Өчигдөр орой ирээд ядраад унаад өгсөн. Юун пост бичих, шүршүүрт ороод, хоол идэж аваад цохиулсан мэт нам. 3 өдөр сайхан яваад ирлээ. Замд машин тэрэг янз бүр болсонгүй, байгаль дэлхий ч харж үзлээ. Ингээд явсан маршрутыг цаг хугацаатай нь уяж товч тайлбарлая.
Өглөө яг цагтаа хөдөлцгөөв. 11 өнгөрөөгөөд Өндөрхаанд ирцгээсэн.
16 цаг гэхэд Баруун-Уртад нойтон махаа худалдаж аваад явж байв.
Цааш Асгатаар дайрч Шилийн Богдруу давхицгаасан. 18 цагийн үед:
19:50. Талд нар жаргах нь янзын.
Харанхуй болсон хойно Талын агуйгаар оров. Цаг 20:30.
Шилийн Богдын ойрхон майхнаа барьж хоол хийж идэх гэсээр байтал 12 цаг дөхсөн. 3 цаг дарцаг шиг дэрвэх майханд унтсан болоод босож цэгцрээд хөдөлцгөөв. 04:10 гэхэд бид Шилийн Богд дээр хамгийн түрүүнд гараад зогсож байв. Нар яг 04:45-д мандаж байна лэ.
Буцахдаа Дарьгангаар дайрах төлөвлөгөөтэй. Торой Бандийн хөшөөг үзэв. Дөнгөж 07:45.
Ганга нуурын эрэг дээр хоол унд хийж жаахан амарцгаав. 08:10 гэхэд энд ирсэн байв.
11:30. Орихын булаг. Ерөөсөө нуурынхаа эрэг дээр.
Дараачийн очих газар - төрийн тахилгат Алтан овоо. 12:40 гэхэд орой дээрээс нь Дарьганга сумын төвийг харж салхинд хийсчих гээд зогсож байв.
Орой Баруун-Урт орж шатахуунаа аваад хөдөлцгөөсөн. Хотод цасаар шуурч буй сураг дуулдав. Аймгийн төвөөс гараад 10 орчим км яваад байхад улаан шороогоор шуураад эхэлсэн. Тэнгэрийн хаяа ч харагдахгүй. Хоорондоо зөвлөлдөөд Баруун-Уртруугаа буцав. Хээр шороон шуурганд машиндаа хоноглох хүсэл хэнд нь ч байсангүй. Нэг буудал олж хоноод өглөө нь 7 гэхэд хөдөлцгөөлөө. Мөнххаан суманд цасан шуурганд хальт өртөв. Өглөө 9 өнгөрч байхад:
Сүхбаатар аймагт туулсан замаа баримжаагаар улаанаар тодрууллаа. Цаг яаж сайн мэдээд байна гэвэл фото-нуудын үүссэн цагийг хараад болоо.
Яг 1600 км давхиж.

No comments:
Post a Comment