Надад очиж үзээгүй хэдэн аймаг бий: Ховд, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар. Маргааш сүүлчийн 2 аймаг энэхүү жагсаалтаас хасагдна. Бидний 8 нөхөр Сүхбаатар аймагруу үүрээр гарлаа. Алтан овоо, Шилийн богдыг зорьж буй юм.
Өнөөдөр өглөө Дашка бид 2 хүнсээ цуглуулсан. Хорооллын хүнсний зах, Номингоор орчихоод нэг газар орж хоол идэнгээ хүнс худалдан авалтынхаа тооцоог нягталж аваад Сэк-ийн ажил дээр очиж машиных нь арлуу ачаагаа шилжүүлж байхдаа нөгөө газар тооцоотой цаас, мөнгөө мартсанаа мэдэв. Дашка: - Чи аваагүй гэж үү? Тоглоод байгаа юм уу? гэхэд нь би: - Тоглоогүй ээ. Ширээн дээр тэр чигт нь үлдээчихэж 3,14z, буцахаас гэв. Давхиад очсон чинь харин хөөрхий хоолны газрынхан аваад хямагдчихсан байв Бид 2-оос өөр хүн тэнд үйлчлүүлж байгаагүй нь аз. - Та хоёрыг бидэнд өгч байгаа юм байна л гэж ойлгосон гэчихсэн байж байв.
Олдоогүй бол бид хоёр 250 мянгын өрөнд орохгүй юу. Noodle house нэртэй 4-р хорооллын 51-р байрны дэргэдэх хоолны газрынханд талархав. Хоол нь ч боломжийн, порц нь ч их, үнэ нь ч өндөр биш газар байв. Мөнгө эргүүлж өгөөгүй бол би мэдээж ийм зүйл бичихгүй, хараагаад сууж байх нь тодорхой, хэ-хэ.
Хүнсний тооцоог Жак гаргасан. Дашка бид 2 хоорондоо: - Сахарын диабетик, архи дарс хэрэглэхийг нь хориглосон нөхрөөр тооцоо хийлгэдэг маань л буруу болж, 24 пиво найман эрэгтэй хүнд 3 өдөрт юу юм бэ? Ам зайлах л юм да... гэсэн шүү зүйл ярьж, инээсэн шиг явав.
Тоглоомчгүй Жадамбаа хоол ундны гам бариад, бассейнд яваад, гүйлтээр хичээллээд, машин унахгүй алхаад, тураад, цайгаад, эргээд хүүхэд шиг болсон. Ямар сайндаа Гарри Поттер гэж хоч өгөх билээ. Зохиогчийн эрх, энээ тэрээ асуудал үүсгэхгүйн тулд бид ялимгүй өөрчлөөд Хайрын Порнер гэдэг юм ))
Зардлын хувьд: нэг хүнээс 180 цаас гарсан: хүнс + шатахуун. Дан хээр хононо:гомикууд нь хоёр машинд хоёр хоёроороо ороод, үлдсэн 4 нь Булагаагийн том майханд. Түймэрийн сезон тул аль болох гал түлэхгүй, газ дээр хоол цайгаа зохицуулна. Машин болгонд гар амраах нөөц жолооч томилсон. Бүгд жолоо барьдаг хэдий ч арай намбалаг жолооддогийг нь сонгоцгоов. Хоба шиг үхэхээ мэдэхгүй нисдэг нөхдүүдийн дэргэд суувал хий тормоз гишгэсээр таарна. Замд алкоголь хэрэглэхгүй, замаа хороох үүднээс бага зогсоно гэж хоорондоо тохирсон. Ууганаагийн тэргэнд Жак, Булагаа, би. Сэк-нийнх: Дашка, Хоба, Ёжик.
Одоо цүнхэндээ хэдэн зүйл хийх гээд сууж байна. Зургийн аппаратууд болон утасныхаа батарейг цэнэглэж байгаа. Санах ойнуудыг нь хоосолно. Нөүтбүүк чирэхгүй, лай, утас байхад болчихно. Том хутга, жижиг тонгорго, дуран, гар чийдэн, mp3 модулятор, төмөр хоолны болон цайны аяга, газ-ын хошуу. Миний хувьд ингээд л болоо.
За тэгээд маргаашаас шууд нэвтрүүлгийн горимд шилжих нь дэ. Бүтэн сайны орой гэхэд буцаад ирнэ. Stay tuned.
Өнөөдөр өглөө Дашка бид 2 хүнсээ цуглуулсан. Хорооллын хүнсний зах, Номингоор орчихоод нэг газар орж хоол идэнгээ хүнс худалдан авалтынхаа тооцоог нягталж аваад Сэк-ийн ажил дээр очиж машиных нь арлуу ачаагаа шилжүүлж байхдаа нөгөө газар тооцоотой цаас, мөнгөө мартсанаа мэдэв. Дашка: - Чи аваагүй гэж үү? Тоглоод байгаа юм уу? гэхэд нь би: - Тоглоогүй ээ. Ширээн дээр тэр чигт нь үлдээчихэж 3,14z, буцахаас гэв. Давхиад очсон чинь харин хөөрхий хоолны газрынхан аваад хямагдчихсан байв Бид 2-оос өөр хүн тэнд үйлчлүүлж байгаагүй нь аз. - Та хоёрыг бидэнд өгч байгаа юм байна л гэж ойлгосон гэчихсэн байж байв.
Олдоогүй бол бид хоёр 250 мянгын өрөнд орохгүй юу. Noodle house нэртэй 4-р хорооллын 51-р байрны дэргэдэх хоолны газрынханд талархав. Хоол нь ч боломжийн, порц нь ч их, үнэ нь ч өндөр биш газар байв. Мөнгө эргүүлж өгөөгүй бол би мэдээж ийм зүйл бичихгүй, хараагаад сууж байх нь тодорхой, хэ-хэ.
Хүнсний тооцоог Жак гаргасан. Дашка бид 2 хоорондоо: - Сахарын диабетик, архи дарс хэрэглэхийг нь хориглосон нөхрөөр тооцоо хийлгэдэг маань л буруу болж, 24 пиво найман эрэгтэй хүнд 3 өдөрт юу юм бэ? Ам зайлах л юм да... гэсэн шүү зүйл ярьж, инээсэн шиг явав.
Тоглоомчгүй Жадамбаа хоол ундны гам бариад, бассейнд яваад, гүйлтээр хичээллээд, машин унахгүй алхаад, тураад, цайгаад, эргээд хүүхэд шиг болсон. Ямар сайндаа Гарри Поттер гэж хоч өгөх билээ. Зохиогчийн эрх, энээ тэрээ асуудал үүсгэхгүйн тулд бид ялимгүй өөрчлөөд Хайрын Порнер гэдэг юм ))
Зардлын хувьд: нэг хүнээс 180 цаас гарсан: хүнс + шатахуун. Дан хээр хононо:
Одоо цүнхэндээ хэдэн зүйл хийх гээд сууж байна. Зургийн аппаратууд болон утасныхаа батарейг цэнэглэж байгаа. Санах ойнуудыг нь хоосолно. Нөүтбүүк чирэхгүй, лай, утас байхад болчихно. Том хутга, жижиг тонгорго, дуран, гар чийдэн, mp3 модулятор, төмөр хоолны болон цайны аяга, газ-ын хошуу. Миний хувьд ингээд л болоо.
За тэгээд маргаашаас шууд нэвтрүүлгийн горимд шилжих нь дэ. Бүтэн сайны орой гэхэд буцаад ирнэ. Stay tuned.
No comments:
Post a Comment