны дайны амьдралыг өнгөрөөдөг: идэж уугаад, үр төл хийгээд, дараа нь үхнэ.
Энэ жагсаалтыг цааш үргэлжлүүлвэл овоо урт болох байх шүү.
Хэрэв огторгуйд биднээс илүү хөгжилтэй оюун ухаан байдаг бол тэдэнд бидэнтэй харьцах шаардлага өнөөдрийн хувьд огт алга. Эрт байна. Хүмүүс дэндүү харанхуй бүдүүлэг, тэдэнтэй харьцуулахад неандерталь шиг л байна шүү дэ.
Яахав нөхдүүд хааяа нэг түүхийг маань зөв голидоролд оруулах гэж, бидэнд тус хүргэх гэж бяцхан нохойтдог байж мэднэ: Ньютоныг унтаж байхад нь толгой дээр нь алим унагаачих юм уу Менделеевийн зүүдэнд үелэх систем илгээх жишээний. Гэхдээ юу л бол, би энэ хувилбарт төдийлөн итгэхгүй. Хөндлөнгийн оролцоо байхгүй л болов уу. Тиймээс цааш бор зүрхээрээ зүтгэсээр хөгжлийн арай дээд шатанд хэдэн зуун жилийн дараа хүрэх байх. Өөр арга зам байхгүй.

Hogjil gej yu yum be gedgiig ehleed bodood uz l dee. Hervee ongon deerees n harval bid nar dundad zuuntai haritsuulahad hogjson met haragdaj magadgui. Materiallag zuileer - her tav tuhtai baina gehchihen. Gehdee yag hunii hogjil gedeg her zereg aidasgui (taivan, engiin) amidarch chadaj baina gedgeer todorhoilogdoh baih. Neg ih tav tuhtai bolchihood teriigee aldchih vii gej aigaad zevseg bii bolgood, stress-nd orood baival hogjil bish bolchihno. Tegeed bodood uzeheer chuluun zevsgiin ued aguud ali esvel jungle-d engiineeree amidarch baisan humuus l hamgiin hogjson baisan yum bish uu? Baigali-taigaa oirhon amidarald huuramch yum hovor, engiin, yag l baih yostoigooroo.
ReplyDeletei agree your situation
ReplyDelete