Америкийн нэгэн коллежид туршилт явагдаж. Лабораторын цементэн шаланд 1,2 метр урт төмөр труба суурилуулаад ёроолруу нь ширээний теннисний бөмбөг унагаасан байна. Тэгээд лабораторид баахан багаж зэмсэг оруулж ирээд оуютнуудыг нэг нэгээр нь өрөөнд оруулжээ. Даалгавар тодорхой: трубаны ёроолоос бөмбөг гаргаж авах.
Оюутнууд янз бүрийн арга бодож олж: трубаг хөрөөдөх гэж оролдов (ган труба болохоор хөрөөдхөн бэрх), төмөр шайб доош нь унагааж байгаад соронздох гэв (соронзон трубаны ханад наалдаад доошлохгүй), уяанд бохь нааж доош хийж үзэв (бөмбөгөнд бохь наалдахгүй), ундааны соруулуудыг нийлүүлж угсараад сорох гэж хүртэл оролдов (яаж ч хүчтэй сороод дийлэхгүй). Эрт орой дийлэнх олонх (1000 оюутнаас 917 - өндөр процент л до) нь лабораторын буланд байрлах шалны алчууртай хувинтай усыг анзаарсан байна. Хоолойруу ус хийхэд бөмбөг тэр дороо хөвөөд гараад ирнэ.
Дараачийн удаа ондоо 1000 оюутныг туршилтанд хамруулав. Бүх нөхцөл хэвээрээ, ганц өөрчлөгдсөн зүйл нь шалны хувингийн оронд чамин хийцтэй эртний ширээ байрлуулж, дээр нь том болор графинтай ус, 2 стаканыг мөнгөн поднос дээр тавив. Энэ удаа 188-хан оюутан ус хийх аргыг бодож олж.
Яагаад? Энэ бүлгийн оюутнууд чамин хийцтэй ширээ, үнэтэй болор сав суулга, мөнгөн тавцанг л харснаас бус усыг олж харж чадаагүй гэсэн үг. ө.х. үнэтэй чамин хийцтэй эд зүйлс гол хэрэгцээтэй зүйлийг сүрээрээ дарсан байна.
Энэ нь амьдрал дээр маш олон тохиолддог үзэгдэл. Өнгө мөнгөний цаадхыг, мөн чанарыг олж харж чадаж байх хэрэгтэй.

No comments:
Post a Comment