29 May 2013

Асгат

2013.05.17. Сүхбаатар. Асгат.
Сумын төврүү давхиж оронгуутаа цай уух газар асууцгаав. Ганц цайны газартай, тэрэнд нь хүлээн авалт болж байгаа гэж хариулав. (Жижиг сумын төв амар шүү, хаана хэн юу хийж буйг үлдсэн бүх хүмүүс нь мэдэж л байдаг. Хэн нэгнийг олох нь ерөөсөө асуудал биш.) Тэгээд бидэнд нэг айл зааж өгсөн, очвол цай чанаад өгөх байх гэж. Бид хоорондоо хэлэлцээд, цай гэж сааталгүй хуурай идэх юмаа явуут дунд усаар даруулаад идэцгээе гээд хөдөлсөн.
Ерөөсөө 5 минут саатсан болохоор зураг гээд байх зүйл ч алга. Ямартаа ч билъяард бол Асгатат хөгжиж л буй юм билээ.
Мөн үүрэн холбооны антенныг сайн хамгаалсныг анзаарч амжив.
Тэгээд л гараад цааш давхисан да, нар жаргахтай уралдаад.
 

No comments:

Post a Comment